БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!

Aдмин / Эрүүл мэнд

БНСУ-ын Ерөнхий сайд, Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв штабын дарга Чөн Сэ Гюн энэ 3 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын 5-ны хоорондох 15 хоногийн хугацаа Солонгосын хувьд коронавирусын халдвартай тэмцэхэд чухал үе болохыг ард иргэддээ анхааруулж дараах арга хэмжээ авах тухай мэдэгдэв. Манай иргэд анхаарна уу.

1.Хэсэг бүлгээрээ халдвар авах эрсдэл өндөр шашны байгууллага, спорт заал, бар цэнгээний газрууд үйл ажиллагаагаа 15 хоногийн хугацаанд түр зогсоохыг онцгойлон зөвлөж байна. Зайлшгүй үйл ажиллагаа явуулах тохиолдолд холбогдох дүрэм, журмыг ёсчлон мөрдөх, холбогдох шаардлагыг хангаагүй тохиолдолд захиргааны арга хэмжээ авч үйл ажиллагааг нь хориглоно. Хэрэв захиргааны арга хэмжээг биелүүлэхгүй бол тухайн обьект байгууламжийг хаах, нөхөн төлбөр нэхэмжлэх зэрэг хуулийн бүх арга хэмжээг авна.

2.Иргэд та бүхэн 3 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын 5-ны хоорондох 15 хоногийн хугацаанд олон нийтийн газраар явахаас татгалзахыг хүсье. Мөн өдөр тутмын зайлшгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ аль болох гарахгүй байх, уулзалт, цуглаан, уулзалт, аялалыг хойшлуулах болон цуцлахыг хүсье.

3.Халуурах, хоолой өвдөх, ханиалгах зэрэг амьсгалын замын шинж тэмдэг илэрвэл ажилдаа явахгүй гэрээсээ албан ажлаа хийх, зайлшгүй ажиллах шаардлага гарвал хүмүүстэй хувийн зай /2 метр/ барьж харилцах зэрэг хувийн ариун цэврийн шаардлагуудыг сахиж мөрдөх хэрэгтэй.

Эх сурвалж: Солонгосын Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчин судлалын төв


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:22:34

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:22:33

Зочин [66.181.178.74] 2020-03-25 14:22:58

корона вирус дэлхий даяар тархсан цаг үед гадаадад байгаа монголчууд наашаа ирэх гээд зүтгээд хэрэггүй.

Зочин [202.55.191.194] 2020-03-25 12:47:26

СОЛОНГОСТ БАЙГАА МОНГОЛЧУУД МЭЭДЭЭЛЭЛ МУУ БАЙГААГААС ҮЛ ТООМСОРЛООД БАЙХ ШИГ БАЙНА. ИНГЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ЦААНА ЧИНЬ ЕВРОП ДУУСАХ ШАТРУУГАА ЯВЖ БАЙНА ШҮҮ

Зочин [202.55.191.194] 2020-03-25 12:45:48

МОНГОЛЫН ЗГ МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА. БУСАД ОРНЫ ЗГ-УУД УУТАА ГӨВЖ БАЙНА ТЭДНИЙГ МАНАЙХ ДУУРАЙХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ

Зочин [202.55.191.194] 2020-03-25 12:44:45

Маш зөв. БНСУ-д байгаа монголчууд гайгүй байгаасай гэж өдөр бүр залбирч байна.

Зочин [202.21.108.242] 2020-03-25 11:13:10

улс орнууд мундаг байноо. зангарагтай ч юм. энэтхэг тэрбум гаруй хүнтэй, өчнөөн зуун мянган 24 цагаар ажилладаг гадаадын болон технологийн компаниудтай улс мөртлөө бүх үйл ажиллагааг шууд зогсоож байна. нөхөн төлбөрийг хангалттай шидэж байна. тэгэхэд манай банк, банк бусууд шулаа нь гуравхан сар хойшлоход үхлээ2. төр нь яаж ч чадахгүй

Зочин [103.14.38.134] 2020-03-23 12:21:14

Агаар оруулах нь хамгийн чухал шүү. Үүнийг дандаа мартах юм ЭМЯ.

Зочин [14.0.47.51] 2020-03-23 12:00:38

hurdan ergeed saihan boloosoi

Зочин [202.21.108.242] 2020-03-25 11:13:57

yun surtei yum ta nar

Зочин [202.179.31.98] 2020-03-25 00:35:35

Харин залхаж байна.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.