Х.Эрдэнэбаатар: “Чинээлэг малчин” хөтөлбөрийг Хөвсгөлдөө хэрэгжүүлнэ

Aдмин / Улстөр

Малчдыг нийгмийн чинээлэг дундаж давхаргад хүргэж, ядуурлыг бууруулах, бэлчээрийг хамгаалах, хот руу чиглэсэн нүүдэл, төвлөрөлийг зогсоох зорилготой “Чинээлэг малчин” хөтөлбөрийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлэхээр боллоо. “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын Хөвсгөл аймаг дахь салбар нэгжийн захирлаар Х.Эрдэнэбаатар томилогдон ажиллахаар болсон бөгөөд хамтран ажиллах гэрээгээ байгуулж, тамга тэмдгээ гардаад байна. Тус хөтөлбөр Хөвсгөл аймагт хэрхэн хэрэгжих талаар Х.Эрдэнэбаатартай ярилцлаа.

- “Чинээлэг малчин” хөтөлбөр Хөвсгөл аймагт хэрэгжихээр болжээ. Чухам яагаад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэээр болов. Энэ малчдын захиалга байв уу эсвэл өөрийн тань хүсэл байв уу ?

-Малчдын захиалга ч байсан нөгөөтэйгүүр миний өөрийн ч хүсэл зорилготой нийцсэн учир энэ хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэхээр болсон. Ер нь энэ хөтөлбөр бол дан ганц Хөвсгөлийн төдийгүй нийт малчдын хүсэл, зорилго болчихсон ийм ажил л даа. Манай аймаг хүн амын тоогоороо ч тэр малын тоо толгойгоороо ч улсдаа тэргүүлдэг онцлогтой. Гэтэл малчид руугаа чиглэсэн бодлого үнэндээ алга. Хөвсгөл гэхээр аялал жуулчлал яригддаг. Харамсалтай нь манайхан энэ салбараас төдийлөн ашиг орлого олоод төсөв бүрдүүлж, иргэдийн амжиргаа сайжраагүй нь бодит амьдрал дээр хэн, хэндээ харагдаж байна.

-Танай аймаг малын тоо тоолгойгоороо улсын хэмжээнд удаалсан байсан?

-Тийм. Хөвсгөл аймаг энэ жил зургаан сая мал тоолууллаа. Гэвч малчдын гар дээр ирж байгаа бэлэн ашиг орлого талаас нь аваад үзвэл хоосон хөдөлмөр болчихоод байгаа юм. Бид хэт их тооны араас хөөцөлдсөөр хамаг амьдралаа малынхаа араас барсан ийм л дүр зураг өнөөгийн малчдын бодит гунигт түүх болчихоод байна.

-“Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд хэд, хэдэн дэд хөтөлбөр хэрэгжих юм билээ. Тухайлбал, Хөвсгөл аймагт аль дэд хөтөлбөрийг нь хэрэгжүүлбэл илүү тохиромжтой гэж үзэж байгаа вэ?

-Миний харсанаар “Хонь” дэд хөтөлбөр Хөвсгөл аймагт хэрэгжихэд суурь нөхцөл нь яг бүрдчихсэн байгаа. Манай аймаг 17 мянган малчин өрхтэй бөгөөд зургаан сая мал тоолуулсан тухай дээр дурдсан шүү дээ. Харин нийт малын 50 хувь нь хонин сүрэг байна. Гэвч нийт гурван сая хонины 40 хувь нь буюу 1,3 сая нь л хээлтэгч мал байгаа юм. Тиймээс энэ хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлж, мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулж, бэлчээрээ хамгаалах шаардлага үүсчихээд байна.

-Хөтөлбөрийн хүрээнд ямар, ямар ажил хийгдэх вэ?

