ДЭМБ коронавирусийн талаар цахим хурал хийлээ
ДЭМБ-аас зохион байгуулж байгаа “БНХАУ-ын коронавируст халдвар (COVID-19)-ын хариу арга хэмжээний туршлага” цахим хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд, ТНБД, яамны газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, ХӨСҮТ, тархвар зүйн болон эмнэлзүйн зөвлөх баг байгаа газраасаа онлайнаар холбогдсон байна.

Цахим хурлаар БНХАУ-д халдвар хамгийн өндөр тархсан Шанхай, Хубэй, Үхань хотын эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид коронавируст халдвар (COVID-19)-ын тандалт, оношилгоо, эмчилгээ, тархалтыг хязгаарлах, сэргийлэх чиглэлээрх туршлага, сургамжаа дэлхийн бусад орнуудад хуваалцлаа. Тухайлбал, коронавируст халдвар (COVID-19)-ын дэгдэлтийн үед тохиолдол болон хавьтлын судалгаа хийх, олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлах, аялалтай холбоотой арга хэмжээ, гадаад орчны хяналт, хувийн хамгаалах хэрэгслэлийг хэрхэн хэрэглэх, эмчилгээ оношилгооны зааврын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.

Цахим хуралд ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус, ДЭМБ-ын НДББ-ын дарга Такаши Касей нар онлайнаар холбогдож үг хэллээ.

.jpg)






































































Т.Аубакир: Гурав дахь хүүхэд төрснөөр хүн ам өсөж байна гэж үздэг учраас төрөөс энэ чиглэлд дэмжих бодлого заавал байх ёстой
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэхэд цахим шилжилт, шинэ технологийг хүний ур чадвартай уялдуулах нь чухал
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа