УБТЗ-ын алдагдлыг яаж нөхөх вэ?

Н.Алтанцэцэг / Нүүр

Олон улсын галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг хориглосон шийдвэрийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. 2020 оны эхний гурван сард 574 мянган зорчигч тээвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байсан. Гэвч зорчигч тээврийн урсгал саарсан тул 276 вагоны 90-100 орчмыг нь ашиглаж байгаа юм байна.

ХОЁРДУГААР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ХОЙШ ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН УРСГАЛ БАГАССАН

Гал тэрэгний тээвэрлэлтийн талаар УБТЗ-ын Зорчигч тээврийн албаны дарга Б.Даваасүрэнгээс тодруулахад “Хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хойш зорчигч тээврийн урсгал багассан. Мөнгөн дүнгээр тооцвол, төлөвлөгөө 1.7 тэрбум төгрөгөөр тасалдсан. Энгийн үед хоногт 8500 орчим зорчигч вагоноор үйлчлүүлдэг. Харин ачаалалтай үед 13 мянга хүртэл нэмэгддэг. Тэгвэл хоногтоо 3200-3500 зорчигч вагоноор үйлчлүүлж байна. Зорчигчдыг урсгалаар нь авч үзвэл, 20 хувь нь Улаанбаатараас урагш чиглэлд, 80 хувь нь Улаанбаатараас хойш чиглэлд зорчдог” гэв.

УБТЗ-ЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ОРЛОГО 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТАСАЛДЖЭЭ

Коронавирусын халдварын тархалтын улмаас хөл хорио тогтоосноор УБТЗ-ын зорчигч тээврийн орлого 1.7 тэрбум төгрөгөөр тасалджээ. УБТЗ жил бүр 40-50 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн. Коронавирусын халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор авсан арга хэмжээний дүнд төмөр замын зорчигч болон тээврийн урсгал улам саарсан гэнэ. Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас дамжин өнгөрөх чингэлгийн транзит 102 галт тэрэгний аялал цуцлагджээ. Түүнчлэн импортын тээвэр найман хувиар орон нутгийн тээвэрлэлт 10 орчим хувиар буурсан аж.

ОРОН НУТГИЙН НҮҮРС ТЭЭВРЭЭС ЖИЛД 10 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН, ЗОРЧИГЧ ТЭЭВРЭЭС ЖИЛД 25-30 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАДАГ

Энэ талаар “УБТЗ” нийгэмлэгийн Тээвэр зохицуулалтын албаны дарга Ц.Лувсангаас тодруулахад " УБТЗ транзит тээврээс олж байгаа орлогоороо бусад алдагдлаа нөхөж ирсэн. Орон нутгийн нүүрс тээврээс жилд 10 гаруй тэрбум төгрөгийн, зорчигч тээврээс жилд 25-30 тэрбум төгрөгийн, нефть, нефтийн бүтээгдэхүүний тээврээс 2-5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг. Энэ бүх алдагдлыг транзит тээврээс олж байгаа орлогоороо нөхдөг. Коронавирусын халдвараас шалтгаалж транзит тээврийн орлого буурснаар алдагдлаа нөхөхөд хүндрэл үүсч байна. Цаашид тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд ачаа илгээгч, зуучлалын байгууллагууд, хөрш төмөр замуудтай идэвхтэй хамтран ажиллаж богино хугацаанд тээвэрлэлтийг сэргээж хэвийн ажиллуулахад холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Гуравдугаар сарын дундаас хойш транзит тээврийн урсгал сэргэж эхэллээ. Ялангуяа БНХАУ-ын зүгээс хоногийн галт тэрэгний солилцоо 5-6 галт тэрэг, урдаас ирэх ачааны хэмжээ нэмэгдэж байна. Хоногт манайхыг чиглэсэн болон дамжин өнгөрөх чингэлгийн 400 орчим транзит тээврийн мэдээллийг Хятадын талаас өгч байна. ОХУ-ын зүгээс ч гэсэн хоногийн 5-6 галт тэрэг солилцоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа. Хаврын тариалалттай холбоотой тээврүүдэд онцгой анхаарал хандуулан цаг хугацаанд нь тээвэрлэх арга хэмжээг бид авч байна. Ялангуяа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт саатахгүй” гэлээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:32:26

azubiF http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [66.181.181.10] 2020-04-26 19:18:34

Зах зээлийн зарчимд нь тохирсон тариф үгүйлэгдэж

Зочин [66.181.183.43] 2020-04-22 09:15:44

Орчин үеийн зил 130 машин

Зочин [103.57.93.205] 2020-04-20 07:51:10

Зохион байгуулалттайгаар осол гаргаж оронд нь өөрийн мэргэжлийн бус хүмүүсээ авдаг

Зочин [103.57.93.205] 2020-04-20 07:48:31

Фэнг шү

Зочин [103.57.93.205] 2020-04-20 07:48:26

Гадаадын жуулчид товгор хээтэй вагонд суух дуртай

Зочиин [150.129.141.123] 2020-04-05 00:41:55

Аж ахуй нэгжид бгаа хэрэгцээгүй орон тоог танах,уг дарга нарын орон тоог цөөлөх мэрэгжлиийн бус хүмүүс цөөнгүй бна тэгээд бас намын шугамаар,тз а ч байхгүй суугуул иргэд их бна,даа.зарим аан,улсад өгөх хэрэгтэй.сонгуулийн дараа тз д их цэвэрлэгээ хиийх цаг болсон.

