Хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байсан этгээдийг шалгаж байна

Ц.Анударь / Хууль

Булган аймаг дах цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх ажлын хүрээнд тус аймгийн Хишиг өндөр сумын тавдугаар багийн иргэн А нь бусадтай бүлэглэн өөрийн эзэмшлийн хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байсныг илрүүлжээ.

image

Мөн тус сумын иргэн Ө нь өөрийн эзэмшлийн авто гражд 8 ширхэг бугын эврийг хадгалж байсныг үзлэг хийн хураан авч бугын эвэрт шинжилгээ дүгнэлт гаргуулахаар Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүргүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:01:03

vfyyQ8 http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [66.181.187.201] 2020-04-03 01:26:47

Байгалийнхаа жамаар унасан эвэр түүж цуглуулна гэдэг чинь бас л ажил хийж байна ш дээ яагаад болохгүй гэж өөрсдөө юм хийнэ эсвэл ашигладаг улсад нь зарж мөнгө болгоно өгөршөөд хог болоод л хаягдана ш дээ харин ой модондоо түймэр тавичихгүй хог новшоо хаяхгүй байх л хэрэгтэй хэдэн тэр бумаар нь хулгайлаад дархан цаазтай ууландаа хэдэн хаус баричихсан хулгайч луйварчидаа яаж ч чадахгүй байж яршиг л байна

Зочин [202.179.31.2] 2020-04-02 13:59:52

Жам эвэрийг манай улс експортонд гаргадаг бөгөөд харин ойн түймэрээс хамгаалах зорилгоор 6-р сарын 15 хүртэл түүхийг хориголсон байдаг.Гэвч энэ заалт хэзээд хэрэгждэггүй орон нутагын иргэд,малчид шууд түүсээр байдаг. Тиймээс ой хамгаалагчдыг төв сууринд биш ойд нь суурьшуулж эвэр болон бусад ойн дагалдах бүтээгдхүүнийг зөв ашиглуулж татвар түрээсийг нь авч байх хэрэгтэй. Амьдралд хэрэгждэггүй хууль хэрэггүй.

Зочин [103.229.178.4] 2020-04-02 09:45:27

jamaaraa unasan eshiig ni shalgaad togtoogood daraa ni sensaatslamaar bna daa. zurgaas harhad jamaaraa unasan met l haragdaj bna. gehdee ever tuuh geed oi heeriin tuimer taviad baivaa. tamhi galaa bolgoomjtoi bgaarai.

Зочин [59.153.113.218] 2020-04-02 08:52:24

Энэ яагаад болохгүй гэж: Байгалийн баялаг түүж цуглуулан хэрэгтэй газар нь тушааж болдоггүй юм уу?

Зочин [64.119.23.91] 2020-04-02 08:34:55

Жамаараа унасан эвэр түүж цуглуулсан гэж 139.5... зангууны үлгэр шиг тэнэг юм битгий бичиж хүмүүсийн толгой эргүүл! Бүлэг хулгайн ангийн л хэрэг бнашдээ. Байгаль орчин, зэрлэг амьтадыг үнэгүй юм, эзэнгүй юм гэж цөлмөж, алж байдгийг хойч үе, үр хүүхдийнхээ өмнө хийж буй гэмт хэрэг гэж үзэж хатуу шийтгэх хэрэгтэй.

Зочин [139.5.216.141] 2020-04-02 07:38:30

ЖАМААРАА УНЭСАН ЭВРИЙГ ТҮҮЖ ХАДГАЛАХ ГЭМТ ХЭРЭГ ЮМ УУ? ЯМАР ХУУЛИАР ХОРЬСОН ЮМ БЭ?


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.