Баянхошуу, Бичигтийн боомтоор экспортыг эхлүүлэхээр боллоо

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Баянхошуу, Бичигтийн боомтын бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй, эрдэс баялагийн экспорт эхлүүлэхэд бэлэн биш гэсэн дүгнэлт гарсан тул бэлтгэл ажлыг бүрэн хангасны дараа экспортыг эхлүүлэх чиглэл өглөө.

Тодруулбал, Баянхошууны боомтод ариутгалын пунктын шүршигч хэсэг буюу автомашины доороос нь шүрших хэсэг нэмэгдүүлэх, Бичигтийн боомтын ариутгалын хэсэгт шүршигч хэсгийг хоёроор нэмэгдүүлэх чиглэл өгчээ.

Хилийн боомтуудаар газрын тос, нүүрсний экспорт эхлүүлэх болсонтой холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсэг Дорнод аймгийн Баянхошуу, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод ажиллаж байна.

мтуудад ариутгалын пункт барьсан, тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн тухай хүсэлтээ Петрочайна Дачин Тамсаг компанийн зүгээс УОК-т тавиад байсан юм.

Баянхошууны боомтоор өдөртөө 40 машин газрын тос тээвэрлэх боломжтой хэмээн төлөвлөсөн байна. Ингэхдээ тээвэрлэгч жолооч нар БНХАУ-ын хилийн боомтоор нэвтрэхгүй, хоёр хилийн дундын бүс дээр жолоогоо солин хятадын талд хүлээлгэн өгөхөөр зохицуулалт хийжээ.


Харин Бичигтийн боомт эрдэс баялагийн бүх тээврийг нэвтрүүлдэг. Тухайлбал өдөртөө 40-50 машин газрын тос, 20-30 машин нүүрс, 20-30 машин хүдрийн баяжмал болон 5-10 машин жонс экспортод гаргах боломжтой хэмээн төлөвлөсөн байна. Баянхошуу болон Бичигтийн боомтуудад жолооч нарын аюулгүй байдлыг хангах үүднээс БНХАУ-ын талд хонохгүй өдөртөө багтаж орж ирэх шаардлагыг тавьж байгаа юм. Харин тээврийн хэрэгслийг бүрэн ариутгалд хамруулах үүднээс шаардлага хангасан ариутгалын пункт барихыг орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар Петрочайна Дачин Тамсаг компанид тавьсан гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 22:39:18

ZAP [134.122.22.13] 2020-03-29 22:39:17

зочин [66.181.161.49] 2020-03-28 07:42:37

Хятад жолооч нар нутагтаа хаагуур явсан нь тодорхойгүй,халдварын голомттой газар явсан хүнтэй уулзсан эсэх нь мэдэгдэхгүй шууд хил дээр Монгол жолоочтой жолоо шилжүүлэн барих нь ѳвчин оруулж ирэх аюултай байдал үүсэхгүй гэж үү.

Зочин [202.179.31.25] 2020-03-27 23:23:35

Нээ Нээ. Гол нь орж ирэхэд нь бүх ариутгалын болон тусгаарлах дүрмээ баримтал. Жолоочийг нь хэрхэн тусгаарлахаа бодох хэрэгтэй.

Зочин [202.179.31.25] 2020-03-27 23:22:44

Чиглэл гэхийн оронд даалгавар гээч. Чиглэлийг дагах ч албагүй. Даалгавар бол хийдэг биз дээ?

MOGEUH [66.181.161.117] 2020-03-27 22:39:58

Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH

Undur ersdeltei gechoheed [66.181.189.66] 2020-03-27 22:25:56

Ersdel ihtei geed hilee neegeed baij bolj bgaayum uu


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.