Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд үйлчилж байсан 19 ажилтныг тусгаарлажээ

Ц.Анударь / Нүүр

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газар, УОК-ын шийдвэрээр Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг 25 ортой тусгаарлах байр бэлтгэсэн байна. Тус байранд өнөөдрийн байдлаар, Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд үйлчилж байсан 19 ажилтныг тусгаарлажээ.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгаалах хэрэгсэл зах зээлд ховордсоноос Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн эмч ажилчдад шинэ коронавирусээс хамгаалах хэрэгслийн нөөц хангалтгүй байгаа аж.

Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг хөл хорио тогтоосон энэ үед ачаалал багатай байгаа бөгөөд олон хүний хөл хөдөлгөөнөөс сэргийлж цахимаар үйлчилж байна. Түүнээс гадна ариутгал, халдваргүйтгэлийн дэглэмийг сахиж, үйлчлүүлэгчийг нэг хаалгаар оруулж нөгөөр хаалгаар гарах зэрэгт халууныг нь хэмжихийн сацуу гар ариутгагч байрлуулжээ.

Эх сурвалж:Монцамэ