Удаан хугацаанд шалгагдсан “Дуулиант” хэргүүдээс зарим нь шүүх рүү эргэлээ

Н.Алтанцэцэг / Хууль

Нийслэлийн прокурорын газраас олны анхаарал татсан хэргүүдийг шүүх рүү шилжүүлжээ. Эдгээр хэргүүдээс тоймлон хүргэж байна.

С.БАЯР НАРЫН ДОЛООН ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Прокурорын байгууллагаас Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлээд байсан билээ.

Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, энэ сарын 9-ний өдөр шүүхэд шилжүүлжээ.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭРГЭН ТОЙРОНД

Монгол улсын Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль, дүрэм журам зөрчиж, Худалдаа хөгжлийн банкнаас өндөр үнэтэй барилга худалдан авч, давуу байдал олгосон үйлдэлтэй хэрэгт нэгдүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг эргэн сануулахад Монгол Улсын Хөгжлийн банкийг удирдаж байсан Н.Мөнхбатад тус банкны хөрөнгийг хууль зөрчин зарцуулж, шамшигдуулсан байж болзошгүй хэмээн 2016 оны аравдугаар сарын 15-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрөөд байна. Түүнийг нэлээд хэдэн үйлдэлд буруутгасан байдаг.

М.ЭНХСАЙХАНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

АТГ-аас Ерөнхий сайд асан М.Энхсайханыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байсан.

Тэгвэл прокурорын байгууллагаас М.Энхсайханд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ны өдөр харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрчим хүчний яамны харъяа Таван толгой цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар авто машин худалдсан, Таван толгой төслийг Монгол Улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр УИХ-д өргөн барьж, эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Б.МАХБАЛЫН ХЭРЭГ НАЙМАН УДАА ХОЙШИЛЖЭЭ

Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр хоёрдугаар сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр товлоод байгаа.

Өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт шилжүүлсэн юм. 2019 оны нэгдүгээр сард болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хойш Б.Махбалын хэрэг нийт найман удаа хойшилж байсан.

Б.БАТЗОРИГТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ИРЭХ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6-НД БОЛНО

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзсэн юм.

Нийслэлийн Прокурорын газраас хоёрдугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн шүүх хуралдааныг энэ сарын 17-ны 10:00 цагт товлосон ч ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл хойшлуулсан. Учир нь Хяналтын прокурор Р.Батнасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаанд оролцох болсон гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулжээ.

ОДОО НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТ ДООРХ ХЭРГҮҮД ХЯНАГДАЖ БАЙГАА

  • "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй албан тушаалтнуудад холбогдох хэрэг,
  • Улсын их хурлын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сангаас хууль бусаар зээл олгож, бусад давуу байдал олгосон хэрэг,
  • "Жаст" компанийн захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргүүд тус, тус хянагдаж байна.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:22:07

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:22:06

Монгол Иргэн [122.201.31.228] 2020-03-27 13:51:29

ТӨРИЙН САН ХӨРӨНГИЙГ САМАРЧ ХУВЬДАА ЗАВШСАН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН С.БАЯР, ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТЭРГҮҮТЭЙ ХУЛГАЙЧДЫН ХӨРӨНРИЙГ ХУРААЖ, БҮХ НАСААР НЬ ШОРОНД ХАТААХ ХЭРЭГТЭЙ...

зочин [103.80.210.155] 2020-03-26 09:53:04

хууль шүүхийн дарга нар болон шүүгч нар бүгд хулгайчдын гар хөл тэрнээс иймхэн хэргүүдийг ёстой 14 хоногт боож шүүхэд өгнө шүү дээ гэтэл энэ дарга хулгайч нарын хэрэг хэдэн жил болж байна арай ч

хүн хүн [103.10.23.89] 2020-03-26 17:57:26

Монгол төр бидний сонголтоор хулгайч нарын үүр болсоор өдий хүрлээ Одоо дахин хулгайч нарын сонгох уу Ард түмэн минь одоо ухаарах цаг болмоор доо

