Хунтайж Чарльз коронавирусын халдвар авсан нь тогтоогджээ
Хунтайж Чарльз коронавирусын халдвар авсан болохыг Кларенс хаус олон нийтэд мэдэгдлээ.
Өдгөө 71 настай хунтайжийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгүүд илэрсэн болохыг түүний хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна. Түүнийг одоогоор эмчийн хяналтад аван тусгаарлажээ.
Тэрбээр нийгмийн олон арга хэмжээнд оролцож, олон хүнтэй уулзалдсан учраас одоогоор хэнээс халдвар авсан болохыг тогтоох боломжгүй байгаа аж.
Хунтайж Чарльзд өнгөрсөн амралтын өдрүүдэд халуурах болон бусад шинж тэмдэг илэрсэн бөгөөд даваа гарагт вирусын шинжилгээ өгсөн байна. Сорьцын шинжилгээний хариу өчигдөр буюу мягмар гарагийн шөнө гарсан бөгөөд коронавирусын халдвартай буюу эерэг гарсан гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC

































































Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог
А.Кубилюс: Европын Холбоо нэгдсэн армитай байх нь зүйтэй
Трамп Гренландыг авах бодлоосоо ухрахгүй гэв
Хаврын "Дүнжингарав" хурдан морины уралдааныг дахин сэргээнэ
Европын орнууд Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ
Багахангай-Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна
Голомт банк Монгол дахь Хятадын Ерөнхий худалдааны танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
ЗГ: Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэж байна
Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