-“Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын үндсэн чиг үүрэг нь надад бас их таалагдаж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд хийгдэх үндсэн чухал ажил бол малчдын сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх явдал юм. Нүүдэлчин Монгол гэдгээрээ бид дэлхийд ялгардаг . Гэвч өв соёлын тээгчид болсон малчин ард түмнээ хөгжүүлэхэд төрийн бодлого чиглээгүй нь гайхалтай шүү. Одоо эргээд харахаар хамгийн малчин гэх бүлэгт хамаарах иргэддээ мэдлэг, боловсрол олгож, тэднийхээ сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх нь төрийн бодлогын хэмжээний ажил байсан байгаа юм. Гэтэл үүнийг төр засаг нь зөв харж, оновчтой тодорхойлоогүй өнөөдрийг хүрчихэж. Харин ч бүр малчдыг зөвхөн малынхаа тоо толгойг өсгөхөд чиглүүлснээр бэлчээрээ устгах хэмжээнд хүрчихжээ. Харин энэ ажлыг жирийн нэг ТББ санаачлаад тэр ч бүү хэл хэрэгжүүлээд явж байна шүү дээ. Үүгээр ч зогсохгүй Говьсүмбэр аймгийг загвар болгож хөгжүүлсэн байгааг нь хараад энэ хөтөлбөрийг нутагтаа даруйхан хэрэгжүүлэх санаа төрсөн юм. Тэгэхээр аймгийнхаа нийт 24 сумаас малчдын төлөөллийг сонгож, Говьсүмбэрийн туршлагатай газар дээр нь танилцуулна. Мөн эхний ээлжинд малчдаа сургалтанд хамруулж, хөтөлбөрийн тухай бүрэн ойлголт өгөхөөс ажлаа эхлэхээр төлөвлөөд байна. Үндсэндээ сум бүрт сургагч багш бэлтгэж ажиллах зорилготой.

-Хөвсгөл тэгвэл удахгүй бас нэг загвар аймаг болох нь?

-Тэр мэдээж. Нутгийнхаа малчдын орлогыг нэмэгдүүлж, бэлчээрээ хамгаалах чиглэлд бид томоохон ажил эхлүүлэхээр зорьсон. Салбар нэгжийн захирлын хувиар Хөвсгөлийг удахгүй загвар аймаг болгох зорилт тавин ажиллаж байна. Би сүүлийн өдрүүдэд Говьсүмбэр аймагт ажилласан юм. Ингэж явахдаа “Чинээлэг малчин” хөтөлбөрт хамрагдаж, үр дүнгээ үзээд эхэлчихсэн хөдөөгийн малчин айлуудаар орлоо. 1400 малаа 700 болгож бууруулаад ердөө 10 хүрэхгүй эр хоньтой үлдсэн айл ч байсан. Хувь хүн өөрийнхөө хөдөлмөрийг хөнгөвчлөөд зогсохгүй бэлчээрээ хамгаалсан хамгийн оновчтой шийдэл болсон гэдгийг Сүмбэрийн малчид ярьж байна.

-Малчдын хөдөлмөр хөнгөрнө гэдэг олон талын ач холбогдолтой байх шүү?

-Тэгэлгүй яахав. Би залуу хүний хувьд хөдөөгийн хүүхэд, залуусын боловсролд сэтгэл зовниж явдаг. Малчид цөөн малтай байх нь наанадаж үр хүүхэддээ, гэр бүлдээ цаг гаргахаас эхлээд нийгмийн оролцоо нь ч нэмэгдэнэ. Энэ мэтчилэн хувь хүндээ хүрэх өгөөжийг нь дурдаад байвал их зүйл бий. Та бод л доо, 1000 хоньтой айл байлаа гэхэд бүтэн өдрийг хонио услахад л зориулж байх жишээтэй. Үүнээс үүдэж сүүлийн үед бид ер нь малынхаа эзэн үү эсвэл боол нь болчихоод байна уу гэдэг асуудал бодогдох болсон. Тиймээс ч цашид малчид маань ийм маягаар амьдраад байж таарахгүй нь. Хотод амьдардаг иргэд ч юм уу эсвэл малчдынхаа жаргал зовлонг сайн мэдэхгүй хэн нэгэн хөндлөнгөөс хараад хэлж ярих, шүүмжлэх нэг хэрэг. Харин яг бодит амьдрал дээр малчин өрхийн, малчин хүний жаргал, зовлон юу байна, тулгамдаж буй бэрхшээл нь юу юм гээд ярьж, судлаад явахаар арай өөр дүр зураг харагддаг юм. Хөөрхий бүгд л их, бага гэлтгүй хэдэн малынхаа араас өдөр шөнөгүй явж яавал хүний дайтай аятайхан амьдрах вэ, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг яах вэ, зээлээ яаж төлөх вэ гээд түмэн асуудал ярьсан, мухардалд орчихсон хүмүүс байдаг. Мал сүргээ яаж эдийн засгийн эргэлтэд оруулж, яавал илүү ашиг орлого олж, амжиргаагаа дээшлүүлэх гарц, гаргалгаагаа мэдэхгүй болчихсон хүмүүс олон байна. Тиймээс л энэ хөтөлбөрийг аймагтаа хэрэгжүүлэх гээд зориг шулуудаад ажлаа эхлүүлээд байна.

-Таныхаар бол энэ мухардлаас гарах гаргалгаа нь “Чинээлэг малчин” хөтөлбөр гэж үзжээ?

-Тиймээ. “Чинээлэг малчин” хөтөлбөр бэлчээр хамгаалахын зэрэгцээ цөөн малаар малчид орлогоо эрс нэмэгдүүлэх бизнес загварыг гаргаж, түүнийгээ хэрэгжүүлж яваа.

-Та санхүүч мэргэжилтэй хүний хувьд соргогоор олж харсан байх нь?

-Тэр харин үнэний ортой байх. Би чинь хөтөлбөрөө судалж үзээд явц дундаа бол тархиндаа тоо бодоод, зураглаад л яваад байсан. Сүүлдээ цаасан дээр тоогоо бодож үзээд үнэхээр хэрэгжих боломжтой хөтөлбөр гэдгийг олж хараад шүүрээд авсан даа. Малчид бол үнэхээр жинхэнэ ЖДҮ-чид мөн. Тэгсэн хэрнээ ашигггүй ажиллаад байгаад л хамаг учир байна.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:43:59

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:43:59

Зочин [103.212.118.142] 2020-03-26 17:17:54

hoshnogodoj l yavlaa eniig.

Зочин [103.212.118.142] 2020-03-26 17:16:32

yaahaaraa ene haa hamaagui hunii zurag baidag bilee huu

Зочин [192.82.67.61] 2020-03-26 10:06:43

Баахан мал ачаад л рекламдаад байсан яавч олигтой амьтан биш. Хятадуудын махны үйлдвэрт хямдхан өгч нядлуулах МАНАНгийн гар хөл гэж харсан

Зочин [59.153.114.50] 2020-03-26 08:34:21

За, болж дээ гэж энэ хэдэн малчдаа өөд татах цаг болжээ. Ам ажил хэр зөрөхнүү

Зочин [66.181.161.101] 2020-03-26 07:52:29

hunii boov hohoj yavsan sda daa

зочин [103.26.195.7] 2020-03-26 07:13:47

Монгол улсад том толгой чинээлэг малчин ер хэрэггүй, улсад татвараа төлж төсөв бүрдүүлэлцдэг, хууль дүрэмд захирагддаг, нийгэмдээ зохицож амьдардаг малчин л хэрэгтэй, өөр аргаар мөнгө хий хөө

Зочин [59.153.114.50] 2020-03-26 08:35:04

Битгий хуц чи. Малчид баяжихад чи үхсэндээ гуцаав

зочин [202.126.89.197] 2020-03-26 06:53:55

хаанахын санхүүжилтээр хийгдэж байгаа хөтөлбөр юм бэ.

Zochin [202.126.89.94] 2020-03-26 06:48:24

Сонгуульд зориулсан ШОУ менежмент. Дараа жил гэхэд сураггүй болно.

Зочин [66.181.189.79] 2020-03-26 04:48:36

Маш зөв чухам цаг нь болж оройтох тийшээ болсон шүү

Зочин [202.126.89.148] 2020-03-26 04:21:15

Малчид гээд баахан баячууд байна. Улсад ганц төгрөгийн татвар төлдөг болоосой

Anduurtsaan [98.253.30.34] 2020-03-26 04:03:36

Chineeleg Erdenebaatar ba tuunii hamaatnuud gedeg hotolbor blgui dee.

Зочин [202.179.25.174] 2020-03-26 04:02:24

чамтай чамгүй малчдын дийлэхи нь чинээлэг болсоон өөр бусдад хэрэгтэй ажил хий

Зочин [66.181.161.114] 2020-03-26 04:53:56

Хахахаха яг үнэн

Zochin [172.58.45.27] 2020-03-26 03:49:04

Tsever tsusnii mongol torh ajguu

Zochin [172.58.45.27] 2020-03-26 03:47:40

Homsog bol anisgaa nileen huchluurdej baij zovhio tatjiij melmiine. baigaa togtooj yadan onilj baihiin hoorhii. Tsavuudtsiimuu. Zaluul hun baihiin davhraa suuriluulchuul baragtai busuu


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.