Nyambat [202.9.40.72] 2020-03-25 19:53:22

Ene zambuulind shiidegdekhgui baigaa bukh kherguudiig shiiddeg zuwkhun nugel, buyanig yalgaj shudraga khuuli uilchildeg neg ertunch baina,Ter ertunchig khench khakhuuldaj,bas tushaaj chadakhgui uunig oilgodog khench muu muukhaig khiij chadakhgui,zuw setgeltei ,shunalgui khunees khezeech buruu uildel garakhgui.Unaj ussun ekh ornoo tonoj deeremdej bui ter khumuusig neg l udur ekh oron algadna,ard tumen zun sowintoi bas khuchteig buu mart,hamaig kharaagui medeegui gej uuriguu buu khuur

зочин [66.181.177.53] 2020-03-25 07:15:03

Яамны албан хаагчид санаа оноогоо гаргавал бас завдсан гэж узэх уу. Шийдвэр гаргасан УИХ яахав.

shuugch nariig 100 hubi choloolie [5.181.92.40] 2020-03-24 22:35:43

Mongoliin shuugch nariig 100 hubi choloolj dan shine shuugch nariig tomiloe. Shudarga shuugch zasaglal bii bolgoe.

Зочин [192.82.76.189] 2020-03-24 13:10:29

Нэг л юмыг Вангашиг хэлье энэ хэрэгүүдийг хэзээч шийдэж чадахгүй хүчин мөхөсдөнө

Асуудлыг буулзааруулах объектив нөхцөл бүрджээ. [202.131.225.53] 2020-03-24 12:07:39

Сонгууль болохын өмнөхөн, коронавирусын үеэр юүн сүрхий шүүхэд хэргүүд хойно хойноосоо жагсан шийдүүлдэг юм бэ? Хэргээс мултрах гэсэн тактик уу? Карантинаас болж шүүхэд тийм ч олон гэрч, сэтгүүлчид орохгүй байх. Нэгэнт олон нийтийн анхаарал шүүхээс холуур байгаа учир энэ фонон дээр эдгээр хэргүүдийг шүүх ЁСТОЙ ГУРИЛДАЖ шийдэж өгөх байхдөө. Харж л байя.

зочмн [64.119.24.154] 2020-03-23 22:08:15

Хууль зүйн яамны сайд Ц Нямдорж шүүхийн байгуулага ялзарсан гэж өөрөө зарлачихаад одоо хийж байгаа өөрчлөлт шинэчилэлт хийхгүй байгааг юу гэж ойлгох вэ Ерөнхийлөгч нэгийг бодож штйдвэр гаргах хэрэгтэй байна тохироо бүрдээгүй байгаа юм уу нэг юм хүлээгээд байх шигээ

Зочин [103.10.23.89] 2020-03-26 18:03:13

Сайд болоо Ц Нямдоржоо ард түмэнд амалсан амлалтаа хэзээ биеэлүүлэх вэ хулгайч нарыг хуулийн байгуулаг цагдаагаас хэзээ хөөж гаргах вэ Хэлсэн үгээн биелүүль ялзарсан хуулч цагдаа нараа энэ байгуулагаас зайлууль гэмэт хэрэгтэн нарт зохих ялыг нь оноо Их хурлын болон засагын газарын гэшүүн Хуулийн сайд хүн танд ийм эрх бүрэн би

зочин [103.212.118.197] 2020-03-23 18:37:13

Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон аавын хүү,ээжийн охидуудыг харья яаж хэрэг шийдвэрлэж улс ард түмэнээ хохироосон хувалзнуудад ямар ял оноохыг...

Зочин [66.181.161.62] 2020-03-23 17:01:14

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Бадралын албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэг аль шатандаа явж байна аа

Зочин [115.171.132.70] 2020-03-23 15:49:05

ELBEGDORJ ELDEGDORJELBEGDORELBEGDORJELBEGDORJELBEGDORJELBEGDORJ

зочин [202.179.31.24] 2020-03-23 15:11:13

шүүх шудрагаар хурдан шийд

дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй [91.186.77.117] 2020-03-23 15:02:40

Энэ хэргүүдийг яаж шийдэхээс Монголын ирээдүй шууд шалтгаална. Попорч, дарамталж л байгаа байх даа Хүрэлсүх. Хэрэв энэ хугацаанд л хурдан шийдэхгүй бол Хүрлээ, Жэнко 2 ч өөрсдөө эргүүлээд хусуулна даа. Даахгүй нохой булуу хураав гэдэг шиг мөн ч олон дайсантай боллоо. Тэр Махбал цааз ялтай алуурчин. Яагаад удаад байгаа учир нь нөгөө 3 тэрбумын хахууль биз дээ шүүгчээ!?

