Дорнод аймгийн Хэрлэн сумын хэмжээнд халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэнэ

Aдмин / Орон нутаг

Энэ сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Онцгой комисс хуралдаж Монгол улсад шинэ төрлийн коронавируст /COVID-19/ халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах тухай Дорнод аймгийн Засаг даргын А/180 дугаар захирамжийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

Захирамжийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр аж ахуй нэгж, байгууллагууд гаднах орчны 50м хүртэлх зам талбайг, оршин суугчид орон сууцны орц, подваль, гэр хорооллын эгнээ гудамжийг цэвэрлэсэн бол үргэлжлэн Хэрлэн гол дагуу ногоон бүсийн цэвэрлэгээг 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Мөн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Хэрлэн сумын 11 багийн 7535 айл өрх, гэр хорооллын 6312 жорлон, муу усны 1901 цооног, эгнээ гудамж, хур хогийн цэгийн суурь, орон сууцны орц, подваль, хүн амын ундны эх үүсвэр, төвлөрсөн болон төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж, нийтийн эзэмшлийн талбай болох хойд урд төв зам, туслах зам, явган хүний зам, хөшөө дурсгалын газрууд, БОЭТ орчмын талбай зэрэг 39 объектод халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгджээ.

Эх сурвалж: https://www.dornod.gov.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.