Олимпын наадмыг хойшлуулах хэд хэдэн хувилбарыг хэлэлцэж эхэлжээ

Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Японы нийслэл Токио хотноо болох зуны Олимпын наадмыг хойшлуулах хэд хэдэн хувилбарыг хэлэлцэж байна гэж Их Британийн “The Times” сонин мэдээлэв.
Дэлхийн улс орнуудад коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор Олимпын наадмыг хуваарийн дагуу зохион байгуулах эсэх шийдвэрийг ОУОХ дөрвөн долоо хоногийн дотор гаргана гэж тус хорооны ерөнхийлөгч Томас Бах ням гарагт мэдэгджээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, Олимпын наадмыг яг гурван сараар эсвэл 2021 оны долдугаар сард болгож хойшлуулж магадгүй байна.
Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Себастьян Коу Токиогийн олимпыг хойшлуулахыг өмнө нь Бахаас хүссэн байна. Түүнээс гадна, Бразил, Колумби, Норвеги, Словени болон Хорватын Олимпын хороо, АНУ-ын Хөнгөн Атлетикийн холбоо, Испанийн хөл бөмбөг, хөнгөн атлетикийн холбооноос ийм хүсэлт гаргажээ.
Өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхийн 180 гаруй улс орон, нутаг дэвсгэрт тархаад байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, халдвар авсан нийт хүний тоо 300 мянга давж, 13 мянга гаруй хүн нас баржээ.
Эх сурвалж: Монцамэ
"Иргэдийн халааснаас хэдэн төгрөг гарах, гарахгүйг нэг агентлагийн дарга хувийн компанитай яриад шийддэг байж болохгүй"
Зеленский, Трамп нар утсаар ярилцав
Э.Ганбаатар: Тэтгэврийн зээлээр битгий оролд, бид зээл аваад улс орныг өрөнд оруулаагүй
Н.Наранбаатар: Баяр наадмын хөтөлбөр “Мөнхөд гэрэлтэх Монгол” гэдэг нэртэй
Япон Улсын Эзэн хаан Нарүхито, хатан Масако нар хүрэлцэн ирлээ
С.Бямбасүрэн: Зарим инфлюсер, ютүбрүүд хүүхдүүдийг юу ч мэдэхгүйгээр нь далимдуулж тархи угаахаа зогсоо
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
Тэнцвэрийн жүжигчин Э.Лхагва-Очир гавьяат жүжигчин цол хүртэнэ
Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх авто замыг шинэчилж, нээлээ