Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн

Aдмин / Шинжлэх Ухаан 2023

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 04 дүгээр сарын 03-ны 20 цагаа­с 04 дүгээр сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 0-5 хэм, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгийн саваар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Их төлөв цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 хэм, бусад хэсгээр 0-2 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

2020 оны 04 дүгээр сарын 05-наас 04 дүгээр сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 5-нд нутгийн хойд хэсгээр , 6-нд зарим газраар, 8-нд Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 5-10 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 4 хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:18:34

vD8Uid http://pills2sale.com/ levitra nizagara


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.