Монголбанкнаас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлууллаа

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Монголбанкнаас Ковид-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээг зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгслээр хязгаарлалгүй, макро-зохистой бодлого болон хяналт шалгалтын хүрээнд банкуудад мөрдүүлдэг зарим нэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг түр хугацаанд уян хатан байдлаар өөрчлөн тогтоох арга хэмжээг мөн багтаасан болно.

Зээлдэгчийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй байх асуудлыг бие даан шийдвэрлэх боломжийг банкуудад олгоод байгаа билээ. Ингэснээр зээлдэгчид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна.

Энэ арга хэмжээний хүрээнд Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдийг хамруулах зорилгоор Монголбанк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК болон банкууд хамтран дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

Орон сууцны ипотекийн 8 эсхүл 5 хувийн хүүтэй зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 3 хүртэлх сараар хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг уртасгах;

Зээлийн эргэн төлөлтөд нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгчид энэхүү зохицуулалт үйлчлэх боломжтой бөгөөд доголдол үүссэн хуваарьт өдрөөс эхлэн эргэн төлөлтийг хойшлуулах хугацааг тооцох;

Зээлдэгч зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах хүсэлтээ 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харилцагч банкиндаа гаргана.

Эх сурвалж: Mongolbank


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:23:22

1VdO8G http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:11:03

1b9hlU http://pills2sale.com/ levitra nizagara

ууртай залуу [202.9.40.110] 2020-04-07 06:59:08

Голомт банкин дээр очиж уулзсан зээл зээлийн хүүг 3 сараар хойшлуулахгүй байна лаларнуудтай алалцнаа

ЗОЧИН [202.21.102.226] 2020-04-06 01:40:32

БАНКНЫ ӨНДӨР ХҮҮТЭЙ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙГ Ч ГЭСЭН ХАМРУУЛЖ ӨГӨӨЧ. Банкинд шулуулж дууслаа. Байраа хураалгачихгүйн тулд элгээрээ мөлхөж байна ш дээ. Банкны хүүгээ бууруулаач ээ

ulaanbaatariin emegtei [77.87.228.70] 2020-04-06 01:30:17

Ipotekiin zeeliin huug buuruulj l humuust tuslana shdee.

zochin [192.82.67.68] 2020-04-06 00:14:08

ипотекийн зээл олгож байна уу хэлж өгөөч

shaaaaaaaaa [182.160.34.234] 2020-04-05 14:07:45

TDBank myanga uchirlaad Bidend hamaaguiee, Tol esvel naidvargui zeeldegch bol, aldangi tootsno, torguuli tolno geed nehseer baigaad avsan, ipotekee tolood odoo tgd olsood suuj bndaa MANAN-giin novshnuud minn, Topor POP-dohoos oor id shidgui l nuhur bna, Jonhuu ch ijil, bugd hudalchuud, songuuliar man an -aas 1 ch hun buu ahin garga mongolchuudaaa

Зочин [202.131.244.210] 2020-04-06 01:34:17

ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ АВЛАА ГЭЖ ЗАГНАГЧИД, ЭНЭ ЧИНЬ ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙН УЛМААС ХҮМҮҮС ХЭДЭН 7 ХОНОГООР ГЭРТЭЭ ОРЛОГОГҮЙ СУУЖ, АЖЛЫН БАЙРАА БУЮУ ОРЛОГОО АЛДАЖ БАЙНА, БАЙГУУЛЛАГУУД АЖИЛТАН АВАХГҮЙ БАЙНА ОДООГООР ЭНЭНТЭЙ ХОЛБООТОЙ ТӨЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРЖ БАЙГАА ЮМ

Зочин [139.5.218.123] 2020-04-05 14:16:20

Зээлээ төлж чадахгүй юм бол яах гэж зээл авсан юм? Хүний өмнөөс амьдраад байгаа юмуу чи!

Зочин [103.10.21.30] 2020-04-05 12:19:10

ББСБ ууд хүү зогсохгүй өдөр өдрөөр хуримтлагдана гэлээ Ломбардууд хуулиар биш өөр журмаар гэрээгээр үйл ажиллагаа нь явдаг юм болохоор дээрхи 90 хн үйлчлэхгүй гэнэ Ломбардууд 14 хн оор хүү тооцдог болохоор вирусын үед үнэхээр хүндрэлтэй байна Орлоготой үед бол яаж ииж байгаад аргыг нь олоод юмаа авчихдаг байлаа Гэтэл энэ вирусын үед барьц алдуулж байнаа ДАРГА нараа дээрхи асуудлыг шиидэж өгнө үү Над шиг тэвдэж байгаа.иргэн олон байгаа шүү.

Зочин [103.26.194.24] 2020-04-05 08:32:20

Бүх зээлэнд хамааруулж өгөхийг хүсэж б.на

Зочин [202.126.89.94] 2020-04-05 08:16:27

Жаргаачих юмаа даварцан юмнуудыг

Зочин [66.181.183.66] 2020-04-05 15:07:19

Арчаагүй гөлөгнүүд 8хувьд хамрагдаж чадаагүйдээ атаархаж үхлээ юү. Дэлхий даяараа бизнес хумигдаж орлогоо алдаж бн. Алдах юмгүй ажилгүй гуйлагчингууд л зээл хойшлуулаа гэж үглэж бн даа


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.