Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг илрүүлж, хариуцлага тооцжээ

Н.Алтанцэцэг / Хууль

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 299 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 251 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэжээ.

Бүртгэсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 19,6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 40,6 хувиар, хүний амь нас хохирсон осол 50 хувиар тус тус өсч, ослын улмаас гэмтсэн хүн 37,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:21:31

YCQLIz http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:19:08

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:19:07

Иргэн [192.82.75.244] 2020-03-23 23:23:21

Урьд нь арга хэмжээ авахуулж эрхээ хасуулсан жолооч нарын хугацаа дууссан байхад эрхийг нь сэргээж өгөөчээ. Хугацаатай арга хэмжээ авсан бол хуулийн дагуу эрхийг сэргээ. Манайх шиг ийм арга хэмжээ авахдаа хүртэл авилгын нөхцлийг бүрдүүлсэн газар байдаг болов уу.Эрхээ хасуулсан жолоочийн эрхийг сэргээхгүй гуйлгаж түүлгэж байдаг. Хугацаатай арга хэмжээ авсан бол хугацаа дуусаад автоматаар эрх нь сэргээгдэж байх ёстой.

Bataa [66.181.161.30] 2020-03-23 12:32:41

naizuutaigaa zahan ym uchaad Hot ger baihgvi bolhoor mashindaa hondog ym tsagdaa nar oilgood telhvvriin avaad yavchhaaj boldgvi ym baih daa.zaval achuulaad er hasah geed yamar mashina bairaagvi baihaad

Зочин [64.53.234.130] 2020-03-23 14:15:50

Huulia daga oroh gazargui bol arhi bitgii uu uusan bol mashindaa buu or

зочин [103.212.118.197] 2020-03-23 10:24:11

Эрхийг нь хасаад машиныг нь улсын орлого болго тэгэхэд согтуугаар машин барихыг нь харья мөнгөтэй нь ярьж байж ойлгоно түүнээс мянга хэлээд нэмэр байхгүй хүний эрх ярих шаардлага байхгүй мөрөөрөө яваа хэн нэгний эрхийг ноцтой зөрчиж амь нас эд хөрөнгөөр нь хохироож байгаа нь үнэн биз дээ.

Зочин [64.53.234.130] 2020-03-23 14:16:27

Unen


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.