Энэтхэгт орон даяар хөл хорио тогтоожээ
Коронавирусний тархалттай тэмцэхийн тулд Энэтхэгийн 1.3 тэрбум хүнийг өнөөдрөөс эхлэн гурван долоон хоногийн хугацаанд хөл хорионд орууллаа гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдлээ.
“Шөнө дундаас эхлэн улс орон даяар хөл хорио тогтооно. Энэтхэг улсыг, иргэн бүрийг, та бүхний гэр бүлийг аврахын тулд энэхүү шийдвэрийг гаргалаа” гэж Н.Моди мэдэгдсэн байна.
“Ирэх 21 хоногийн хугацаанд гэрээсээ гарч болохгүй бөгөөд хэрэв та уг дүрмийг зөрчвөл вирусийг гэртээ авчрах болно” гэж Ерөнхий сайд сүүлийн долоо хоногийн хугацаанд ард түмэндээ хандаж хоёр дахь удаагаа үг хэлэх үеэрээ тэмдэглэжээ.
Н.Моди сандрах шаардлага огт байхгүй гэдгийг онцлоод, холбогдох албаныхан үндсэн хэрэглээний нөөцийг тасалдуулахгүй байх нөхцөлийг хангахаар ажиллаж байгаа гэж хэлжээ. Мөн тэрбээр ганцхан буруутай үйлдэл хүртэл аминд халтай вирусийг ойн түймэр шиг тархахад хүргэж болзошгүй гэдгийг онцолсон байна.
Энэтхэгт коронавирусний халдварын 500 гаруй тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, дэлхийд хүн амын тоогоороо хоёрдугаарт жагсдаг улсад зайнаас харилцах, хөл хорио тогтоох зэрэг хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхгүй бол маш олон хүн халдвар авч болзошгүй ажээ.
ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ
АН-ын бүлэг: С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардлаа
НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй
Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
ХУУЛЬ БУС ХӨРӨНГҮҮДИЙГ ХУРААЖ ҮЙЛДВЭРЖИЛТЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ШААРДЛАГАТАЙ
ТҮГЖРЭЛЭЭС ҮҮДЭН ЖИЛД ӨЧНӨӨН ИХ НАЯД ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСДЭГ