ФОТО: Дэлхийн өнцөг, булан бүрт орших эгэл баатрууд
Өнөөдрийн байдлаар дэлхийн 194 оронд COVID-19 коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Цар тахалын хэмжээнд хүрээд буй уг вирусын халдвар гарснаас хойш дэлхий дахинаа улс орнуудын нөхцөл байдал ямар байгааг Reuters агентлаг гэрэл зургаар онцолсныг хүргэе.
-ПОЛЬШ, Лублин хотын эмнэлгийн оролцоо коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул эмч тусгай майхныг орхин гарч байна.

-БРАЗИЛ, Рио-де-Жанейро мужийн ойролцоох Нитерой хотод коронавирусын халдвараас сэргийлэн гудамж, талбайг ариутгагч бодисоор ариутгаж байна.

-ФРАНЦ, Аврах багийнхан өвчтөний биеийн байдлыг шалгаж байна.

-ИСПАНИ, Fundacion Jimenez Diaz эмнэлгийн эмч, ажилчид коронавирусын халдварын үеэр эмнэлгийн ажилчдад зориулан тагтнаасаа алга ташиж байгаа хөршүүдтэй мэндчлэн хариу алга ташиж буй нь.

-АЛГЕРИ, Тусгай хамгаалалтын хувцастай ажилчин дэлхийн бөмбөрцөг хэлбэртэй цэцэрлэгт ариутгал хийж байна.

-ХЯТАД, Ухань хотын Ухань хүүхдийн эмнэлгийн тусгаарлах тасагт эмнэлгийн ажилтан COVID-19-н халдвар авсан бяцхан хүүхдийг тэврэн сууж байна.

-АНУ, Эрүүл мэндийн ажилтнууд Нью-Йорк хотын коронавирусын шинжилгээний төвд ажиллаж байна.

-ИТАЛИ, Эрчимт эмчилгээний тасагт коронавирусын халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж буй нь.

-ИРАН, Хамгаалалтын масктай гал сөнөөгчид Ираны шинэ жилийн баяр болохын өмнө гудамж талбайд ариутгал хийж байгаа нь

-АНУ, АНУ-ын цэргийн албан хаагчид коронавирусын шинжилгээний төвийн гадна.

-ИСПАНИ, Коронавирусын халдвар авсан өвчтөнүүдийг байлгах зорилготой зочид буудалд өвчтөнг авчирч байна.

-АНУ, Брүүклин

-ИТАЛИ, Коронавирусын халдвар авсан иргэнийг эрчимт эмчилгээний тасагт эмчилж буй нь.

-ХЯТАД, Jiangsu мужийн эмнэлгийн баг Уханиас явах үеэр орон нутгийн эмнэлгийн ажилтан гаргаж өгч байгаа нь.

-ВЕНЕСУЭЛЬ, Хамгаалалтын хувцас, хэрэглэл өмссөн ажилтан олон нийтийн газраар үйлчлүүлэгчдийн гарыг ариутгаж байна.

Эх сурвалж: REUTERS
















.jpg)

















































“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Агуу стратегичид л өөрийн хүчээр дайснаа бүтээдэг гэнэм....
З.ЭНХБОЛД: Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх 2 удаагийн 2 улсад явагдсан хууль бус хувьчлалыг зогсоож явлаа
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна
Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу?