Хэвлэлийн тойм 2020.03.26

Aдмин / Нүүр

ХЭВЛЭЛИЙН ТОЙМ

2020.03.26

Сэдэв

Сайт, сонин

Тайлбар

1

Гэвш лам Дэнгела БЗД-т хандив өргөлөө.

Ардчилал таймс сонин

Гэвш лам Дэнгела Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1000 ширхэг амны хаалт, гар ариутгагчийг гардуулан өглөө.

Тэрээр энэ аюулт тахалд хүн ард маань өртөхгүй эрүүл, энх байхыг ерөөж өөрийн оршин суудаг дүүрэгтээ ийнхүү хувиасаа хандив өргөж буйгаа илэрхийлсэн юм. Баянзүрх дүүргийн удирдлагууд түүнд баярласнаа илэрхийлж талархал гардуулав. Гэвш лам Дэнгелагийн хувьд 12 дахь жилдээ Батсүмбэр дэх ахмадуудад буяны үйлээ түгээж байгаа бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдийн хорих ангиудад буян номоо түгээж ирсэн уламжлалтай юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

2

О.Магнай: Төсвөө танавал иргэн бүрт 1,242,721 төгрөг олгох бүрэн боломжтой.

Ардчилал таймс сонин

О.Магнай хэлэхдээ “Манай улс нэгдүгээр сараас эхлэн хөл хорио тогтоож, өнөөдрийн байдлаар тавдугаар сар хүртэл сунгаад байна. Халдварт вирусээс үүдсэн хөл хориог ийнхүү уртасгахын хирээр эдийн засаг хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэн үйлдвэрлэл үйлчилгээний салбар бүхэлдээ дампуурах аюулд хүрч байна. Цаашид ямар нэгэн арга хэмжээ авахнгүй бол улс орны эдийн засаг бүхэлдээ дампуурах нөхцөл байдал бодитоор бий болоод байна.

Энэ мэт онцгой байдал үүссэн үед Засгийн газар онцгой нөхцөлөөр ажиллах эдийн засгаа эрчимжүүлэх бодлогоо цаг алдалгүй танилцуулж хэрэгжүүлэх ёстой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл бодитой бодлого танилцуулсангүй. Иймд эдийн засгийг тэтгэх бодлогын хүрээнд Үндсэн хуулийн 5.4, 16 дугаар зүйлд заасныг үндэслэн шаардлагыг хүргүүлж байна. Дэлхийн бүх орон эдийн засгаа аврахын тулд иргэдээ мөнгө тарааж байна. Энэ бол онцгой байдал. Иргэн бүрт мөнгө тараах гэсэн сонгуулийн популизм биш” гэв.

2020 оны төсөвт барилга байгууламж, зам барихаар тусгасан зарим зардлыг танавал иргэн бүрт 1242721 төгрөг олгох бүрэн боломж бий гэдгийг ч хэлсэн юм.

3

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийг хойшлуулах санал гаргалаа.

Өдрийн сонин

“Сүүлийн үед коронавирусний тахал, нефтийн үнийн уналт, дэлхийн санхүүгийн зах зээлийн уналтаас үүдэн эдийн засагт даяар хямрал нүүрлэн ирлээ гэж дэлхийн бараг бүх эдийн засагчид дүгнэж, Засгийн газрууд нүүрлэн буй хямралын цохилтыг зөөлрүүлэх, даван туулахад бүхий л хүч анхаарлаа тавьж эхлэв. Бидний мэддэг, дасал болсон эдийн засгийн даяар систем маш богино хугацаанд танигдахын аргагүй өөрчлөгдөж эхэллээ.

Орчин үеийн дэлхийн эдийн засаг цоо шинэ асуудалтай тулгарсан ба энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн хэмжээ хүн амын худалдан авах боломжоос хэт даван гарсан явдал аж.

Олонх аналитикууд 2020 оны зун, намраас дэлхийн эдийн засагт бодит секторын хямрал болж, нэлээд удаан үргэлжилнэ гэж үзэж байна. Дэлхийн бүх улс орнууд хямралд бэлтгэж эхэллээ.

Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.

4

Улс төрийн өндөр настнууд “тэтгэвэр”-тээ гараач ээ.

Үндэсний шуудан сонин

Улс төрд нэг их сайхан буурай ховорджээ. Туршлага ярьсан, залуустаа сургамжилсан, асуудалд уужуухан ханддаг, хүнлэг байхын мөн чанарыг таньсан, хүн байхын учрыг ойлгосон, өгөөмөр сэтгэлтэй, өгөх, авахад ханачихсан нэг тийм хайрлам сайхан азай буурал алга.

Ярс ярсхийн хэрэлдэж, зуудаг нохой шиг уралцсан, булхай луйврын алинд ч нэр, хоч нь өлгөөтэй явдаг, хор найруулж, хошин жүжигт тоглодог, заль мэхний “супермаркетууд” насандаа баймгүй имиж бүрдүүлээд төр эргүүлэх хүсэл нь бадарчихсан явдаг боллоо. Угтаа бол хүний бие, сэтгэлийн гал дөл, чадал тэнхээ, эрч хүч насны “сүүдэр”-ээс ихээхэн хамаардгийг хэн бүхэн хэлдэг. Насаараа даргын ажил хийж, УИХ-ын гишүүн, яамны сайд байхаар төрсөн шиг авирладаг тэдэнд залуу гишүүдээс ёс зүйн захиа хаяглаж байсан удаатай.

Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ч.Улаан нарт энэхүү шаардлага хаяглагдаж байв. Тэдэнд хор найруулах арга, бохир технологи, төрөөс хулгай хийх урт гар, хэзээ ч дүүрэхгүй цоорхой халаас, хуулийг хуудуутай батлах гэсэн мөнхийн эрх ашиг л бий.

5

Үнсийг үнэд оруулъя.

Үндэсний шуудан сонин

Үнс бол үнэгүй түүхий эд. Нийслэлийн гэр хороололд 220 мянган өрх аж төрж байгаа гэх тоо бий. Тэгвэл эдгээр өрхийн нэг өвлийн сайжруулсан, шахмал түлшний хэрэгцээ 600-700 мянган тонн гэдгийг "Таван толгой түлш" компаниас мэдээлж байсан.
Нийслэлчүүд өвлийг харьцангуй утаагүй өнгөрүүлсэн ч шахмал түлшний гол түүхий эд нь угаасан нүүрс. Агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулсан шахмал түлшийг нийтээр сайшааж байгаа ч үнсийг нь бид хогны машинд уут уутаар нь ачуулсаар л байгаа.

Нийслэлийн төвлөрсөн хогийн цэгүүдэд буудаг энэ үнс эргээд хөрс, агаарыг бохирдуулах нь дамжиггүй. Ялангуяа, салхи, шуурганы улирал эхэлж байгаа энэ үед үнсийг боловсруулах бодлого хэрэгтэй байна. Энэ асуудалд шийдвэр гаргах түвшнийхөн анхаарч байж ажил хэрэг болох нь дамжиггүй. Тиймээс Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, түүний баг хамт олонд энэхүү нийтлэлээ хаяглая.

6

Г.Баярсайхан: Тавантолгойн орд бүтнээрээ ард түмэнд үлдэх ёстой.

