Талхныхаа мөнгөтэй залгадаг, банкны өр зээлээ төлдөг тээвэрчдийг тал талаас нь хавчиж байна

Ц.Анударь / Нүүр

“Тээвэрчдийн холбоо”, “Их говь” тээвэрчдийн холбоо, “Сүлд” тээвэрчдийн гэргий нарын холбоо хамтран тээвэрчдэд тулгамдаад байгаа цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд мэдээллийн үеэрээ, “Цахим сүлжээ, телевизээр зарим нэг худал мэдээлэл яваад байгааг залруулах үүднээс бодит байдлын талаар ярья. Тавантолгойгоос Чойрын чиглэлд 14 км-ийн өргөн зурвастай зам татаад жолооч нар эмх замбараагүй явж байна гэдэг тайлбар гарсан. Энэ бол худлаа. Тавантолгойгоос замын тал хүртэл сайжруулсан шороон замаар жолооч 100 метрээс илүү үндсэн замаасаа гарах эрхгүйгээр явдаг. Энэ нь GPS-ээр давхар хянагдаад явж байдаг. Хулгайн тээвэр гэдэг зүйл байхгүй. Жолооч, тээвэрчдийн амьдралаар тоглохоо болиоч” гэв.

15 МЯНГАН ТЭЭВЭРЧИД НЭГДЭЖ ЕРӨНХИЙ САЙДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

“Х.Мандахбаяр аа, тэмцэх гэж байгаа бол олигархи, Хятадын компанитай тэмцээч ээ, энгийн ядарсан тээвэрчдийг бүү хэлмэгдүүл”

“Сүлд” тээвэрчдийн гэргий нарын холбооны удирдах зөвлөлийн дарга н.Сугардулам: “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас тээвэрлэлт зогсонги байдалтай байна. Тээвэрт яваад талхныхаа мөнгөтэй залгадаг, банкныхаа өр зээлийг төлдөг тээвэрчдийг тал талаас нь хавчиж байна. Тээвэрлэлтийг жигд явуулж өгөөч. 15 мянган тээвэрчид нэгдэж Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна. Гашуунсухайтын боомтоор 20-80 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Гэхдээ зөвхөн Хятадын компаниудын тээвэр хэрэгсэл, жолооч нар л нүүрс тээвэрлэдэг. Монгол Улсын жолооч нар хилээр нүүрс гаргах ямар ч боломжгүй. Энэ улсын эдийн засаг төдийгүй 21 аймаг, 365 суманд тээвэрлэлт хийдэг 13 гаруй мянган жолооч нарын амьдралд хүнд цохилт боллоо. Зүй ёсоор бол Х.Мандахбаяр гүний усны амь тасалж буй Хятадуудын компанитай, олигархиудтай тэмцэх ёстой атал энгийн тээвэрчид бидний замыг хааж, идэх хоолгүй, зээлээ төлөх боломжгүй байдалд оруулж байна. Х.Мандахбаярын ярьж буй асуудал хэт улс төржсөн, бодит байдлыг гуйвуулсан учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх та Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймагт өөрийн биеэр ажиллан нөхцөл байдалтай танилцаж, ядарсан тээвэрчдийн нөхцөл байдлыг хараач ” гэлээ.


Сэтгэгдэл

2355 [202.179.31.31] 2020-04-02 18:49:48

Пялдага Мандахбаярыг сайн шалгах хэрэгтэй. Энэ эсэргүү хэний даалгавраар хэнээс мөнгө аваад, өвчигнөөд байгаа юм.бол. Лав Млнгол улсын эрх ашгийн төлөө тэмцээгүй гэдэг нь тодорхой болоод байгаа юм

Zochin [8.20.126.170] 2020-04-02 18:35:42

Banknii zeeleer mashin awsan humuus uneheer hetsuu bna.11saraas ehlen zeelee tuluugui .Huurs teewerleltiig alahchilalgui jigd yuwuulaad uguuch 1 joloochiin ard olon hunii amidral bdag shuu

Зочин [202.126.88.143] 2020-04-02 15:21:54

Говьдн угаахаар ус юү билээ усаа бодвол говьсүмбэрт угаах үйлдвэр байгаа н зөв

зочин [139.5.216.224] 2020-04-02 14:48:37

бүх зүйлийг хѳдѳлгѳѳн хорио хийгээд зогсоочихоор хэрүүл тэмцэлээсээ илүүтэйгээр ард иргэдийн ажил амьдралд хүндээр тусч хохирч үлдддэг тал бий шүү?ажил зогссон гээд 200000тѳг яаж амьдралын залгуулах гээд бгаа ЗГ юм бол доо.зарим нэг боломжтой ажил албыг явуулахад ард иргэдийн амьдралд хохирол багатай гарах юм биш үү?ингэж хэрүүл тэмцэл хийлгэхгүйгээр зохицуулалт хэрэгтэй биш үү?

Зочин [66.181.176.166] 2020-04-02 13:40:50

хэл ам хийсэн хүмүүсийн зөв байдаг юм уу?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.