Эх орондоо ирэх иргэдийг тусгаарлах байрны зардлаа урьдчилан шилжүүлж, суудлаа баталгаажуулахыг анхаарууллаа
БНСУ, Япон улсаас ирэх сарын 2, 3-нд тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэдийг тусгаарлах байрны зардлаа урьдчилан шилжүүлж суудлаа баталгаажуулахыг УОК-ын Шуурхай штабаас анхааруулав.
Иргэдийг ирсэн даруйд 21 хоног тусгаарлах бөгөөд тусгаарлах байр, хоолны зардлаа иргэн өөрөө хариуцна. Насанд хүрсэн хүний тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50.000 төгрөг буюу нийт 1 сая 50 мянган төгрөг бол 5 хүртэлх насны хүүхэд төлбөргүй. Харин 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянгөн төгрөг төлнө.
Дээрх төлбөрийг тусгай нислэгээр ирэх иргэний ар гэрийнхэн Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулах юм. Төлбөр хийхдээ тухайн иргэний овог, нэр, регистрын дугаар болон байрны төлбөр гэдгийг заавал тодорхой бичих ёстой аж.
Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй бөгөөд зөвхөн банкинд очиж тушаах эсхүл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой юм.
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
АН-ын бүлэг: С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардлаа
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна
ТҮГЖРЭЛЭЭС ҮҮДЭН ЖИЛД ӨЧНӨӨН ИХ НАЯД ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСДЭГ