СЭРЭМЖЛҮҮЛЭГ: COVID-19-тэй тэмцэж байгаа нэрийдлээр хуурамч хаягаар иргэдийг залилах явдал гарсаар байна
.jpg)
Шинэ төрлийн короновирус /COVID-19/-тэй холбоотойгоор дэлхий нийтэд үүсээд буй нөхцөл байдлыг ашиглан олон нийтийн сүлжээнд “Маск болон гар ариутгагч худалдаа, хүргэлт” “Бөөний худалдаа, хүргэлт” гэх мэт хуурамч хаягууд нээн хямд маск гар ариутгагч зарна, хүргэнэ гэж иргэдийн хувийн мэдээллийг авах, тус пэйж хуудсыг богино хугацаанд олон хандалт авахуулан цааш нь зарж борлуулах, зах, худалдааны төвүүд хааж байна, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж байна гэсэн иргэдийн сэтгэл зүйг түгшээх зураг, мэдээллүүдийг оруулан амны маск, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэн улмаар өндөр үнээр, их хэмжээгээр зарж борлуулах үйлдлүүд удаа дараа гарч байна.
Гадаад орнуудад ч мөн цахим хуудас, интернет худалдааны платформууд, олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг ашиглаж амны маск үйлдвэрлэдэг нэр хүндтэй компаниудын нэр ашиглан улс дамнан залилах гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Мөн короновирус /COVID-19/-тэй тэмцэж байгаа төрийн байгууллага, алба хаагчид, хүнд өвчтэй хүнд хандив цуглуулах нэрийдлээр хуурамч хаяг нээн компанит ажил өрнүүлэн иргэдийг залилах явдал гарах боллоо.
Иргэдээс төрийн байгууллагын албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахгүйгээр цахим орчин дахь бодит бус мэдээлэлд хэт итгэх, мэдээлэл, пост, постерын үнэн зөвийг нягтлахгүй шийдвэр гаргах, ойр дотнын найз нөхдөдөө зөвлөгөө, мэдээлэл өгөх байдлаар бусдад залилуулж байна.
Цагдаагийн байгууллагад шинэ төрлийн короновирус /COVID-19/-тэй холбоотойгоор бусдад залилуулсан, хуурамч мэдээлэл тараасан талаар 25 дуудлага мэдээлэл ирсэнийг мөрдөн шалгаж байна.
Тухайлбал: БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол улсын иргэн Д гэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгож 8.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан.
“Онлайн шоп”-оор маск худалдана гэсэн зарын дагуу иргэн Г, М нар нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Esta parmasitcalius компанируу энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр 117.0 сая төгрөг урьдчилгаа шилжүүлэн залилуулсан.
Иймд иргэд та бүхэн сэрэмжтэй байж, дараах мэдээллийг сайтар нягтлан шалгаж, өөрийгөө болон бусдыг эрсдлээс урьдчилан сэргийлээрэй. Үүнд:
- Хуурамч цахим хуудас, интернет худалдааны платформууд, олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг ашиглан амны хаалт /маск/-ны борлуулалт, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг компани гэж итгүүлэн төлбөрийг урьдчилан авч залилах.
- ДЭМБ, олон улсын байгууллагаас коронавирусаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч буй мэтээр фишинг цахим холбоосуудыг олон нийтийн сүлжээнд байршуулж иргэдийн хэрэглэгчийн нэр, нууц үгийг авч таны компютер, гар утас дээрх файлуудыг зөөх, шилжүүлэх, банкны шилжүүлэг хийх.
- Короновирус /COVID-19/-ээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгууллага, алба хаагчдад туслах, хүнд өвчин туссан хүүхэд, өвчтэй болон гамшиг, осолд өртсөн хүмүүсийн зураг тавьж тэдэнд туслах зорилгоор хандив цуглуулж байна гэж итгүүлэн, хуурамч хаяг нээн компанит ажил өрнүүлж иргэдийг залилах.
БҮҮ САНДАР, БҮҮ ХУУРТ, БҮҮ ӨГ.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Европын холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум болно
Г.Занданшатар: Засгийн газрын үйл ажиллагааг санаатай саатуулж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд...
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөх ёстой
Г.Ёндонгомбо: Тавантолгой ордын метаны бодит нөөцийг тогтоох хэрэгтэй
Х.Нямбаатар: Ирэх жил нийслэл, "Эрдэнэс Монгол" ХХК-тай хамтран Багануурын уурхайгаа түшиглэж, хагас коксон түлшний үйлдвэр барина
Хөвсгөл аймагт “Сугалааны лайв“-д оролцож залилуулсан 8 тохиолдол бүртгэгдэж, 27 сая гаруй төгрөгийн хохирол учиржээ
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