Ө.Энхтүвшин: АНУ, Канад зэрэг улс руу нислэг үйлдэх боломжгүй
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
УОК-ын дарга Ө.Энхтүвшин: Шуурхай штаб нь Засгийн газар, УОК-ын шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, өдөр тутмын асуудлыг зохицуулах үүрэгтэйгээр 24 цагаар ажиллаж байна. Шинэ коронавирусийн тархалтын байдал улам хүнд болж байна. АНУ-д халдвар авсан хүний тоо 244,877 болчихлоо. Нэг өдрийн дотор 29,784 хүн өвдөж байна. Ийм тохиолдол өмнө нь Хятад, Солонгос, Италид ийм зүйл болоогүй.
Эх орондоо ирье гэсэн хүний тоо 20-иодхон хоногийн өмнө 3,000 орчим байсан бол өнөөдөр 6,100 болоод цаашдаа нэмэгдэх хандлагатай болчихсон байна. Нийт 47 орноос хандсан. Тэр орнуудад байдал хүнд байгаа учраас манай иргэдийн байдал амаргүй байна. Ажилгүй, орлогогүй болохоос өмнө арьс өнгөөр ялгаварлах үзэгдэл нэлээд их ажиглагдах болсон. Гадагшаа гарч, дэлгүүр орж, хүүхдээ салхилуулах боломжгүй болсон учраас эх орондоо ирье гэж байгаа юм.
Гэвч бид нислэгийн хэлэлцээртэй орнууд руу л нислэг хийнэ. Нислэг хийгдэж байгаагүй АНУ, Канад зэрэг улс руу нислэг үйлдэх боломжгүй. Дараагийн нислэг дөрөвдүгээр сарын 8-нд БНСУ-руу хийгдэнэ. Тусгай нислэгийг ойрхон хийх боломжгүй. Нисэх баг иргэдтэй адил тусгаарлалтад орно. Олон баг байхгүй учраас ойр ойрхон нислэг хийх боломжгүй.
Хоёрдугаарт, УОК-оос гадаад орноос ирэх иргэдэд коронавирусийн шинжилгээ хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ шаардлага БНСУ-д байгаа иргэдийн хувьд хангагдаж байна. Өчигдөр тус улсаас ирсэн 270 орчим хүний 18 нь л шинжилгээ өгч чадаагүй байсан. Мөн Токиогоос ирж байгаа 266 зорчигч оношлогоо хийлгэж чадаагүй. Тиймээс энэ бол маш өндөр эрсдэлтэй нислэг ирж байна. Түүн дотроо 56 орчим иргэн АНУ-аас дамжин ирж байгаа. Мөн Европын орнуудаас ч ирж байна.
Байрлуулах байрнуудыг зохицуулсан. Гэр бүлээрээ болон зайлшгүй асаргаа шаардлагатай гаас бусад бүх зорчигч нэг нэгээрээ байрлана. Бүх зүйл хяналтад байгаа” гэлээ.
ХҮН: Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг нэмж, сэхээтнүүдийг доромжиллоо
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, тэд олигархиудынхаа нам руу явж болно
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Ч.Отгочулуу: Монголд пиарчид засаглаж, энтрепренерүүд зүдэрч байна
Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө
Д.Ганбат: УИХ-ын дарга индэр дээрээс "П****" гэсэн. Та нарын явуулж байгаа бодлогыг хараад малчид, ард түмэн ингэж хэлж байна
Р.Базар банкиндаа 6 сая долларыг “төвлөрүүлээд” баривчлагдсан уу
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын санаачилсан хуулийн төсөл: 2025 оноос цэцэрлэг, сургуулийн сурагчдад 11 цагт 250 грамм цэвэр үнээний сүү өгдөг болно
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл