Төсөвт тодотгол хийхгүйгээр баталсан 5.1 их наяд төгрөгийн эх үүсвэрээ тайлбарлана уу, Ерөнхий сайд аа?

Aдмин / Эдийн засаг

Монгол Улс энэ цаг үед онц байдал зарласан ч хуулиа дээдлэх ёстой, парламентын хийгээд шүүх засаглалтай Ардчилсан улс гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн баасан гарагт хийсэн коронавирусийн эсрэг авах арга хэмжээний тухай мэдэгдэл нь зарим иргэнд “У.Хүрэлсүх бол ард түмний хайртай аврагч, үндэсний баатар” хэмээх өргөмжлөл, цол гуншин өгмөөр сайхан сонсогдсон байж болох. Тийм хэдий ч Монгол Улсын Үндсэн хуульд “Хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь иргэн бүрийн үндсэн үүрэг” гэсэн бол Татварын ерөнхий хуульд “Татварыг зөвхөн УИХ (парламент) татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан байдаг.
Тэгэхээр зүй тогтлоор нь авч үзвэл, Ерөнхий сайд гэдэг хүн өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн мэдүүлж, түүнийгээ баталж өгөхийг хүсэх ёстой субьект болж байна. Гэтэл Засгийн газрын тэргүүн нь энэхүү наад захын хуулийн гаргалгааг ил цагаан зөрчиж, сонгууль дөхсөн энэ үед коронавирусийн халдвараар шоу хийн, мөн ард иргэдийн орлогогүй, ядруу байгаа нэн эмзэг үеийг далимдуулан “У.Хүрэлсүх бол Монголын төр” гэж олон түмэнд харагдан, улмаар сонгуулийн оноо авахаар үзэж байна. Хамгийн ноцтой нь Ерөнхий сайд нь УИХ-ын өмнөөс шийдвэр гаргах эрхгүй бөгөөд энэ нь Үндсэн хууль зөрчсөн туйлын хариуцлагагүй мэдэгдэл юм.

Засгийн газар 5 их наяд төгрөг тараах нэрийдлээр 2️.4️
их наяд төгрөг тарааж, талыг нь цавчих уу️

МАН-ын дарга У.Хүрэлсүх эдийн засгийн хямралыг 5️ их наяд төгрөг тарааж давна хэмээн мэдэгдсэн.️

1️. НДШ төлдөг 270 мянган хүнийг 6 сарын хугацаанд шимтгэлээс чөлөөлнө
(Үүнд 1.3 их наяд төгрөг зарцуулна)

2️. Хувь хүний Орлогын албан татвараас 6 сар чөлөөлнө
(Үүнд 500 тэрбум төгрөг зарцуулахаар байна)

3️. 1.6 тэрбумаас доош орлоготой ААН-үүдээс орлогын албан татвар авахгүй
(Угаасаа татвар авдаггүй юмыг татвар авахгүй гэж попорсон)

4️. Үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдийн ажилчдад сар 200 мянган төгрөг олгоно
(Үйл ажиллагаа нь доголдсон гэдгийг ямар шалгуураар тогтоох талаар ямар ч журам алга, ААН-үүдэд энэ талаар ямар ч мэдээлэл өгсөнгүй. Энэ ажилд төсөвлөсөн 300 тэрбум төгрөгийн ихэнхийг МАН-ын гишүүдийн компаниудад очих нь тодорхой байна)

5️. 300 тэрбум төгрөгийн зээл гаргаж, малчдаас ноолуур худалдаж авна
(Манай ноолуурын гол худалдан авагч Итали улсад коронавирусийн тархалт дээд цэгтээ хүрснээс үйлдвэрлэл зогсоод байгаа. Худалдаж авсан ноолуураа боловсруулах экспортод гаргах боломжгүй байна)

6️. Хүүхдийн мөнгийг 30 мянга болгоно
(МАН-ын Засгийн газрын шийдвэрээр бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгохыг зогсоосон байгаа. Үүнд зарцуулах 60 тэрбум төгрөг жинхэнэ эзэддээ очих эсэх нь эргэлзээтэй)

7️. Бензиний үнэ 150 төгрөгөөр бууруулна
(Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч, үүнээс ч илүү хямдрах бодит нөхцөл бүрдсэн ч Засгийн газар импортлогчидтой тохиролцсоноор 150 төгрөг л бууруулав)

Энэ бүх ажилд 2️.4️ их наяд төгрөг зарцуулах тооцоо гарч байгаа ч Хүрэлсүх 5️ их наядыг зарцуулна гэж буй

Үүнийг баримтаар харуулъя.

1:

2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөн оны аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд хувийн аж ахуйн нэгж, компаниуд болон хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийг НДШ-ээс чөлөөлөх, ажилтан, албан хаагчдын цалин, хөлсөнд ХАОАТ ногдуулахгүй байх, мөн албан татвар ногдох орлогын дүн нь өмнөх татварын жилд 1,5 тэрбум төгрөгөөс бага албан татвар төлөгчдийг ААН-ийн орлогын албан татвараас чөлөөлнө гэж мэдэгдсэн.

Үүний хариу тайлбарыг дараах үндэслэлүүдийг баримтлан хүргэе.
Нэгдүгээрт, Засгийн газрын долоон шийдвэрт ААН-үүд, компаниудыг НДШ-ээс нь чөлөөлөх асуудал багтжээ. Нийгмийн даатгал төлдөг ажилтан, албан хаагчдын цалин хөлс, түүний орлогын албан татвараас нь чөлөөлж байгаа аж. Гэвч үүнд хамрагдахгүй нэг зүйл байгаа нь хувиараа бизнес эрхлэгчид юм. Айл өрхийн 60 орчим хувийг авч явдаг эдийн засгийн нэгээхэн хэсэг бол тэд. Нийгмийн даатгал төлдөггүй, тодорхой хэмжээний татвар хураамж, түрээс төлдөг иргэдийн хувьд хөнгөлөлт байхгүй байна гэдэг нь арга хэмжээ жигд хүрч чадахгүй байгааг харуулж байна. Тухайлбал, лангуу түрээслэгчид, бараа бүтээгдэхүүн худалддаг хүмүүсийн хувьд орхигдож байгаа учраас эдгээр иргэдийг ч мөн хамруулах хэрэгтэй. Ингэж байж нийт хүн амын дунд үүсч буй эдийн засгийн дарамтыг бууруулж чадна. Түүнчлэн цалин, орлогогүй аж ахуй нэгж болон иргэд угаасаа нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татвар төлөхгүй шүү дээ.

2:

COVID-19-ийн тархалт, халдварын эрсдэлээс сэргийлж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа нь доголдож орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох асуудал байна. Гэтэл энэ хэмжээний мөнгөний зээлийн эх үүсвэр тодорхой биш, мөн Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийхгүйгээр асуудлыг шийднэ гэдэг бараг л боломжгүй зүйл. Халдвар тархаж буйтай холбогдуулан өнөөдөр Төв банкны гадаад валютын нөөц сан хумигдсан байдалтай байгаа. ,

3:

Ноолуур бэлтгэлийн цаг болсонтой холбогдуулан, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор ноолуур худалдан авагч, бэлтгэгч нарт гурван хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэх асуудал Засгийн газрын өмнө тулгарна. Гэтэл улсын ДНБ-ий 77 хувийг бүрдүүлэгч ЖДҮ эрхлэгч нар луу энэ бодлогыг чиглүүлэх нь хамгийн оновчтой хувилбар гэдгийг эдийн засагчид дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, тэвчиж болох зардлуудын зориулалтыг өөрчлөөд, өмнө жилийн гүйцэтгэл нь дутуу төслүүдийг явуулж болно гэж харагдана. Харин цоо шинээр эхлүүлж буй төслүүдийг бүр орхих хэрэгтэй. Ялангуяа, сумдад соёлын төв, спорт ордон маш ихээр баригдахаар улсын төсөвт суусан байгаа. Эдийн засгийн онцгой нөхцөл байдалтай энэ хямралын үед үүнийг зогсоох л ёстой. Тодруулбал, энэ мэт хэрэггүй төсөлд 900 тэрбумаас 1,2 их наяд төгрөг гаргах тооцоо байгаа. Энэ мөнгийг тэвчиж болох зардал гэж үзэн хөрөнгө оруулалтыг нь хасаад ЖДҮ буюу ажлын байрыг хадгалах, ноос ноолуур луу оруулах ёстой.
Монгол Улс жилдээ 10 мянган тонн ноолуур гаргадаг. Үүний 5000 тонныг экспортод гаргаж, үлдсэнийг нь дотооддоо хэрэглэдэг. Үүнд 600 орчим тэрбум төгрөг гаргаад явах ёстой. Хил хориотой байгаа учраас экспортод гаргадаг ноолуураа төр худалдан аваад хадгалах хэрэгтэй гэсэн санаа. Хадгалж үлдэх 5000 тонн ноолуурыг дотоодын үйлдвэрлэлүүд худалдаж аваад бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд явуулсан нь дээр. Иймд 300 тэрбум төгрөгөө дотоодын үйлдвэрлэгчдэд өгөөд үлдсэн 300 тэрбум төгрөгөөр гадагшаа гарах экспортыг төр өөрийн мөнгөөр худалдан авч, үнийг нь буулгахгүй хадгалах ёстой юм.

4:


Хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10.000 төгрөгөөр нэмэгдүүлж олгох гэдэг дээр энэ бол эн тэргүүнд хийх ёстой ажил биш гэж бодож байна. Хэдийгээр орлогогүй эцэг, эхчүүдийн амьжиргааг дээшлүүлнэ гэж байгаа боловч өнөөдрийн амин чухал, эдийн засагт шууд нөлөө үзүүлэх дэмжлэг болж чадахгүй.

5:

2020 оны дөрөвдүгээр сарын 15-наас бензин, шатахууныг литр тутамд 300, түүнээс дээш төгрөгөөр бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэв. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх энэхүү хариу арга хэмжээнд нийт 5,1 их наяд төгрөг шаардагдана хэмээн тооцоолжээ. Тэгвэл нэгдүгээрт, Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ 3-4 дахин унасан, хамгийн багадаа А-92-ийг 1200-1300 болгох бүрэн боломжтой. Энэ хоёр санал Засгийн газрын шийдвэрт багтсан нь сайшаалтай. Саудын Араб, ОХУ-тай үнийн дайн зарласнаар газрын тос 29 ам.долларт хүрч, түүхэн доод хэмжээнд хүрч уналтад ороод байна. Энэ нь манай улсад суурь үнэ өсөхгүй байх боломжийг бүрдүүлнэ. Шатахууны үнэ өсөхгүй байх нь суурь үнэ өсөхгүй байх гол хүчин зүйл. Үнийн өсөлт бий болохгүй байхад тодорхой нөлөөлөл бий болно. Жишээ нь, нефтийн үнэ бүх төрлийн бараа бүтээгдэхүүний суурь үнэ болж өртөгт нь шингэдэг. Тиймээс өртөгт орж байгаа үнийн өсөлт нэмэгдэхгүй байх ач холбогдолтой. Талх, гурил, будаа бүх зүйл шатахууны үнэтэй холбоотой байдаг. Иймд суурь өсөлт бий болохгүй байхад эерэг нөлөө үзүүлэх юм. Шатахууны үнэ цаашид буурах ёстой. Үнийн бодлогоо өндөр хэвээр нь бариад байж болохгүй ээ. Дэлхийн эдийн засагт нефтийн үнэ буурч байгаа тохиолдолд адилхан дагаж бууруулах чиглэлд Засгийн газар ажиллах шаардлагатай байна.

6:

Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхэд Монгол Улсын төсөвт тодотгол хийхгүй. Гэхдээ 5.1 их наяд төгрөгийн зээл авч эдгээр долоон арга хэмжээг авахаа зарлалаа. Төсвийн тухай хуулийн 34.1.2-т төсвийн орлого, зарлага 1.2 их наядаар хөдлөхөд тодотгол хийх нөхцөл бүрддэг байна. Тэгэхээр хүссэн, эс хүссэн ч Засгийн тодотгол хийх үүрэгтэй. Хэрэв төсвийн тодотгол хийж эдийн засгаа аврах арга хэмжээ авахгүй бол 260000 хүн ажилгүй болж, ипотекийн зээлээ төлж чадахгүй байх бодит аюул нүүрлэнэ. Коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан АНУ ипотекийн зээлээ төлөөгүй бол байрнаас нь хөөхийг хориглосон хууль гаргалаа. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүссэн айл болгоны ипотекийн зээлийн гэрээний үлдсэн хугацааг нэг жилээр сунгаад 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2021 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл төлбөрийг ямар нэг торгууль шимтгэлгүй царцаах арга хэмжээг авах нэн шаардлагатай. Ипотектэй 100000 айл хойшлуулсан төлбөр болох 400 тэрбумаа өөр зүйлд зарцуулах хувилбар нь хамгийн зөв, эдийн засагтаа ч тэр, ард иргэддээ ч тэр өгөөжтэй гаргалгаа юм.

Тэрчлэн Засгийн газар 5.1 их наяд төгрөгийг яаж тооцоолсноо, ямар эх үүсвэрээс шийдэхээ олон нийтэд нээлттэй зарлах хэрэгтэй. Долоон шийдвэртэй харьцуулахад арай өндөр тоо гэдгийг доорх инфографикаас харж болно. Хамгийн гол нь, 5.1 их наяд төгрөг гэхээр төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлага гарчхаж байгаа юм. Төсвийн хоёр их наяд төгрөгийн алдагдал дээр нэмээд долоо гаруй их наяд төгрөгийн алдагдал болгож тооцоод байна уу, эсвэл өөр эх үүсвэр байна уу? Эдийн засгийн шинжээчдийн харж буйгаар төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатай. Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг 3.8 их наяд гэж тооцсон. Тэр дотроо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх нь 1.8 их наяд төгрөг. Улс оронд үүссэн онцгой нөхцөл байдалтай холбогдуулж энэ мэт зардлаа яагаад царцааж болохгүй гэж. Төсөвт тодотгол хийхгүйгээр өөр ямар ч нөөц, боломж харагдахгүй байгаад асуудлын гол нь буй. Өвчлөл, хорио цээрийн хугацаа, эдийн засгийн хүндрэл ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна. Ийм үед төсөвт тодотгол хийхгүй байх нь эдийн засгийн хувьд зохимжгүй байлтай. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ТА хууль дээдлэх ёс, парламентын засаглалыг хүндэтгэн, энэ бүхнийг үл огоорсон шийдвэрүүдээ эргэж нэг харна уу. Ерөөс дарангуйлагч нарын түүх хүн төрөлхтөнд цар тахлаас илүү гай гамшиг, хор хөнөөл авчирсныг олон арван бодит түүх гэрчилдэг юм шүү.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:55:31

CujoJu http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [202.131.245.26] 2020-04-02 17:01:15

АРВАН ЕМБҮҮ ХАРААД АЛГАА ТОСДОГ ААВУУДАА ХОРИН ЕМБҮҮ ХАРААД ХОРИМООГОО ТОСДОГ ЭЭЖҮҮДЭЭ ГЭДЭГ ШИГ АРД ТҮМЭН АРВАН ЦААС ӨГНӨ ГЭХЭЭР АЛГАА ТОСДОГОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ ЭХ ОРОНЧ ШИЙДВЭР ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. 30 ИХ НАЯДЫН ГАДААД ӨРТЭЙ, 14 ИХ НАЯДЫН ДОТООДЫН ӨРТЭЙ ХУРААСАН ХУРИМТЛАЛГҮЙ ИЙМ ОРОН ИЙМ ШИЙДВЭР ГАРГАЖ БОЛОХГҮЙ ЯПОН ОРОН АСАР БАЯН ОРОН ГЭХДЭЭ Л ЭРГЭН ТӨЛӨГДӨХГҮЙ БЭЛЭН МӨНГӨ ТАРААХГҮЙГЭЭР ХҮҮГҮЙ ЗЭЭЛ ИРГЭН АЖ АХУЙ НЭГЖДЭЭ ОЛГОЖ БНА. СҮҮЛИЙН ҮЕД БАТТУЛГА БОЛОН ЕС НЬ ХУУЛИАС ГАДУУР ХУУЛЬ БУС ШИЙДВЭР ИХ ГАРГАХ ЮМ. НЭРТЭЙГЭЭР НЬ СОНГУУЛИА ХИЙХГҮЙ Ч ГЭЖ МЭДЭХЭЭР БНА. СОНГУУЛЬД ЯЛАГДВАЛ СУУДЛАА ӨГӨХГҮЙ ГЭЖ ӨЛХӨН ЧАДАХААР БНА.. ИРГЭНЭЭ ЯЛГАН ГАДУУРХАЖ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЭЛСЭН. ТЭНЭГ АМЛАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЖ ТЭНЭГ ШИЙДВЭР ГАРГАСАН НЬ САЯХАН 800 ТЭРБУМЫГ БААС БОЛГОСОН

Зочин [202.9.46.52] 2020-04-02 15:31:18

Shaardlagagui tuswiin hurungu oruulaltaa tanay teruugeeree ediin zasgaa awray geed baihad zurj bgaa yum shig ur nemne geed baihiin.neg tugrugnii ur tulchdug yum shig soliorood.ter barilga baishin chini coronaag ustgahgui shdee

Зочин [202.9.46.52] 2020-04-02 15:25:37

Huuked itegsenees erhii huruundaa iteg.Dundaas ni tsohichih baih huu muu geed uchirgui undur zeel awnadaa. harj baigaarai.Eh oronch bolj jujigeldeg teneg

Зочин [202.9.46.52] 2020-04-02 15:22:58

odoo ch yahaw ingechih yum bna songuuliin daraa yu boloh we ur nemeed baidag gazriin baylag unegui bolood baidag.

odoo nuguu ih ur shir yaj bnaa [66.181.191.239] 2020-04-02 14:45:55

2020 onoos ehlelj tuluh nuguu ih ur shir yah bolj bnaa medee bna uu

зочин [115.65.46.112] 2020-04-02 14:44:34

Сонгуулийн жил...Сонгуулийн дараа Монголын ард түмэн хэрхэн яаж ажиллаж амьдрах вэ? ????Дээр нь энэ өвчлөл??????

зочин [66.181.177.53] 2020-04-02 13:33:09

Шимтгэл телехгуй бичилт хийнэ гэдэг л ойлгомжгуй.

иргэн [202.21.107.85] 2020-04-02 12:33:51

Ерөнхий сайд У. Хүрэлсүх олон ажил хийж байгаа шүү. Ардчилсан намынхан атаа нь хөдлөөд, хийж байгаа аждыг харлуулах гэж ядчих юмаа. Тө нарт итгэл өгөөд сонгоход улс орноор минь тоглож, өөрсдөө гэдсээ тээртэл идээд, гадаад гарч зугатдаг шүү дээ. Тарвага Дорж, өөрийгөө Хятадын иргэн гэж анкетдаа сэмхэн бичсэн хөөрцөг Баярцогт, ярзгар Сайбалаг нар чинь гадаад руу зугтаад, Ялтанхуяг, Энхсайхан нар чинь улсаас идсэн хэргээр шорондоо морилох дөхөж байгаа шүү.

БАТ & БАТ [66.181.161.111] 2020-04-02 10:36:06

ЭРДЭНЭ ВАНГИЙН ЗАХИАЛГАТ НИЙТЛЭЛ ! ХООСОН ШҮҮМЖЛЭЖ БАЙХЫН ОРОНД ӨӨРСДИЙНХӨӨ ТООЦОО СУДАЛГААТАЙ ХУВИЛБАРААР ХАЛЗ МЭТГЭЛЭЭЧ ЭЭ ! АРД ТҮМНИЙГ БИТГИЙ ТАЛЦУУЛААД БАЙ СОНГУУЛИЙН ШОУГАА ТУСАД НЬ ХИЙ ! ӨВЧИНӨӨР БИТГИЙ УЛС ТӨР ХИЙ ! МОНГОЛ ХҮН ХИЛИЙН ЧАНАДАД ҮХЭЖ БАЙГ ГЭХ УХААНЫ ЮМ ЯРЬДАГ АН ЫН БОДЛОГО ӨРӨВДӨЛТЭЙ ! АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХ ЯРЬДАГ АН , ЭРДЭНЭ ДАРГАД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ОЛОНХИ НЬ ИТГЭЛ АЛДАРСАН БАЙХ МАГАДЛАЛ ТУЙЛЫН ӨНДӨР !

БАТ & БАТ [66.181.161.70] 2020-04-02 10:17:25

ХЭТ МЭДЭМХИЙРЭГЧИД ӨӨРСДИЙГӨӨ ХУУЛЬЧ , ЭДИЙН ЗАСАГЧ БИ БҮХНИЙГ МЭДНЭ НАДААС ӨӨР УХААНТАЙ ХҮН БАЙХГҮЙ ГЭСЭН БАЙДАЛТАЙ ЗАРИМ НЭГ ХҮЧНИЙ , ЗАРИМ НЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БУУНЫ НОХОЙ БОЛЖ ЦАГ ҮРГЭЛЖ ШҮҮМЖЛЭХИЙН ДОН ТУСАЖ ДЭЛГЭЦЭЭР ГАРЧ ӨӨРИЙГӨӨ РЕКЛАМДАХААС ӨӨР ЯМАРЧ ЗОРИЛГОГҮЙ ГАРЫН ХУРУУНД БАГТАХ ХЭДЭН " БИ " ГЭЭР ӨВЧИЛСӨГДИЙГ АРД ТҮМЭН ГЭЖ ОЙЛГОЖ АРАЙ Л БОЛОХГҮЙ БАЙХАА ! САНГИЙН САЙДЫН ХЭЛСЭНЧЛЭН ЭНД НЭГ ХҮН ЮМ ХЭЛЭХЭЭР ИЙШЭЭ Ч ДАГАЖ НАМИРААД ТЭНД Ч НЭГ НЬ НЭГ ЮМ ЯРЬЖ ШҮҮМЖЛЭХЭЭР НЬ БАС ДАГАЖ ХОЛБИРООД БАЙХ ЮМ БОЛ ТӨР ЗАСАГ ГЭЖ БАЙХЫН ХЭРЭГ БАЙНА УУ ? ХЭН НЭГ ДУРТАЙД НЬ ДАЛАН БУЛЧИРХАЙГАА А , Б - ГҮЙ ТООЧИХ ЁСТОЙ ЮУ ҮГҮ ЮУ ? ТООЦОО СУДАЛГАА , ГЭРЭЭ ХЭЛЦЭЛИЙН ШАТАНД ЯВАА АЖЛЫГ ДУНДААС НЬ ҮР ДҮНГ НЬ ТЭР БОЛГО ХЭЛЭЭД БАЙХ НЬ ХЭР ЗОХИСТОЙ ВЭ ? " БИ " ГЭЭР ӨВЧИЛСӨН СУДЛААЧ , ХУУЛЬЧ , ЭДИЙН ЗАСАГЧ ГЭХ ХЭДЭН ХЭТ МЭДЭМХИЙРЭГЧИДЭЭР ТӨР БОДЛОГО ЗОРИЛГОО АРАЙ ЗААЛГАЧИХАЖ БОЛОХГҮЙ САНАГДАНА !

Яасан бэ [192.82.73.140] 2020-04-02 09:02:10

Та нарын хулгай хийсэн мөнгийг чинь бид нар хулгай хийгээд тарааж байна. Эргүү минь даансаа шалга.

зочин [203.91.116.118] 2020-04-02 08:20:03

Засгийн газар маш зөв шийдвэр гаргасан,,,,Иргэд бид баяртай байгаа,,,,АН болон бусад албан тушаал горилогчид боож үхлээ,,, Бид Хүрэлсүхийн засгийг дэмжинэ ээ,, маш их зүйл хийж байна аа

Зочин [66.181.189.117] 2020-04-02 08:39:55

ENE UNEXEER ZUV OGUULEL BAINA. XOGIIN MEDLEGGUI MALAAR ERONXII SAID, SANGIIN SAID XIILGEJ BAIDAG MONGOLIIN ENE TSAGIIN LAI UOMDAA. XUULI ZORCHIJ XUDLAA POPROOD L. BIELEX BOLOMJGUI, XUDLAA ZUILUUD BAIGAA SHUUDEE.

иргэн [202.179.4.250] 2020-04-02 08:06:19

Хаана тэр банкны зээл хойшлуулаад байгаа юм. Орлогын албан татвар, НД-ын шимтгэл яаж хөнгөлж байгаа юм. Худлаа ярьж сонгуульд ашиглах мөнгөө босгож байгаа нь тодорхой. 5.1 их наядыг юунд зарцуулах гээд байгаа юм. Гишүүдээсээ мөнгө авахгүй их хуралд өрсөлдөнө гээд л байсан. Ингэж л мөнгөө босгох гээд байгаа юм байна. Иргэдээ та бүхэн хууртаж ханах болоогүй юу. ээ ээ ээ

MAN [103.80.210.64] 2020-04-02 05:07:40

delden huuk hudalaa shaagaad fizda oodgui hudalch novsh

аагий [202.21.117.34] 2020-04-02 04:32:17

гаргасан шийдвэр нь улс орныхоо төлөө, бид бүгдийн сайн сайхны төлөө учир бид дэмжинэ

аагий [202.21.117.34] 2020-04-02 04:30:18

муу хөлсний бичээч. хэдэн халтар цаас аваад амиа ч өгхөөс буцахгүй эрлийз зда

Зочин [150.129.142.101] 2020-04-02 03:01:29

Долоо хэмжиж 1 огтол гэж үгийг сана. Дээр нь улс төржсөн шийдвэр гаргаж түмэн олон минь гэж попорч гаднаас вирус зөөж авчирахаа болиочээ.

