ХХБанк нь харилцагчдадаа үүсээд буй санхүүгийн хүндрэлийг даван туулахад ньдэмжлэг үзүүлэхээр боллоо.
Дэлхий дахинд коронавирусын халдварт өвчин (COVID-19) тархаж байгаатай холбоотой үүсээд буй аюултай нөхцөл байдлаас шалтгаалан харилцагчдаа санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, онцгой үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Худалдаа, хөгжлийн банк зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах үйлчилгээний шимтгэл болон хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцдог нэмэгдүүлсэн хүүг авахгүй байх шийдвэр гаргалаа.
Энэхүү шийдвэр нь иргэдийн бүх төрлийн ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН хувьд хамааралтай бөгөөд 2020 оны 7-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хэрэгжинэ.
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан эрхэм харилцагч Таны орлого буурч, зээлээ төлөхөд хүндрэл үүссэн бол зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтээ ЭНД дарж ирүүлнэ үү.
Бид таны хүсэлтийг хүлээн авч, уян хатан нөхцөлөөр шийдвэрлэн ажиллах болно.
Бизнесийн зээлтэй харилцагчдын хувьд коронавирус халдварт өвчин (COVID-19)-ий улмаас орлого нь тасалдсан, буурснаас шалтгаалан зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтэй бол зээл авсан салбартаа хандах боломжтой.
Худалдаа, хөгжлийн банк нь харилцагчийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүднээс зөвхөн тухайн харилцагчтай харилцаж зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх тул гуравдагч этгээдэд хандахгүй байж, мэдээллийн нууцлалаа хадгалж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

































































З.Энхболдыг улс төрийн захиалгаар шоронд хорьсон гэж хардаж байна
Т.Аубакир: Ахмадуудын тэтгэврийг 1.5 сая болговол нийгмийн даатгалын тогтолцоо шууд сүйрнэ
П.Эрхэмбаяр: Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга эгүүлэн татаад байвал парламентын засаглалтай гэж хэлэх боломжгүй болно
Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Улсын хэмжээнд 14.5 сая төл мал бойжиж байна
Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
Т.Аубакир: Ахмадуудын тэтгэврийг 1.5 сая болговол нийгмийн даатгалын тогтолцоо шууд сүйрнэ
О.Номинчимэг: Төрийн өмчийг хувийн “түрийвч” болгосон хэсэгт энэ хууль саад болно
МАН-ЫН БҮЛЭГ:Татварын хуулиудын өөрчлөлтөд нөат суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгажээ