Хяналт шалгалтыг зохион байгуулна

Aдмин / Нийгэм

Урин дулааны цаг болж Нийслэл хотод бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж, хүнд даацын ачаа тээвэрлэлт ихэсдэгтэй холбоотойгоор Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны автомашины ачаа тээвэрлэлт, авто, зам замын байгууламжийн ашиглалт, автотээврийн хэрэгслийн стандартын үзүүлэлт, шаардлагад хяналт тавих хамтарсан шалгалтыг хийнэ.

Хяналт шалгалтыг 2020 оны 03 сарын 24-ны өдрөөс 2020 оны 04 сарын 23-ны өдрийн хооронд Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтран зохион байгуулна.

ИЙМЭЭС ХҮНД ДААЦЫН АЧАА ТЭЭВЭР ЭЗЭМШИГЧ ТА БҮХЭН

- Нэг дугуй дээрх ирэх жин даацын хэмжээг хэтрүүлэн тээвэрлэлт хийхгүй байх
- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р хавсралтаар хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах үндсэн шаардлагуудыг хангасан байхаас гадна зам талбай бохирдуулахгүй байх/ ачиж яваа ачаа нь унахгүй, асгарахгүй, гоожихгүй, хийсэхгүй байх гэх мэт/ бүх нөхцлийг бүрдүүлсэн байх
- Авто зам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдлыг шалгах, техникийн нөхцөл шаардлагын дагуу ашигласан байх
- “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011:
- “Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” MNS 5345:2011.
- Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм зэргийг чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:15:31

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:15:30

Grl [103.26.195.64] 2020-03-24 16:16:34

Calingui ajilgui ued zaaval shalgalt yvuulhiin daramtalj torgolgui saniulj saijruulaasai


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.