ФОТО: COVID-19 ба Дэлхий дахины онцлох зургууд

Өнөөдрийн байдлаар дэлхийн 187 оронд COVID-19 коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Цар тахалын хэмжээнд хүрээд буй уг вирусын халдвар гарснаас хойш дэлхий дахинаа улс орнуудын нөхцөл байдал ямар байгааг Reuters агентлаг гэрэл зургаар онцолсныг хүргэж байна.
1. Их Британи, Коронавирусын халдвараас шалтгаалан дэлгүүрүүд хоосорч эхэлжээ. Харпенден дахь Сайнсбергийн дэлгүүрийн хоосон тавиуруудын хажуугаар үйлчлүүлэгч эмэгтэй явж байна.
2. АНУ, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн урд явган хүн харагдана. АНУ-д коронавирусын халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан хөл хорио тогтоож, ард иргэд гэртээ байхыг илүүд үзэх болжээ.
3. Индонези, Сурабаяа дахь худалдааны төвийн лифтэнд түгжрэлийг арилгах зорилгоор зорчигчид тусгай тэмдэгтэд зогсож байна.
4. Итали, Венецийн жуулчдын тоо эрс багассантай холбогдуулан сувгийн ус тунгалаг болж эхэлжээ.
5. АНУ, Майами олон улсын нисэх онгоцны буудлын зогсоол дээрх олон зуун такси.
6. Бразил, Рио-де-Жанейро хотын нийтийн тээврээр зорчиж буй зорчигчид.
7. Хятад, Цагдаагийн алба хаагчид коронавирусын халдварын голомт Уханиас явж буй эмнэлгийн ажилтантай мэндчилж байна.
8. Израйль, Хосуудын хурим
9. АНУ, Tacos el Tajin явуулын хоолны газрын эзэн өдрийн хоолны үеэр.
10. Венесуэль, Хамгаалалтын хувцас, хэрэглэл өмссөн ажилтан олон нийтийн газраар үйлчлүүлэгчдийн гарыг ариутгаж байна.
11. Испани, Коронавирусын халдвартай тэмцэж буй эмнэлгийн ажилтан цонхоор даллаж байна.
12. АНУ, Коронавирусын тархалтаас шалтгаалж алдарт Times square бараг хүнгүй болжээ.
13. Өмнөд Африк, Хөлөг онгоцон дээрх зорчигчид.
14. Ирак, Шийтийн мөргөлчид Имам Мусса аль-Кадхимыг нас барсныг тэмдэглэхээр явж байна.
15. АНУ, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн ажилтан.
16. Ирак, Их хэмжээний аадар бороо орсны дараа сайн дурын хүмүүс бусдад туслахаар явж буй нь.
17. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд коронавирусын талаархи танилцуулгыг хийж байна.
18. Их Британи, Уушын газрын гадаа ганцаараа сууж буй эр. Дэлхий даяар коронавирусын халдварын тоо эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан үйлчилгээний газраар үйлчлүүлэх иргэдийн тоо эрс буурчээ.
19. Кувейт, Сайн дурын ажилтан.
20. Итали, Улаан загалмайн ажилчидтай ярилцаж буй гэр оронгүй иргэн. Коронавирусын халдвар тус улсад аюулын хэмжээнд байгаа учраас тус нийгэмлэгийн ажилчид өдөр тутмын үйл ажиллагаагаа идэвхжүүлж, гэр оронгүйчүүдэд тусламж үзүүлж эхэлжээ.
21. Непаль, Тусгаарлалтын бүс
22. Хятад, Онцгой байдлын албаныхан
23. Перу, Тус улсын засгийн газар коронавирусын халдварын дэгдэлттэй холбогдуулж улсынхаа хилийг хаасны дараа Олон улсын нисэх онгоцны буудалд цуцлагдсан нислэгийн хуваарийг хүлээж буй эмэгтэй.
24. Шри-Ланк, Хамгаалах хувцас хэрэгсэлтэй агаарын хүчнийхэн.
25. Итали, Гар аргаар амны хаалт оёж, хүмүүст үнэгүй тараадаг эмэгтэй.
26. АНУ, Машиндаа хооллож буй иргэд.
27. Бразил, Коронавирусын өвчний тархалтыг бууруулах арга хэмжээ авах тухай хэвлэлийн бага хурлын үеэрээ Жаир Болсонаро амны хаалт зүүж байна.
28. Сенегал, Масктай худалдаачин.
29. Бразил, Христийн хөшөө коронавирусын халдвар бүртгэгдсэн улс орнуудын далбаагаар гэрэлтэж байна.
Лам нартай харьцаанд орж, зураг бичлэгээ ашиглан шантаажилж, мөнгө авдаг эмэгтэйг баривчилжээ
АНУ-ын генерал "НАТО Калининградын бүс нутгийг 'газрын хөрснөөс арчиж устгах' боломжтой" гэж мэдэгджээ
Азаров: Мөргөлдөөн дууссаны дараа Украин 185 тэрбум ам.долларын өрөө эргүүлэн төлнө
Цэргийн алба хаагч 5011 км замыг 95 хоногт туулж, "Хэт холын зайн марафон гүйлт"-ийн шинэ дээд амжилт тогтоов
Трамп: "Coca colа" гол найрлагаа өөрчилнө, илүү амттай
Г.Занданшатар: Эрчим хүчний салбар өртөг зардлаа бууруулж, үр ашгаа нэмэгдүүлсний дараа үнэ тарифын асуудлыг ярих ёстой
Ерөнхий сайд Г.Занданшатар "ДЦС-3" ТӨХК-д ажиллаж, онцгой дэглэмийн хүрээнд өгсөн үүрэг, даалгаврын биелэлттэй танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ
Сергей Безруков: Түүх, соёл, үнэт зүйлсийг минь үгүйсгэх оролдлогууд гарч буй ч бидний эх оронч сэтгэл хэзээ ч хувирашгүй
Улсын гарди Н.Өсөхбаярыг нутгийн зон олон нь гурван өрөө байраар мялаажээ