ШУУРХАЙ: Тусгаарлагдаж байсан ХОЁР Турк иргэнээс коронавирусын халдвар ИЛЭРЛЭЭ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: "Токио-Улаанбаатарын онгоцоор ирж, тусгаарлагдан хянагдаж байсан 25 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн тандалтын шугамаар хийгдсэн 23 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалт гэдэг нь улсын хэмжээнд уушгины хатгаагаар өвдсөн дүүргийн болон аймгийн эмнэлгүүдээс сорьц цуглуулж, үүн дээрээ сонгож шинжилгээ хийдэг. Энэ нь давхар хяналт гэсэн үг. Тусгаарлагдан хянагдаж байсан хоёр Турк иргэний шинжилгээнээс коронавирусын халдвар илэрлээ. Ингээд ойрын хавьтал болох 10 хүнийг тусгаарлан тандалт, судалгаа, шинжилгээ, эмчийн хяналтыг хийж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 221 хүн байна" гэв.