Зочин [150.129.142.101] 2020-04-02 02:58:47

Хүрэлсүхээ, хүрэлбаатар аа. Хүмүүсийн сэтгэл санаа хүнд бгаа ийм үед битгий хүмүүсийн мэдрэлээр тоглоод бай л даа. Өнөө сүржин мэдээлэл нь даржин шийдвэр болж хувирах гээд бна. Сайдууд нь зөрүүтэй тайлбар хийж бна. Бид хэнд итгэх вэ.

Зочин [103.140.11.67] 2020-04-02 11:48:07

Ядарсан олон түмнээрээ тоглох хэрэггүй үнэн бол хийвэл хийсэн шиг хий лдээ

Dagan baysagch [202.9.47.7] 2020-04-02 02:56:01

Ervnhii saidyg bvv muu hel tegbel dagagch bid nar chamd echnee tsaazyn yal vgnv shvv.

Medleg medremj gvi haranhui zasagdagan bayasagch [202.9.47.7] 2020-04-02 02:52:50

Baig hvvrhii erh medel araa shvd urgasan baihad yugch hiisen poporson yadag yumbe.man .hvrelsvh said tvm tvm nasaltugai nadaaraa ervnhii said baih boltugai MAN mandtugai

ИРГЭН [183.81.171.2] 2020-04-02 02:27:40

ХАХА МАНЫ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧИД БООЖ ҮХЛЭЭ ҮНЭН ҮГ ГАШУУН ГАШУУН .. БӨГС ДОЛООГЧИДОО ДУГЙ Л БӨГСӨӨ ДОЛООГООД ХЭВТЭЖ БАЙ.. ТООЦОО СУДАЛГААГ УХААЛГААР БОДОХ НЭГ ХЭСЭГ НЬ БАЙЖ Л ТААРАА МАНЫ МАНГАРУУДАА

Зочин [103.14.38.137] 2020-04-02 02:16:47

Ардчиллын нэр барьсан АН-ын новшууд л ийм юм хийж байгаа юм. тэд хэзээ ч эх орон ард түмнээ бодохгүй, өөрсдөө ашигтай л байвал ямар ч сайхан зүйлийг харлуулж, муу зүйлийг сайхан болгох гэж худал хуурмаг зүйл хийдэг гарууд шүү дээ. Ард түмэн ч бас нэг үеэ бодвол юмны наана цаатахыг мэддэг болж байга шүү. 2020 оны сонгууль харуулнаа

Дуугүй суу [59.153.114.74] 2020-04-02 01:31:43

Та нарт хамаагүй асуудал. Харинч өгч байгаад нь баярла. Хувалзнууд минь.

Зочин [202.72.245.122] 2020-04-02 02:17:22

Хуулиа барих л ёстой. Сонгуульд зориулж ингэж бүх юмыг зунгааралдуулж болохгүй

Zochin [209.97.163.148] 2020-04-02 00:54:46

Er ni bid hedii boltol tamiin togoonii ulger yarij ajil hiij bgaa humuusee hoish ni tataj, muulj, mushgij, shuumjilj, sorog har piar hiij baih estoi gej. Yalanguya AN-iin ugshiltai noxduud. Tiim l ih tootsoo sudalgaa saitai, odoo shuumjleed bgaa shigee 21-16 onuudad uhsen atsaa hiij bsan noxod ve. Ail geriin ezen buh mongoo shavhaj geriinhee uni hanaa budchihaad ih buteen baiguulalt hiilee, hooson honotsgoo ta nar gej heldegguitei negen adil ochnoon bond nereer horongo bosgosonii ur dund uls ornii EZ osoltgui unasan, harin ch ochnoon or uldeesnee yu gej odoo heleh bol. odoo 3 jil ongorson ugui l geh biz. Harin ch AN ugshiltai noxduud l horongojood uldsen, teriigee huuliar batalgaajuulj avch uldee biz dee. Ergej shalgah yum bol 33 ih nayadiin asuudal bgaa shuu


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.