Хаврын чуулган ирэх сарын 6-нд эхэлж, цахимаар хуралдана

Aдмин / Улстөр

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Корона вирусийн цар тахал дэлхий дахиныг түгшээж, Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэр гаргаад байна. Цахимаар хуралдах бэлтгэлийг хангах ажил Улсын Их Хурлын Тамгын газарт өрнөж эхэлжээ.

Одоогоор чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, Нэгдсэн хуралдаан болон Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдааныг танхимд зохион байгуулахаас гадна гишүүдэд зайнаас оролцох боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Танхимд хуралдсан тохиолдолд гишүүд хоорондын зайг 2-3 метрт байлгах, нэг дор 20-иос илүү гишүүн цугларуулахгүй байхаар зохион байгуулах юм байна.

Түүнчлэн гишүүдийн ирцэд бүртгүүлэх, санал хураалтад цахимаар оролцох нөхцөлийг хангахын тулд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах асуудал ч яригдаж байгаа аж.

Үүссэн онцгой нөхцөлтэй холбогдуулан дэлхийн улс орны парламентууд хуралдааны тоогоо багасгах, хойшлуулах, цахимаар хуралдах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал Европарламент байршлаа өөрчилж Францын Страсбург хотоос Бельгийн Брюссель рүү шилжиж байгаа бөгөөд энэ сарын 26-нд болох хуралдаанаа зайнаас явуулж, цахим шуудангаар санал хураалт хийхээр шийдвэрлэсэн байна.

ХБНГУ, Австрали, Норвеги, Итали, Их Британи, Голланд, Шинэ Зеланд, Польш, Эстонийн парламентууд хуульдаа өөрчлөлт оруулж, онцгой нөхцөлд хуралдах шинэ дэг бий болгох, тодорхой хязгаарлалт тогтоох горимоор ажиллаж байгаа бол БНХАУ, Иран, Испани, Франц, Канад, Филиппин, ӨАБНУ зэрэг орнууд хуралдаанаа хойшлуулах буюу түр зогсоогоод байна.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:44:00

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:44:00

ЗОЧИН [202.126.88.73] 2020-03-27 02:06:14

ТА ХЭД МААНЬ БӨӨНДӨӨ ЦУГЛАРААД ТАНХИМДАА ХУРАЛДААЧ ДЭЭ. ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ДУУСЧ БАЙГАА ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ХҮМҮҮС ЮМ ЧИНЬ. БИД ШАТААХ ЗУУХАА БЭЛДЭЖ БАЙЯ

tsahim [103.9.88.162] 2020-03-26 08:01:30

Tsahim gedeg bol baigaa gazaraasaa zainaas oroltsohiig heldeg baimaar yum. 4-5 tanhimd huraldang geed l ........

Зочин [157.245.141.209] 2020-03-26 06:17:30

asdg fsg dfg dfg d

Зочин [103.10.23.220] 2020-03-26 06:17:00

fusdlfsdf sldf s

Зочин [146.185.31.214] 2020-03-26 06:13:27

ffuck

Зочин [64.119.20.200] 2020-03-26 04:11:49

Энэ новшнууд маск аа зүүгээд ирнэ биз, сүүлчийн хурал наадуул чинь гол нь төсөвт гар хүрэхгүй гэж л новширч байгаа даа,

Зочин [98.253.30.34] 2020-03-26 03:58:25

Boditoor guraldhad irdeggui garuud tsahimaar hurdlaa iy. Oorsdiihoo zurgiig camerniih n omno tavichihaad alga bolno biz kkk. Nogoo heden ovgon emgen , TMC iin bolovsroltoi malchin honichin bsn gishuud n computeraa ch oligtoi ashiglaj chadahgui gedegt moriitshod ch belen bna.

Зочин [202.179.25.183] 2020-03-26 02:26:53

Гамшигийн үед эдийн засгийн уналтыг зогсоох, тогтворжуулах төлөвлөгөөгөө яаралтай баталж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Гашуун сухайтын төмөр зам, Дарханы зам, ДЦС-4 ийн өргөтгөлийн ажлыг яаралтай эхлүүлж дуусах нь цаашид гарах эрсдлийн үед гол тулгуур эдийн засгийн хөшүүрэг болгохоор байна. Иргэдийн орон сууцны ипотекийн төлөлтийг 6 сараар зогсоож, хойшлуулах, түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, цалингийн хуримлалын сан байгуулах, хуваарилах журам гаргах шаардлага гарч банйа.

Зочин [66.181.161.12] 2020-03-26 02:20:48

Наранхүү мэтэд бүүр амар юм болно

зочин [202.55.191.194] 2020-03-26 02:19:30

Тавантолгойд IPO гаргах шийдвэрээ даруйхан буцаачихсан дээр тэгэхгүй бол наадахаар чинь шоу хийжсонгуульд орох гөлөгнүүд зөндөө байна.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.