Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

Aдмин / Шинжлэх Ухаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.

2020 оны 03 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 15-17 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Ерөө голын хөндийгөөр 5-10 хэм дулаан, Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгаар 15-20 хэм дулаан, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6 -11 метр. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.

2020 оны 03 дугаар сарын 24-нөөс 03 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд зарим газраар, 26-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 24-25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:22:52

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:22:51


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.