Алтанбулаг суманд хөл хорио тогтоожээ

Ц.Анударь / Нүүр

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын А/41 тоот захирамжаар тус суманд хөл хорио тогтоосон байна.

Энэ нь ОХУ-ын Буриад улсад "Ковид-19" халдвар гарсантай холбоотойгоор 2020 оны 3-р сарын 26-ны өглөөний 08:00 цагаас 2020 оны 3-р сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд түр тогтоож буй хөл хорио юм. Энэ хугацаанд тус сумаас гарах, орох хөдөлгөөнийг хаасан байна. Мөн онцын шаардлагагүй тохиолдолд иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа аж. Түүнчлэн хүүхдүүдээ хүнсний дэлгүүр явуулахгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх ажиллагааг явуулж байна хэмээн Алтанбулаг сумын багийн Засаг дарга П.Сарангэрэл мэдээлжээ.

Эх сурвалж: Монцамэ