Монгол Улсын Консерватори онлайнаар багш, сурагчдын урлагийн бүтээлүүдээ толилуулна
Коронавируст халдварын цар тахал дэлхий нийтийг хамарч буй энэ цаг үед нийгмээрээ нэгдмэл хүчтэйгээр даван туулахад мэргэжлийн сургуулийн хувьд хувь нэмрээ оруулах болсон талаар Монгол Улсын Консерваторийн удирдлагууд Шадар сайд Ө.Энхтүвшинд танилцууллаа.
Тодруулбал авъяаслаг багш, сурагчдынхаа онцгой бүтээлүүдийг цахимаар болон телевизээр өдөр бүр толилуулан соёл урлаг, сонгодог бүтээлүүдээр ард иргэдийн алжаал ядаргааг нь тайлах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.
Мөн коронавируст халдварын эсрэг олон улсын хамтын ажиллагаатай Консерваториудтай хамтран World Music онлайн фестивалийг эхлүүлж байгаа юм байна.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ард иргэдийг соён гэгээрүүлэх санаачилга гаргасанд талархал илэрхийллээ. Тэрээр "Өдөр бүр, бүх хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр коронавируст халдварын талаар мэдээлэл цацагдаж байгаа нь нэг талаар ард иргэд "мэдээллийн дарангуйлал"-д өртөхөд хүргэж байна. Энэхүү "мэдээллийн дарангуйлал"-аас та бүхний санаачилсан урлагийн бүтээлүүд бага ч болов хөндийрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцлосон юм.
Уулзалтын үеэр Монгол Улсын Консерваторийн нийт багш ажилтан албан хаагчдын зүгээс Улсын Онцгой комисст таван сая төгрөгийн хандив өргөлөө гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.































































Ерөнхий сайд Г.Занданшатар “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК бэлэн байдлын горимд хэрхэн ажиллаж байгааг шалгав
У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн
Дотоодын цэргийн 05 дугаар ангид дахин нэг цэрэг зодуулж, хүнд гэмтжээ
Америкчууд Венесуэлд шинэ нууц зэвсэг хэрэглэжээ
СОР17-гоос Монголд юу үлдэх вэ?
Ши Жиньпин цэргийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэв
Залуу малчид, удам дамжсан малчин айл өрх, өв тээгчдийг үндэсний хэмжээнд нэгдсэн бодлогоор дэмжинэ
Монгол банхар Ази тивийн аварга боллоо
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
Тэмээний наадамд 16 аймгийн 1000 гаруй иргэн 700 орчим тэмээтэй оролцож байна