Д.Нямхүү: Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж тусгаарлагдсан 37 хүнээс коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас коронавирусын талаар цагийн ээлжит мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга С.Нарангэрэл "Өчигдөр тусгай үүргийн онгоцоор Токиогоос ирсэн зорчигчдоос хоёр сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласан.
Өчигдрийн онгоцоор ирсэн 275 иргэнийг Цэргийн төв эмнэлэг , ХӨСҮТ, Жаргалант, “Токио ин” буудлуудад хуваарилж ажиглалтад оруулсан. Мөн нийт 6,800 кг ачаа тээш ариутгаж, онгоцонд эцсийн ариутгалыг хийж аюулгүй болгосон бөгөөд өчигдөр халдварт өвчний дуудлага гараагүй сайхан мэдээтэй байна" гэв.
ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ХӨСҮТ-Д 246 ХҮН АЖИГЛАЛТАЛТ ХЯНАЛТАНД БАЙНА
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор нийт 265 хүн ирсэн. ХӨСҮТ-д 64 хүнийг тусгаарласан. 184 хүн "Токио ин" зочид буудалд буусан.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 246 хүн ажиглалталт хяналтанд байна. Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлээр ирсэн нийт 104 хүнийг тусгаарлан ХӨСҮТ-д хянаж байна. Үүнээс Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж тусгаарлагдсан 37 хүнээс коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор улсын хэмжээнд хүмүүсийн 27 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
"Амар" зочид буудалд байгаа тусгаарлагдсан 152 хүний шинжилгээг өнөөдөр аваад хариу харахаар нэг дэхээс гаргаж, ороо чөлөөлөөлд дараагийн онгоцоор ирэхэд бэлтгэл ажлаа хангана. Өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой сайн байна" гэлээ
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
АН-ын бүлэг: С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардлаа
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна
ТҮГЖРЭЛЭЭС ҮҮДЭН ЖИЛД ӨЧНӨӨН ИХ НАЯД ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСДЭГ
Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй