“УБЦТС”-ний кабелийн засварын ажилтан шороонд даруулж амиа алджээ

Н.Алтанцэцэг / Хууль

“Улаанбаатар цахилгаан түгээх шугам сүлжээ” ТӨХК-ийн харьяа төвийн ажилтан кабелийн засварын ажлаа хийх явцдаа шороонд даруулж амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “TВН” хотхоны зүүн талд “Улаанбаатар цахилгаан түгээх шугам сүлжээ” ТӨХК-ийн харьяа “Баруун түгээх төв”-ийн ажилтан Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат, 32 настай, эрэгтэй Г нь 2х1.5 метрийн хэмжээтэй ухсан нүхэнд цахилгаан дамжуулах кабелийн засварын ажил хийж байх үед эргийн шороо нурж дарагдан амиа алджээ.

Энэ тухай дуудлагыг Нийслэлийн аврах анги өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 02-ны 14:56 цагт хүлээн авсан бөгөөд алба хаагчид 15:04 цагт очиж, иргэн Г-ын цогцсыг ухаж гарган тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

зочин [202.70.34.98] 2020-04-03 11:27:22

30 минутын дараа ОБЕГ ирсэн шүү дээ худал мэдээлэл

zochin [122.201.23.84] 2020-04-03 10:44:14

сэтгүүлчээ Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн зургийг тавьсан байна ш дээ. Цахилгаан түгээх чинь өөр байгууллага

Зочин [202.21.108.140] 2020-04-03 10:35:50

Буруу зураг байна наадах чинь Дулаан дамжуулах төвийн зураг байна, цахилгаан дамжуулах сүлжээ чинь өөр


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.