Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Сонгинохайрхан дүүрэгт ажиллав

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Р.Дагва өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, цагдаагийн хяналтын цэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Гудамж талбайд аюулгүй байдлыг сахиулах, олон нийтийг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор НГХУСАЗЗ-өөс “Хархорин” худалдааны төв болон Саппорогийн автобусны буудалд цагдаагийн хяналтын цэг байршуулсан юм. Тухайн цэгүүдийг байршуулсанаар нийтийн эзэмшлийн талбайд гар дээрээс худалдаа эрхлэх зөрчил арилж, согтуугийн улмаас үйлдэлтэй гэмт хэрэг, халаасны хулгайн хэргийн гаралт буурсныг цагдаагийн албан хаагчид хэлсэн. Мөн үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва шинэ төрлийн коронавируст халдвараас сэргийлэх хүрээнд хэрэгжүүлж буй ажилтай танилцсан юм.

image

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын алба, Мэргэлжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтсийн албан хаагчид 24 цагаар ажиллаж, гудамж талбайг ариутган, иргэдэд заавар зөвлөгөө өгч байгаа аж. Түүнчлэн дүүргийн Онцгой комиссоос иргэдэд амны хаалт тарааж, заавар зөвлөмж тогтмол өгдөг болохыг оршин суугчид хэлсэн. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва онцгой нөхцөлд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаа хэлсэн юм.


Сэтгэгдэл

зочин [192.82.65.180] 2020-03-30 04:03:44

худлаа бичээд байгаач зөндөө архичид ,шээс баас,бөөлжсөөр дүүрэн байгаа биз дээ гишгэхэд ч хэцүү газар шүү дээ

Зочин [66.181.161.25] 2020-03-30 02:01:16

Тийм дэ ямар гэр хороолол явах биш өнгө үзэмтэй болж байгаа газараар явдаг дарга нар шүү дээ

Цээгий [103.57.95.92] 2020-03-30 01:58:21

Гудамжны Тохижилтонд анхаарч ажиллах хүн байдаггүй юм байхдаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.