Автомашин үйлдвэрлэгчид хиймэл амьсгалын аппарат, амны хаалт үйлдвэрлэнэ
Автомашин үйлдвэрлэгчид Засгийн газруудынхаа уриалгыг дагаж, коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед хиймэл амьсгалын аппарат, амны хаалт зэрэг бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар болжээ.
“Fiat” компани даваа гаргаас Хятад дахь үйлдвэрүүдийнхээ нэгийг өөрчилж эхэлсэн бөгөөд тус компани сард нэг сая орчим амны хаалт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ажээ. "Амны хаалтыг ойрын хэдэн долоо хоногийн дотор үйлдвэрлэж эхэлнэ" гэж “Fiat” компанийн захирал Майк Мэнли цахим шуудангаараа дамжуулан мэдээлсэн байна.
Мөн автомашин үйлдвэрлэгч бусад томоохон компаниуд үйлдвэрүүддээ хиймэл амьсгалын аппарат үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. АНУ-ын “General Motors”, “Ford”, “Tesla”, Японы “Nissan” компани, Их Британи дахь “Formula 1” багууд хиймэл амьсгалын аппарат үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулна гэдгээ амлажээ.
АНУ, Европ, Ази дахь автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс үйлдвэрлэлээ зогсоогоод байгаа юм. Гэсэн хэдий ч тэд хиймэл амьсгалын аппарат гэх мэт эмнэлэгт шаардлагатай бусад тоног төхөөрөмжийг үйлдвэрлэхэд тусална гэдгээ илэрхийлсэн байна.
“Ford” компани мягмар гарагт мэдэгдэхдээ, бид “GE Healthcare”, “3M” зэрэг эмнэлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, автомашинуудад ашигладаг сэнс, зай хураагуур зэрэг эд ангийг хиймэл амьсгалын аппаратад оруулан загварчлахыг зорьж байна гэжээ.
Тэдгээр компанийн үйлдвэрлэх бүтээгдэхүүнүүд хэзээ бэлэн болох нь хараахан тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч “Ford” компани нэвт харагддаг нүүрний хамгаалалтыг хэдийн үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд эхний 1000 бүтээгдэхүүнээ Детройт хотын эмнэлгүүдэд энэ долоо хоногт хүргэх төлөвтэй байна. Тус компани энэ долоо хоногт 75 мянга орчим нүүрний хамгаалалт үйлдвэрлэхээр төлөвлөжээ.


































































Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ
А.Кубилюс: Европын Холбоо нэгдсэн армитай байх нь зүйтэй
Трамп Гренландыг авах бодлоосоо ухрахгүй гэв
Хаврын "Дүнжингарав" хурдан морины уралдааныг дахин сэргээнэ
ЗГ: Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэж байна
Европын орнууд Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна
Багахангай-Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ
Голомт банк Монгол дахь Хятадын Ерөнхий худалдааны танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа