Сэлэнгэ голд осолдсон байж болзошгүй дөрвөн настай хүүг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Булган аймгийн Сэлэнгэ суманд голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй дөрвөн настай Э хүүг эрэн хайх, аврах ажиллагааг өчигдөр 20:00 цагт түр зогсоожээ.

Энэ сарын 22-ны 22:55 цагт Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багт иргэн А-гийн хүү дөрвөн настай Э нь тухайн өдрийн 17:00 цагийн орчимд “Сэлэнгэ” голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг онцгой байдлын алба хүлээн авснаар 23-ны 05:00 цагаас эхлэн хүүг эрэн хайж байгаа аж.

Гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, тус сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаар ахлуулсан орон нутгийн 105 иргэн, ар гэрийн 5 хүн, нийт 118 хүн, 1 эрэлч нохой, 19 автомашинтай 06:30 цагаас Сэлэнгэ сумын төвөөс “Хараагийн Ар”, “Жарамхайн цөөрөм” гэдэг газар хүртэл 17 км-т явганаар болон автомашинтай, тус сумын Таримал багийн “Урд салаа” гэдэг газраас, “Сэлэнгэ” мөрний гүүр хүртэл 500 метрт завьтай, 400 метр урт, 15 метр өргөнтэй голын мөсийг хагалж урсган 2-7 метрийн гүнд 8 удаагийн шумбалтыг хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй аж.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:55:37

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:55:36

Зочин [66.181.184.133] 2020-03-26 17:39:55

МАЛААС ДОЛООН ДОР ЭЦЭГ ЭХҮҮД ЮМ ДАА!! ТИЙМ ЖААХАН ХҮҮГ ГОЛЫН ЭРЭГ ДЭЭР ТОГЛУУЛАХ Ч ГЭЖ ДЭЭ!!!

зочин [77.247.181.162] 2020-03-26 09:06:36

хаана байдаг гол юм бэ_ Сэрэнгэ мөрөнг хэлээд байгаа юм уу

Товуу [192.82.75.12] 2020-03-26 09:03:46

Ийм бага насны хүүхэддээ хараа хяналт тавьдаггүй яачихсан амгалан дотортой хүмүүс байдаг юмбэ дээ. Харамсалтай л мэдээ байна. Сэлэнгэ мөрөн байлгүй дээ.Сэлэнгэ гол ч гэж арай дуулдаагүй л юм байна.

selenge muron [91.186.77.117] 2020-03-26 08:42:21

Gol, muron gedgee yalgaj bicheerei.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.