Зочин [192.82.64.219] 2020-03-23 15:20:45

ЦААЗЫН ЯЛ мОНГОЛД БАЙХГҮЙ

Зочин [119.40.103.6] 2020-03-23 14:44:45

Хулгайч авлигачид оффшорёдын нуусан мөнгө, хөрөнгийг хурааж Монгол улсын өрийг төлөх асуудлыг хийгээч дээ. Шүүхэд шилжүүллээ, дахин буцаалаа гэсэн мэдээлэлд монголчууд хууртахгүй болсон шүү. Шүүх ажиллахгүй байна. Өөрөөр шудрага бусын хонгил ажилласаар байна гэдэг ойлголт төрж байна. Монгол улс хууль тай хэрэгжүүлдэг гэдгийг шүүх засаглал харуулах цаг нь болсон доо.

зочин [66.181.165.119] 2020-03-23 14:16:50

хүрэлсүх шүүх 2 шал худлаа популизм

Иргэн [119.40.98.106] 2020-03-23 13:33:16

Олон хүний нүдэн дээр хүн хэрцгийгээр хөнөөсөн хүнгийг одоо болтол шүүж чадахгүй шүүхийг сонгуулийн дараа үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Ялзарсан байна.

Зочин [59.153.113.99] 2020-03-23 13:32:06

Хүндэрч чадахгүй байгаа хүнтэй адил энэ шүүхийг яанаа!! Танилцаад судлаад л байдаг ! Бичиг үсэг тайлагдаагүй хүн ном уншиж ыайгаа юм шиг юундаа удга юэ? Нэг аргалах арга сүв нь олдохгүй л будилаад байгаа юмуу?? Нэг бөглөөгийг нь гаргаад өгвөл цувах байх даа!! Тэр бөглөө нь тэр дээр л байна даа?! Эрх мэдэлтнүүдээ гэж аваж идэхдээ уургын морь шиг ялаа авахдаа хашин байх юм?! Үзүүлээд өгдөг шүүгч монголд байна уу??

Ёчч [202.55.188.44] 2020-03-23 13:01:28

Хүн алаад үйлдэл дээрээ баригдсан нөхрийг шүүж чадахгүй бна гэдэг л их эргэлзээтэй бнадаа.энэ шүүх, хуулийн байгууллага чинь бүр илт хээл хахуульдаа идэгдсэн юм бна. Шүүгч нь л авах мөнгөн дээрээ л тохирохгүй бгаа бхдаа

ЗОЧИН [202.126.89.171] 2020-03-23 12:18:10

ХҮН АЛСАН НЬ ТОДОРХОЙ АЛУУРЧНЫ ХЭРГИЙГ Л ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ ШҮҮХЭЭР ЯАХ Ч ЮМ БИЛЭЭ. ШҮҮХИЙГ БҮРЭН СОЛЬЖ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЦАГ БОЛЖЭЭ.

Зочин [66.181.169.116] 2020-03-26 16:59:21

Үнэнээр хурдан шийдэх хэрэгтэй .

Зочин [202.126.88.68] 2020-03-23 12:09:28

СБД МХХ дарга Баасандоржын хэрэг юу болж бна вэ

Зочин [103.229.121.68] 2020-03-23 12:08:38

Одоо яллаа. Шүүхээс буцвал ялгүйд тооцвол хахууль авсан байх. Илт тодорхой үйлдэлтэй гэмт хэргүүд шүү

Zochin [202.9.40.149] 2020-03-23 10:57:31

Xiisen xereg ni todorxoi idsen yysan ni il bolood bxd shiidej ydaad xergiig ni xeregsexgyi boldoj yzeed yl shiitgekgyi zavshyylax geed bgaag mongoliin ard tymen esergyytsen xarj bga yls ornii ard tymnii erx ashgiig boddoggyi turiin xylgaichdiig shiitgexgyi xariytslaga xyleelgexgyi bgaad bval mongol yls xugjixgyi bgagiin batalgaa turd irson lyivarcgdiin xurungiig tolgoi daraalan xyraaj avch yksiig urgyi bolgo ednii balgaar yks oron urund barigdsj xugjixgyi bga yter tyrgen yliig ni ugch ard tymnii uruug tulyyl