Medee.mn

Г.Баярсайхан: Тавантолгой ордыг 2015 онд Хятадын компанид зүгээр шахуу өгөх гэж байсныг тухайн үеийн УИХ-ын нэр бүхий гишүүд эсэргүүцэн зогсоож байсан. Тавантолгойн ордыг худалдахын эсрэг гарын үсэг зурж, эсэргүүцэж байсан хүний нэг нь би. Тавантолгойн орд Монголдоо үлдсэний үр дүн гарч өнгөрсөн жилүүдэд “Эрдэнэс тавантолгой” компани ашигтай ажилласан. Коксжсон нүүрс бол Гангийн үйлдвэрийн зайлшгүй шаардлагатай түүхий эд. Тиймээс 30 хувийн хувьцаа гаргах шаардлагагүй. Нэгэнт үйл ажиллагаа нь жигдэрсэн, ашиг орлоготой ажиллаж байгаа компанийн 30 хувийг зарах нь буруу юм.

Төрийн менежмент дандаа муу байдаг юм биш. Сайн ажиллаж болдог гэдгийг Эрдэнэт үйлдвэрээс харж болно. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани ч өнгөрсөн жилүүдэд ашигтай ажилласан. Иймээс одоо IPO гаргах цаг нь биш. Коронавирус өвчний халдварын үед IPO хийх нь ашиггүй. Хамгийн муу менежмент болно.

Дэлхийн зах зээл хямарсан энэ үед Тавантолгойн ордыг үнэгүйдүүлж байгаад, хувьцаа гаргах нэрээр 30 хувийг нь манай оффшорчид худалдаад авахыг үгүйсгэхгүй. Одоогийн Засгийн газар IPO гаргах сонирхол их байх шиг байна. Гэхдээ гарч болох сөрөг үр дагаварыг тооцсон болов уу. Тиймээс сүүлийн үед энэ асуудал намжиж байна гэж ойлгож байгаа. Тавантолгой орд бол ард түмний өмч. Тиймээс бүтнээрээ ард түмэнд үлдэх ёстой.

7

Хаврын чуулган ирэх сарын 6-нд эхэлж, цахимаар хуралдана.

Medee.mn

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Корона вирусийн цар тахал дэлхий дахиныг түгшээж, Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэр гаргаад байна. Цахимаар хуралдах бэлтгэлийг хангах ажил Улсын Их Хурлын Тамгын газарт өрнөж эхэлжээ.

Одоогоор чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, Нэгдсэн хуралдаан болон Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдааныг танхимд зохион байгуулахаас гадна гишүүдэд зайнаас оролцох боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Танхимд хуралдсан тохиолдолд гишүүд хоорондын зайг 2-3 метрт байлгах, нэг дор 20-иос илүү гишүүн цугларуулахгүй байхаар зохион байгуулах юм байна.

8

Д.Мөнх-Эрдэнэ: Засгийн газар тавдугаар сард огцорч, шинээр эмхлэн байгуулагдахаас аргагүй.

Time.mn

Засгийн газар огцорч, Үндсэн хуулийн дагуу шинээр эмхлэн байгуулагдана гэсэн үг. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрыг эмхлэн байгуулах буюу Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх зохицуулалтад бүхэлдээ өөрчлөлт орсон.

Тухайлбал, хуучин Засгийн газрын гишүүдийг УИХ томилдог байсан бол шинэ зохицуулалтаар УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд өөрөө томилох, чөлөөлөх болсон. Мөн Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албыг хашиж болохоор Үндсэн хуульд заасан тул давхар дээлтэй Засгийн газрын гишүүдийг хуульд нийцүүлэн чөлөөлөхөөс өөр гарцгүй болж байна. 16 сайдаас У.Хүрэлсүхтэй нийлээд тав нь л ажиллах боломжтой. Танхимынх нь тал огцорвол Засгийн газар бүхэлдээ огцорно гэсэн үг үү?

Тийм. Үндсэн хуулийн 43-р зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэж хуульчилсан.

Ж.Энхбат


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 13:37:21

bjvcYO http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:11:45

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:11:45

Зочин [64.119.20.74] 2020-03-26 09:22:22

Хуулиа хэрэгжуулдэг улс оронд бол тийм байна . Манайх бол хуулиндаа дор нь ЗАСВАР оруулаад зохицуулчих байх оо ....??!!'


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.