Токиогийн Олимпыг 2021 оны зун зохион байгуулахаар боллоо

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах нар Токиогийн Олимпын наадмыг ирэх оны зун зохион байгуулахаар тохиролцжээ.
“Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах миний саналыг ОУОХ-ны тэргүүн бүрэн дүүрэн дэмжсэн” гэж Абэ Шинзо өнөөдөр Т.Бахтай утсаар ярьсныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлжээ. Мөн талууд Олимп болон Паралимпын наадмыг цуцлахгүй гэдэгт санал нэгдсэн гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Орчин үеийн Олимпын наадмыг 1896 оноос зохион байгуулж эхэлснээс хойш хойшлуулж байсан удаагүй хэдий ч 1916, 1940, 1944 онд дайны улмаас цуцалж байсан юм.
Токиогийн Олимп болон коронавирусний халдвартай холбоотой гол үйл явдлуудын он цагийн дараалал
- 2013 оны есдүгээр сарын 7: Токио хот 2020 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулах эрх авав.
- 2014 оны нэгдүгээр сарын 24: Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороог байгуулав.
- 2017 оны зургадугаар сарын 9: ОУОХ спортын 33 төрлөөр 339 тэмцээн явуулах Олимпын наадмын албан ёсны хөтөлбөрийг батлав.
- 2019 оны тавдугаар сарын 9: Японд Олимпын наадмын тасалбарын анхны сугалаа эхлэв.
- 10 дугаар сарын 16: ОУОХ хэт халууны улмаас марафон гүйлт, спорт алхааны тэмцээнийг Саппород зохион байгуулах төлөвлөгөөг танилцуулав.
- 2020 оны нэгдүгээр сарын 30: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ коронавирусний халдвартай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарлав.
- хоёрдугаар сарын 4: Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо коронавирусний тархалтыг зохицуулах ажлын хэсэг байгуулав.
- хоёрдугаар сарын 27: Т.Бах ОУОХ Олимпын наадмыг хуваарийн дагуу зохион байгуулах үүрэг хүлээсэн гэж мэдэгдэв.
- гуравдугаар сарын 11: ДЭМБ коронавирусний халдварыг “цар тахал”-ын хэмжээнд хүрснийг зарлав.
- гуравдугаар сарын 12: Олимпын галт бамбарыг асаах ёслолыг Грекийн Олимпиа хотноо үзэгчгүйгээр зохион байгуулав. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Токиогийн Олимпыг нэг жилээр хойшлуулахыг санал болгов.
- гуравдугаар сарын 13: Олимпын галт бамбарыг Грект буухиалах үйл ажиллагааг халдварын улмаас цуцлав.
- гуравдугаар сарын 22: ОУОХ Олимпын наадмыг хойшлуулах тэргүүтэй асуудлуудыг хэлэлцэнэ гэж мэдэгдэв.
- гуравдугаар сарын 24: Т.Бах, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар Токиогийн Олимпыг нэг жилээр хойшлуулахаар тохиролцов.
Эх сурвалж: Монцамэ
ХХБ “Европын Холбоо – Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум”-ыг хамтран зохион байгуулав
Европын холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум болно
“Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцлоо
Б.Энхмандах: МАН-ын одоогийн байдал даамжирвал хууль ёсны болон улс төрийн легитм чанараа алдах аюул ойрхон байна
Э.Одбаяр: УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар улстөрчийнхөө хувьд легитм шинжээ алдчихсан
Ч.Нарантуяа: Бид дэлхийн хэмжээний цалин хөлс нэхээгүй шүү дээ
Дайны хугацаанд анги нэгтгэлээ орхин, оргон зайлсан 290.000 орчим украин цэрэгт эрүүгийн хэрэг үүсгэжээ
Трамп: Би Путины бүх зүйл сайн байгаасай гэж хүсэж байна
Трампын Путинтэй уулзах төлөвлөгөө Зеленскийг цочирдуулав
Оюутолгойн баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо хуралдав