Зочин [139.5.216.28] 2020-04-04 07:03:56

убтз-д транзит тээвэр чухал учраас нүүрс тээврээс алдагдал хүлээдэг

Зочин [64.119.27.159] 2020-04-03 19:59:57

Фэнг шү

Зочин [103.26.195.115] 2020-04-03 19:32:00

Хулгайч, шуналт Жигжиднямааг огцоруулж зайлуулбал УБТЗ-ын ажил сайжирч алдагдал буурна, ердөө л энэ шүү дээ. Жигжиднямаа шоронд байх ёстой хүн.

Зочин [202.131.248.250] 2020-04-03 18:50:46

Corona duushaar odor shonogui bogondool baihaas tegjil hariultana Garah ym bn

УБТЗ [202.179.25.4] 2020-04-03 04:26:24

1110 КМ ТӨМӨР ЗАМ 15,000 ХҮН ЦАЛИН АВДАГ. 1 КМ ЗАМААС 15 ХҮН ЦАЛИНЖУУЛДАГ ГЭЭД БОДООРОЙ. ЦАЛИНГИЙН ТАЛЫГ НЬ ШАХУУ ТЗ-ЫН СААРАЛ ОРЛОНД СУУДАГ 500 ШАХАМ ДАРГА НАР ХҮРТДЭГ. ҮҮНИЙГЭЭ Л ӨӨРЧИЛӨХӨӨС ЭХЛЭНЭ.

УБТЗ [202.179.25.4] 2020-04-03 04:24:14

СОНИН Л АЛДАГДАЛ БАЙНА... ЗАРДАЛ МӨН ТЭР ХЭМЖЭЭГЭЭР ХЭМНЭГДЭЭ БИЗ ДЭЭ...

Зочин [202.126.88.160] 2020-04-03 16:47:25

Харин тиймээ. Тайлбар нь нэг л ойлгомжгүй юм.

zochin [202.72.245.122] 2020-04-03 02:49:21

tumur zamd heel hahuuli avilga alban tushaaliin naimaa bol bur utgaa aldsan salhi oruulahgui bol udahgui bugd umhiireed uheh baih shuu

Зочин [64.53.234.130] 2020-04-03 18:14:17

za baga shig soliorooroi Tomor zamchid hagas tsergiin zohion baiguulaltaar ajildag ajilsag evseg humuus baidag yum shuu!

ЗОЧИН [64.119.22.81] 2020-04-03 02:31:58

УБТЗ-д: 1. ЕРӨНХИЙ ХОРООНЫ МЭРГЭЖЛИЙН БУС, НАМЫН ТАВИУЛ 3 ГИШҮҮНЭЭ СОЛЬ 2. УБТЗ-ЫН ДЭЭД УДИРДПЛАГЫГ ХҮНИЙ ӨӨРИЙНГҮЙ СОЛЬЖ ШИНЭЧИЛ, ЖИГЖИДНЯМАА, ГАНБОЛД МЭТИЙН УБТЗ-ЫН ҮНДСЭН,УУГУУЛ БИШ,ГАДНААС ЗАЛЬТ АРГААР УБТЗ-Д ОРЖ ИРЖ ТУХАЛСАН ЛУЙВАРЧИН ЦАГААЧДЫГ НЭН ДАРУЙ СОЛЬ 3. БҮТЦИЙН БӨӨРЧЛӨЛТ ХИЙ, УДИРДАХ ГАЗАР, ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД БУЙ 1 ХҮНИЙ ХИЙХ АЖЛЫГ 2-3 ХҮН ХИЙДЭГ ҮЙ ОЛОН ОРОН ТООГОО 20% ХҮРТЭЛ ЦОМХОТГО 4. ТЭЭВЭР,ХӨДӨЛГӨӨНТЭЙ ШУУД ХОЛБООГҮЙ НИЙГМИН ЧАНАРТАЙ ТЗ-ын ДЭЭД СУРГУУЛЬ,КОЛЛЕЖ,ТМС,20 ГАРУЙ ЦЭЦЭРЛЭГ,ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУД,АМРАЛТ СУВИЛЛЫН ГАЗРУУД,,ЗОЧИД БУУДЛУУД,СОЁЛЫН ОРДОН,АЯЛАЛ ЖУУЛЧНЫ ТОВЧОО,ХУДАЛДАА,НИЙТИЙН ХООЛНЫ ГАЗРУУД,ИХ БАРИЛГА,БАРИЛГА АШИГЛАЛТЫН АНГИУД ЗЭРЭГ 30-аад БАЙГУУЛЛАГЫГ ЗАРИМЫГ НЬ УЛС,ОРОН НУТАГТ ӨГ,ЗАРИМЫГ БИЕ ДААЛГААЖ ӨӨРИЙГЭЭ САНХҮҮЖҮҮЛДЭГ БОЛГО,ЗАРИМЫГ ТАТАН БУУЛГАЖ ЗАРДЛАА БАГАСГАЖУРСГАЛ ЗАРДАЛ, ИХ ЗАСВАР, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МӨНГӨӨ БОСГО,ТАРИФ НЭМЭХ,УЛСААС ТАТААС АВАХ АСУУДАЛ БАЙЖ БОЛОХГҮЙ.

Төмөр замчин [202.126.88.160] 2020-04-03 17:04:47

Уул нь зөв санаа байна. Жигжиднямаа дарга болсны дараа төмөр замын мэргэшсэн олон инженерүүдийг ажлаас халж хөөж явуулсан. Оронд нь ажиллаж байгаа нь зөвхөн даргад таалагдах, цаасаар ажил хийдэг хүмүүс олширсон. Яг үнэндээ УБТЗ-д чадварлаг инженерүүд маш их ховордсон. Үнэхээр энэ санаануудыг хэрэгжүүлээд, бүтцийн өөрчлөлтийг яаралтай хийж давхардсан орон тоонуудыг арилгаж, давхар цалин олгодогыг болих хэрэгтэй. Гэхдээ Жигжиднямаа, Ганболд, Батболд нар ийм өөрчлөлт хийхийг хүсэхгүй. Тэдэнд улсаас татаас авахыг л хүсэж байгаа. Өөр юу биш. Ийм менежментгүй, сэтгэлгүй хүмүүс УБТЗ-ыг удирдаж байгаад харамсаж байна.

ЗОЧИН [202.131.229.246] 2020-04-03 02:23:53

УБТЗ ХУЛГАЙЧ ДАРГА НАРААСАА САЛ

toroo [64.119.27.63] 2020-04-03 02:14:52

Ersdeltei ued ajillah toloblogoo baidaggui um uu, uamar sonin um be, udirdlaga menejmentee saijruulmaar um uu daa

zochin [66.181.161.111] 2020-04-03 01:51:11

hilee nee orlogo orj ireg

хаөр [202.55.180.186] 2020-04-03 01:44:04

алдагдалтай ажиллаад байгаа юм бол илүү зардлаа тана оны эцэст баахан шагналт цалин өгдөгөө зогсооооо

Зочин [139.5.218.72] 2020-04-03 00:55:22

зардлаа хасах хэрэгтэй билетийн үнээ хямдруул

Зочин [64.53.234.130] 2020-04-03 18:15:26

dotoodiin zorchigch teevriin unee nemeh heregtei!

Зочин [202.179.25.183] 2020-04-03 00:13:30

Одоо ашигтай ажиллах боломж бүрдэж байгаа юм байна шүү дээ. Транзит тээвэр хэвийн байгаа бөгөөд бусад алдагдалтай нэгжүүд зогссон байна.

zochin [122.201.19.99] 2020-04-02 23:57:42

худалаа хөөрөгдсөн төлөвлөгөө гаргахаа болимоор пм байна даа. Нээх их ажил хийнэ гэж төлөвлөгөө зохиогоод тэрэндээ хүрэхгүй дандаа алдагдал гэхийн. төмөр замын тээвэр шиг ашигтай тээвэрлэлт байхгүй л баймаар юм манай улсад. Хаана хамгийн ашигтай үйл ажиллагаа байна тэрийг л үнэгүйдүүлж алдагдалтай мэт харагдуулж байдагаа болимоор юмаа

Лууяа [202.55.188.83] 2020-04-02 23:48:12

Энэ дарга байгууллагаа ийм алдагдалд оруулчихаад тэгээд яаж ажиллаад бнаа.Вагоны зохиомол хомсдол уусгэж байгаадАж ахуйн нэгжуудэд вагон тавьж огсон гэж авилга авна .Томор замчидын холс цусаар барьж босгосон ортоо зорлогийг нэг луйварчин бизнес- УИХ-н гишуунтэй нийлж байгаад хувьдаа дээрэмдээд байхаар УБТЗ ашигтай ажиллахгуй л дээ Лувсааан??!!!


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.