Л.Эрхэмбаяр: “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувийг нэг тэрбум ам.доллароор зарахыг эсэргүүцэж байна. Дэлхийн зах дээр хувьцааны үнэ унасан үед зарна гэдэг хамгийн муу менежмент

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байгаа Тавантолгойн 30 хувьд IPO гаргахнь зөв буруу эсэх асуудлаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Эрхэмбаяраас тодруулга авлаа. Учир нь Л.Эрхэмбаярын удирддаг “Түмэн Шувуут” компани Монгол Улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авч, 2018 оны 12 сард амжилттай хэрэгжүүлсэн билээ. “Түмэн шувуут” ХХК нь нэг бүр нь 20 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 200,000,000 ширхэг энгийн хувьцааг бүртгүүлж, 25 хувь буюу 50,000,000 ширхэгийг, тус бүрийн үнэ нь 200 төгрөгөөр нийтэд санал болгон амжилттай борлуулж байсан.

“Түмэн Шувуут” компани нь өдгөө Өндөглөгч тахианы аж ахуй, Мал амьтан, тахианы тэжээл үйлдвэрлэл, Өндөгний сав баглааны үйлдвэрлэл, Махны чиглэлийн тахианы үйлдвэрлэл, Усалгаат газар тариалан, Гурил үйлдвэрлэл зэрэг чиглэлээр мал аж ахуй, газар тариаланг хослуулан цогц байдлаар хөгжүүлж байгаа юм. Эдгээр цогц ажлыг амжилттай хэрэгжүүлж буй Л.Эрхэмбаяраас авсан тодруулгыг хүргэе.

-Таван толгойн асуудал дээр Та ямар байр суурьтай байна вэ? Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудал яригдаж байгаа. Ер нь ногдол ашиг тараах нь зөв үү?

-Сонгодог утгаараа бол ногдол ашиг тараах нь зөв. Харин иргэдэд ногдол ашиг тарааж байхаар хөрөнгө оруулалт хийх үү гэдэг асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдэх хэрэгтэй. Энэ төрийн өмч давамгайлсан компани учраас ногдол ашиг таарах уу, үгүй юу гэдэг нь тухайн компанийн шийдэх асуудал.

“30 ХУВИЙГ СОНИРХОХ УЛС БАЙХГҮЙ Л БОЛОВ УУ”

-Тавантолгойн ордын Зүүн цанхи дээр дахиж нэг компани байгуулж, энэ компанийнхаа 30 хувийн хувьцааг Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийхээр яригдаж байна. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

- IPO хийж болно, гэхдээ одоо цаг нь биш. Арван жил олох ашгийг IPO-гоор шууд олох боломж байгаа. Гэхдээ 30 хувийг сонирхох улс байхгүй л болов уу. Энэ тохиолдолд 30 хувь нь огт үнэ хүрэхгүй гэж ойлгож байгаа. Гадны компаниуд Монголын төрд итгэхгүй. Хэдэн тэрбум ам.доллар оруулчихаад хяналтаа тавиад байж чадах уу гэдэг дээр итгэл байхгүй. Манай төр өөрөө тогтворгүй учраас ямар ч шийдвэр гаргаж магадгүй. Одоогийн байдлаар оруулсан хөрөнгө оруулалтыг ямар ч болгож мэднэ. Үе үеийн Засгийн газруудад итгэх итгэл байхгүй. Ер нь бол 51-ээс дээш хувь дээр гадны компаниуд орж ирвэл ирэх байх. Одоо IPO хийхээ болих хэрэгтэй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай Засгийн газар IPO хийхгүй гэдгээ зарлачих шиг боллоо.

“ДЭЛХИЙН ЗАХ ДЭЭР ХУВЬЦААНЫ ҮНЭ УНАЖ БАЙГАА ҮЕД ЗАРНА ГЭДЭГ БОЛ ХАМГИЙН МУУ МЕНЕЖМЕНТ”

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар анх таван тэрбум ам.доллароор хувьчилна гэж байсан. Харин одоо нэг тэрбум ам.доллароор хувьчлах тухай яригдаж байгаа шүү дээ?