ЗОЧИН [202.9.47.15] 2020-03-23 11:40:17

ШИЙДЭЭД ШИЙДЭЭД, ХУЛГАЙН МӨНГИЙГ НЬ ХУРААГААД ХУРААГААД, ЯЛЫГ НЬ ӨГӨӨД ӨГӨӨД ЯВААСАЙ ДАА. АРД ТҮМЭН ТҮҮНИЙГ Л ХҮСЭЭД УДЛАА. НӨГӨӨ ХАМГИЙН ТОМ ХАМГИЙН АДГИЙН ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖ ЯАСАН БЭ? НЭГ Л ИХ ИНТЕРПОЛООР ХАЙЖ БАЙГАА ЮМ ЯРИАД БАЙДАГ, ТЭНД НЬ БАЙРШСАН ЮМ БАЙДАГГҮЙ, ИХ ДАВРААЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ??? ӨӨРСДӨӨ ХОЛБООТОНГУУД ЮМ УУ??? АРД ТҮМЭН ГАЙХААД Л БАЙГАА

зочин [64.119.27.83] 2020-03-23 10:32:29

Гэм үйлдсэн нь тодорхой улсаасаа баян болсон шуналууд мөн биз дээ .хурдан байх ёстой газар нь хүргээч ядаргаатай ин

зочин [103.57.94.213] 2020-03-23 09:52:30

халдварт ѳвчин дэлхийд түгэж байх далимаар энэ новшнуудын хэргийг шүүхээр оруулж ял ѳгч харагдаач?ийм арга залийг монголын тѳр шүүх байгууллага дандаа хийж ирсэн?чоно борооноор л гэгч үүнийг хэлдэг юм.монголын тѳр шүүх ялзарсан шүү дээ?монгол тѳрийг хятад улсын мэдэлд ѳгвѳл хамаагүй дээр дээ?хятадын тѳр энэ хэрэгтэнгүүдийг цэвэрхэн янзалчина.монголчууд гэмт хэрэгтэнгүүдийг гэсгээн цээрлүүлэх тѳрийн нударга ямар байдгийг энэ хулгай нарт үзүүлэхыг хүсээд бгаа юм шүү дээ

Зочин [66.181.169.70] 2020-03-23 09:37:12

хүн алсан хүний хэрэг яацарцийн бээ тодорхой юм биш үү

Зочин [202.21.108.185] 2020-03-23 09:31:08

ЁООЁ ХУРДАН ШИЙДЭЭЧЭЭ ХУГАЦАА АВААД БАЙХ ЮМАА БҮГД ТОДОРХОЙ ХЭРГҮҮД ШҮҮ ДЭЭ

shuux shudarga ajillaj yal ugnu shuu [202.179.27.183] 2020-03-23 09:26:52

Shuux xer shudarga ajillaxiig xarii.Prokuror sain ajillaad yavuullaa sh dee.

Зочин [103.10.23.89] 2020-03-26 18:07:12

МАНАНгийг гол гар хөл нь Прукурод байдаг болсон юм уу даа гэж харадах юм

Зочин [202.179.24.176] 2020-03-23 19:34:33

Прокурор буруу ажиллаад байгаа юм. Улстөрийн захиалгаар ажиллаад байгаа. Манай шүүх харин шударга бол цагаатгаад өгнө л дөө.

Suren [202.126.89.145] 2020-03-23 09:21:41

Mahbal gej hunii hereg ni todorhoi hernee shiidehgui olonii anhaaraliin towd baih wum.hunii amind hursen ni unen shuu dee. Wuy huleegeed ene hun amid baigaad ba. Ooroo hohirogch geh shig uhsen hun ug helehgui gegch baina.... Ter zalyy shydarga bolowsroltoi hun bsan oir dorno ajilchid yarij bsen bsan.

Zol [202.126.89.145] 2020-03-23 09:15:56

Bayariin hereg yls toriin zorilgotoi wum bish uu. Elbegdorjiigoo ta nar awvhirch shuugeechee.gol hergiin ezen chini ter hun bizdee. Elbegdorj enhbayart hils heregt gutgej shorond hiisen bayariig mon adil hiigeedui hergeer hereg huleelgeh geed bga wum bish uu. Bichsen nomiin ynshij tegj bodloo.shuuh huchin shydarga ajillaasai. Elbegdorj yls orong samarch iim baidald oryylsan ni todorhoi bdag. Shiidchihsen hund gar wumaa. Shuuh tsagdaa tagnyyliin humuusiig yawyylaad awchiryylaach.

Ontsgoi shvvh [202.9.46.152] 2020-03-23 08:30:57

Naad bayar enhsaihan naryn hereg geed baigaa chini notlogdson yumuu bolzoshgvi gedeg taamgaar hereg vvrvvleh geedj gurban tolgoin shvvh ulairaad baina uu .getel ulaan tsagaan hulgai hiisen jenko.14 ter bumiin heregyu bolsonyg heleh hvn baina uu.

Зочин [64.119.20.74] 2020-03-23 08:21:01

Монголын хууль - шуухийн засаглалд гэрэл гэгээ орж , ард тумний хусэл хулээлтэд нийцсэн : бараг онгон дагшин юм шиг байсан торийн ондор албан тушаалтнууд - тороос торсон тэр бумтнууд - авлигачид - луйварчдын " акулуудын " хэмээх мафийн шинжтэй том гэмт хэргуудэд гар хурч эхэлж байгаад баяр хургэе !! Олон нийт баярлаж байгаа - баярлах ч болно ! Хууль , шуухийнхны энэ " шударга " уйл ажиллагаа С. Баяр , М . Энхсайхан зэрэг торийн удирдлагад шургалж байсан этгээдуудээс эхэлж байгаа нь бур сайн хэрэг , жирийн ард иргэд ХУЛЭЭЖ БАЙНА !!!

0000 [103.10.23.89] 2020-03-26 18:12:30

Таван толгойг хулгайлах төсөлийг хэн удирдаж хийлээ дээ Энхсайхан Дувайд очож энэ санаархалаа биелүүлэх гэж хэн зүтгэлээ дээ Сайханбэлэг Сайханбэлэгийн ард Элбэгдорож Баяр Баярцогт Бадамжунай нар байсан биш үү Хэрэг тодохой юм шүү Хэн энэ луйварыг зогсолоо доо Энхболд шүүх гэрчээр Энхболдыг дуудхад бүх зүүль тодорхой болно шүү

Зочин [202.55.188.85] 2020-03-24 09:35:49

Энхсайханы хэрэг гээд байгаа юм нь зохиомол хэрэг шүү дээ хүнийг ингэж ор үндэслэлгүй гүтгэж болохгүй шүү дээ

зочин [192.82.72.183] 2020-03-23 08:20:21

ХЭДЭН ЖИЛ БОЛЖ БАЙХАД МАХБАЛЫН ХҮН АЛСАН ХЭРГИЙГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХОХИРОГЧИЙН АР ГЭРИЙНХЭНД ХЭГИЙГ НЬ ШИЛЖҮҮЛЧИХ ТЭД ѲС ХОНЗОНГОО АВАХ БАЙХ ѲДИЙ ЗЭРГИЙН ТОДОРХОЙ ХЭРГИЙГ САРЫН ДОТОР Л ШИЙДЧИХ БОЛОМЖТОЙ

иргэн [103.10.23.89] 2020-03-26 18:18:45

Махгалын хэрэгийг шүүх шудраг шийдэхгүй бол Ийм хэргүүдийг Ард түмэн өөрөсдөөн тооцоо хийж хатуу шидэх нь зөв биш үү Шүүх шудраг биш байж хууль зөрчих нь гомдож цөхөрсөн ард түмнийг Хувсгалт хөдөлгөөнд дуудан татан оруулах аюултай гэдэгийг ойлгомоор юм Хуулийн дагуу хийдэг хувсгал гэж байдагүй Ялзарсан төр л ард түмнийг зовоож зэвсэг барихад хүргэдэг гэдгийг бүү март


44 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
44 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.