БАЙР СУУРЬ: 2020 оны төсөвт яагаад тодотгол хийх шаардлагатай вэ?

Ц.Анударь / Эдийн засаг

Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой байр суурийг нэгтгэн хүргэж байна.

ТӨСВИЙН БОДЛОГО ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ БАЙНА

image

УИХ дахь АН-ын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Золжаргал: Төсвийн тодотгол хийхээс өөр шийдэл байхгүй. Өнгөрсөн хугацаанд Монголбанк болон Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлуудаас хоёр шийдвэр гаргасан. Хэрэглээний зээлийн төлбөрийн хугацааг сунгасан. Бодлогын хүү бууруулж, банкуудад тавих шаардлагуудыг сулруулсsнаар, зээл нэмж гарах боломж бүрдүүлсэн. Гэвч цар тахлын аюулыг зөвхөн мөнгөний бодлогод найдах боломжгүй. Төсвийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Мөнгөний бодлого хөгжилтэй орнуудад чухал үүрэгтэй нь үнэн. Харин манай эдийн засгийн бүтэц тэднээс тэс өөр.

Гурван сая иргэнтэй манай улсын зах зээл бага, түүхий эд экспортолдог, экспортын 90 хувь нь нэг улсаас хараат, аж үйлдвэрлэл хөгжөөгүй, гаргах бүтээгдэхүүн аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн биш, түүхий эд юм. Монголбанкны мөнгөний бодлогоор дэмжсэн гэх мөнгө экспортоор дамжиж импорт болж орж ирнэ. Мөнгөний бодлого бизнесийг дэмжихэд чухал нөлөөтэй, харин ажлын байр хадгалах, айл өрхийн амьжиргааг дэмжихэд төсвийн бодлого зайлшгүй хэрэгтэй байдаг. Тиймээс энэ асуудлыг зөвхөн Засгийн газар шийдэж чадна. Төсвөөс батлагдаагүй хөрөнгө гаргах боломжгүй учраас төсвөө яаралтай тодотгох шаардлагатай байна.

2020-2021 ОН ДАМЖИН ХЭРЭГЖИХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ТҮР ЦАРЦААХ ХЭРЭГТЭЙ

image

Эдийн засагч Д.Амгалан: Засгийн газрын шийдлийг дэмжиж байна. Гэхдээ 2020-2021 он дамжин хэрэгжих /хөрөнгө оруулалт нэртэй/ барилга байгууламжийн санхүүжилтийг түр царцаах хэрэгтэй. Энэ тайлбарлаж байгаагаар бол эдийн засгийг тэлэх биш ээ! Дунд, урт хугацаанд орон нутгийн төсөвт улам ачаалал үүсгэнэ. Тэр 3.2 их наяд төгрөгөөр бизнесийн орчинг тэтгэх нь бидний цорын ганц ЗӨВ шийдэл. Эдийн засагт тулгамдаж буй асуудлыг эвээр, эрэмбээр шийд! Дээр нь аж ахуйн хэлбэрт шилжээгүй бизнес эрхлэгчид, хувь лангуу түрээслэгч нар гээд нийт Монгол улсын өрхийн 60 хувь гаруйг авч яваа тэр хэсгийн татварыг мөн тэг болго! Төсөвт орон зай байна. Харин дэлхийн улс орнууд байшин барилга /нэг удаагийн шинжтэй, яг одоо өгөөж бага/ барихад бус, асуудлаа эрэмбэлж, бизнесийн тасралтгүй хөдөлгөөнийг дэмжиж хөрөнгө оруулалт хийж байна.

ЭХ ҮҮСВЭРИЙГ ГАРГАХЫН ТУЛД ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХ ЁСТОЙ

image

Эдийн засагч Х.Батсуурь: Нийт арга хэмжээнд 5,1 их наяд төгрөг шаардагдана хэмээн тооцжээ. Хамгийн түрүүнд мөнгөний эх үүсвэрийг тодорхой болгох ёстой. Миний харж буйгаар 3-4 эх үүсвэрээс гарах болов уу. Нэгдүгээрт, Эх үүсвэрийг гаргахын тулд ТӨСВИЙН ТОДОТГОЛ хийх ёстой. 2020 оны төсөвт 13,8 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байгаа. Төсвийн тодотгол хийхдээ үүнийг заавал багасгах шаардлага байхгүй. Төсвийн зардлыг хямралын үед өндөр хэвээр нь байлгаж болно. Эдийн засгийг тэлсэн бодлого явуулах ёстой. Гэхдээ зориулалтыг нь өөрчлөх ёстой гэж харж байна.

“ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ЯАРАЛТАЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ”

image

НИТХ дахь АН-ын Бүлгийн дарга Ц.Баатархүү: Энэ сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд эдийн засгийн идэвхжилт буурч байгаатай холбогдуулж, мэдэгдэл гаргасан. Энэ нь ХАОАТ-аас суутгадаг орлогын татвар 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжийн татварыг зургаан сарын хугацаанд тэглэсэн. Нийслэлийн орлого 2020 онд 1.2 их наядын орлого төвлөрүүлэхээр батлагдсан байгаа. Энэ орлого төвлөрүүлэх үйл ажиллагааны 80 орчим хувь нь татварын орлогоос бүрддэг. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ дээр татварыг тэглэж байгаатай холбогдуулаад нийслэлийн орлого бүрдэхгүй хэмжээнд хүрч байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төсөв бүрдэхгүй. Хөрөнгө оруулалтын ажлуудыг явуулахад урсгал зардлыг санхүүжүүлэхэд улсын төсөвт жил болгон өгдөг 300 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шилжүүлэх асуудал хүндрэлтэй болж байгаа. Иймээс нийслэлийн иргэдийн хурлаар нөхцөл байдалтай уялдуулж, бодит үнэн тоогоо баталъя. Төсвийн тодотголыг яаралтай хийх хэрэгтэй.

“ИЙМ ХЭЦҮҮ ҮЕД АЙМАГ, ОРОН НУТАГТ ХУДАЛДАН АВАЛТ, БАРИЛГА БАРЬДАГ БАЙДЛАА ОДОО БОЛЬ”

image

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан: Засгийн газар шийдвэр гаргаж байгаа нь зөв. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх гэж байгаа яамдууд хариуцлагагүй хандаж байна. Ямар ч судалгаа, үндэслэл байхгүй арга хэмжээ зохион байгуулаад түүнийгээ Засгийн газраар санхүүжүүлэх гэж байна. Үүнийг далимдуулж, хавтгай идэж уусан, үрсэн ажил болох вий дээ. Дэлхийн зах зээлд ноолуурын ханш 25 мянган төгрөг байхад яаж 100 мянгаар зарах гэж байгаа юм бэ. Түүнчлэн ийм хэцүү үед аймаг, орон нутагт худалдан авалт, барилга барьдаг байдлаа одоо боль.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:53:19

n2Lgnn http://pills2sale.com/ levitra nizagara

Иргэн [103.57.95.34] 2020-04-03 19:05:50

Халдвар удаан хугацаанд сунжрах нь тодорхой болж байна. Иймд хэмнэлтийг дээд зэргээр хийх, зардлыг танах шаардлага улс орны өмнө тулгарч байна. Дэлхий нийт учраа олохгүы байхад Хүрэлбаатар, Хүрэлсүх нар сүүнд халсан хүн тараг үлээнэ гэгчээр хөөрч дэврээд байлгүй зардлаа хэмнэж, төсвийн тодотгол хийх хэрэгтэй.

Зочин [150.129.142.50] 2020-04-03 17:25:37

Улс төрчид сүүлийн 10-20 жилийг юу хийсэн бэ өөрсдийн төлөө: хулгай, дээрэм, 1000 цэцэрлэг . барихын оронд хөрөнгийг кармаандаа хийсэн. 1000 эмнэлэг .... мөн адил. Төсөв задарвал энэ бирдүүдийн гараар орж бид сүүрэх болно. АН-ын хулгаачууд, МАН-ын ЖДУ чид, ОТ чид, төрөөс төрсөн тэрбумтангууд гэх. Харин 5.1 их наяд төгрөгийн зарцуулалтөд ард иргэд 100 % хяналт тавих ёстой!

Зочин [202.9.46.48] 2020-04-03 13:47:09

Хүрэлтопорио яагаад тодотгол хийхгүй гэж тэнэгтээд өмнө нь жаахан %-аар олж авсан нэр хүндээ алдаад б.на аа???Хүрэлбаатар бол зүгээр л монголоор тоглох гэсэн хүн.Түүнд ард олон хэзээч итгэхгүй.Хэрэггүй төсөвлөсөн ажлаа зогсоо.Ядарсан ардууд чинь сүйрээд ирвэл яах гээд б.на. Муухай юм бичихээс цээрлэв.Та нарын муу аргаар олсон хадгаламж хэрэггүй болно шүү.АНХААР.

зочин [192.82.72.45] 2020-04-03 12:31:31

Хотгор шанагын хулгайичйг зайлуулаад төсөвт тодотгол хий.

Иргэн [103.57.95.34] 2020-04-03 18:57:30

Хүрэлбаатар муйхарлахаа болих хэрэгтэй. Төсөвт ийм үед тодотгол хийх ёстой. Элдэв зардал, байшин барилгаа танах нь зөв.

Зочин [202.9.46.59] 2020-04-03 07:52:17

Hamaagui zardal garagj yl bolno . ene ovchiny baidal hur udaan yrgejleh mon sum bolgond barag soylyn tov nertei ambaart ni hun ochin um be ??????? Olnoor tsuglahyygig barag teglej baihad ene bol yamarch ashiggui!

ТОДОТГОЛ [202.179.25.4] 2020-04-03 03:31:54

БУРХАА ... ӨНӨӨДӨР 04 САРЫН 3 . 2 САРЫН ДАРАА СОНГУУЛЬ БОЛОХНЭЭ... ТӨСӨВӨӨ ЗАДЛААД ХЭРЭЛДЭЭД ЭХЛЭВЭЛ УЛСАА СӨНӨӨНӨ ШҮҮ ДЭЭ. БУЦАЖ БООГДОХГҮЙ ЭЭ... ӨӨР ЮМААР Л УЛС ТӨР ХИЙ. ТЭР НЭГ МУУ ХЭДЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ГООЧИЛЖ БАЙЖ БҮҮР БАЛАРАХ НЬ. УГ НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЧИНЬ АЖ АХУЙН ИРГЭДИЙН ГАР ДЭЭР ОЧИЖ МӨНГӨЖҮҮЛЖ БАЙГАА ТӨРИЙН БОДЛОГЫН НЭГ Л ХЭСЭГ ШД.

рорхо [202.21.117.34] 2020-04-03 01:50:53

ЭНЭ ВИРУС Цаашид ҮРГЭЛЖИЛВЭЛ ЯАХ ВЭ. хамаагүй зарлага гаргаж болохгүй


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.