-Нэг тэрбум ам.доллароор зарахыг эсэргүүцэж байгаа. Ингэж зарсны оронд Монголдоо байж байсан нь дээр гэсэн байр суурьтай байгаа. Харин үнэхээр сайн, үнэ цэнэ хүргэж чадвал зарж болно. Хямд бол зарж болохгүй. “Хойд хормойгоо аваад урд хормойгоо нөхнө” гэдэг шиг иймэрхүү байдлаар асуудалд хандаж болохгүй. Одоогийн хувилбараар зарснаас, зараагүй байж байсан нь дээр. Дэлхийн зах дээр хувьцааны үнэ унаж байгаа үед зарна гэдэг хамгийн муу менежмент болно.

–Хэрэв "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг зарвал Оюутолгой шиг үр дагавар гарах эрсдэл бий юу?

-Одоогийн хувилбар дээр бол гарна. Монголын төрд итгэж болохуйц Засгийн газар байхгүй байна. Цаашид ч бүрхэг байна. Одоогийн болон өмнөх Засгийн газруудын гаргасан алдаанаас болж ард түмэн төр, засагтаа итгэх итгэл нь алдарсан байгаа. Төр засагтаа итгэж болно гэдгийг одоогийн Засгийн газар харуулж чадаагүй. Ёсзүйгүй үйлдлүүдийг олон гаргасан. Тухайлбал, ЖДҮ болон олон концессын гэрээ. Өмнөх Засгийн газрын огцорсон шалтгаан нь өөрийнхөө засгийн сайдууд концессын гэрээ өгсөн явдал байсан.

image


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:18:15

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:18:14

zochin [203.91.119.154] 2020-03-24 05:29:09

zarsan ch iim ued yu gej zarakh be dee.

Зочин [202.126.88.186] 2020-03-24 16:21:03

Бөхийн толгойноос ч хавьгүй дээр л дээ

Уншигч [202.179.31.65] 2020-03-24 03:35:52

Хэн нэгэн эрхмийн бичсэн мэдээллийг уншигч хүмүүс дэмжинэ үү,эсэргүүцнэ үү.энэ нь тийм ч чухал бус.харин хамгийн гол өгөгдөл нь олон хүмүүс уншиж ямар нэгэн мэдээлэл авч буй нь л чухал хэрэг юм даа.

зочин [66.181.183.144] 2020-03-24 03:26:17

савтай том өндгөн дундаа жижиг өндөг хийж ард түмнийг хулхихаддагаа л боличих.

Зочин [202.179.25.130] 2020-03-24 06:14:54

жижиг өндөг хамгийн чанартай шим тэжээлтэй байдгиймаа,чи бол том бол их юм иднэ гэсэн тэнэг тархитай нөхөр байна

Zochin [202.126.89.180] 2020-03-24 03:13:06

Tavan tolgoig zarahgui shu de nyalh huuhed ch tegj helne 30 huvi deer Sumiyabazar ulairahaa zogsooson bailguide yamar ashig sonirhol tuund bgaad baigaag ATG shalgaj Ard tumendee medeeleh heregtei

Зочин [103.14.38.134] 2020-03-24 02:15:24

Ийм хачин хачин худалч шаарнуудын нийтлэл тавихаа болих хэрэгтэй.

Zochin [66.181.179.127] 2020-03-24 02:01:12

ENE LUIVARCHIN ODOO UY GUTSAAD BNAA. ZUGEER DALD OR

Зочин [202.9.46.57] 2020-03-24 01:14:50

Зайлаа. Зүгээр л тэр өндөгний үйлдвэрээ олигтойхон аваад яв. Сонгууль дөхөхөөр гэнэт гэнэт хэлд орж иргэдийг бүү бухимдуул.

иргэн [103.57.92.232] 2020-03-24 01:06:19

Энэ бол сонгуулиар Сумъяабазарт ялагдсаны хариу гэж л харагдаж байна,Түүнээс энэ шувуучинд уул уурхай ямар хамаа байнаа,


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.