ОХУ-аас 31 оюутныг татан авчээ
ОХУ-д суралцаж байгаа 31 оюутныг тусгай автобусаар тус улсын Ташанта боомтоос Монгол Улсын Цагааннуур боомтоор дамжуулан энэ сарын 23-ны өдөр татан авсан байна. Тэдний 24 нь Москва хотод, нэг нь Санкт-Петербургт, зургаа нь Новосибирск хотод сурдаг бөгөөд өөрсдөө ОХУ-Монголын хил дээр хүрэлцэн ирсэн аж. Оюутнуудыг татан авах ажилд орон нутгийн “Аман авто транс” компани дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй үнээр тээвэрлэжээ.
Мэргэжлийн байгууллагууд ОХУ-аас ирсэн 31 оюутан, тусгай автобусны нэг жолооч, Казахстан улсын Алматы хотоос ирж тухайн автобусаар зорчсон нэг иргэн, нийтдээ 33 хүний биеийн халууныг хэмжин тандалт судалгаа хийж Өлгий хотод тусгаарлаж ажиглалтад авчээ. Мөн тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачааг ариутгасан байна.


































































Наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт хийнэ
Д.Батлут: “Зэв” сумны үйлдвэрийг ашиглалтад оруулж, гурван нэр төрлийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээнд нийлүүлж эхэлсэн
Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй учир төр, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй
Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ
АНУ 50 гаруй улсын иргэдэд хамаарах визийн барьцаа төлбөрийг 20 мянган ам.доллар болгон нэмэгдүүлжээ
Б.Идэржавхлан: Математик бол амьдралд тулгарах бүх арга ухааны суурь ойлголт