Ц.Солонго: Өндөр хүүтэй зээлтэй иргэд орлогогүй болсноор хамаг юмаа банкинд алдаад дуусах нь

Aдмин / Эдийн засаг

Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонготой ярилцлаа.


-Монголд зээлтэй хэчнээн иргэн байна вэ. Зээлдэгч нарт ямар хүндрэлүүд тулгараад байна вэ?

-Монголын ард түмэн үнэхээр бухимдаж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж үг бий. Гэтэл энэ хүнд цаг үед арилжааны банкууд, зээлийн үйлчилгээ үзүүлэгч бүхий л санхүүгийн байгууллагууд зээлсэн мөнгөө бушуухан олж аваад, зээлдэгч нараа “цаанаа учраа ол” гээд түлхэхийг урьтал болгож байна. Ялангуяа, зайлшгүй шалтгааны улмаас зээл авсан жирийн иргэдийг мэдлэг, мэдээлэлгүйг далимдуулан буланд шахаж байна. Монголбанкнаас авсан хоёр долоо хоногийн өмнөх мэдээллээр манай улсад 1 987 840 зээл байна. Үүний 44 300 нь хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж байгаа юм. Үлдсэн 1 сая 940 мянга гаруй нь төрийн албан хаагч, жирийн иргэд, өрхийн үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид зэргээр хувь нэр дээр зээл авсан хүмүүс байна. Аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн зохих дэмжлэгүүдийг төрөөс үзүүлж байгаа. Дэмжих нь зүйтэй. Тэгвэл цаана нь байгаа нэг сая 940 гаруй мянган хүний байдал тун хүнд боллоо.

Надад маш олон хүн хандаж байгаа. Би тэдгээрээс ирсэн зарим зурвас (мессэж)-аас уншиж өгье. Иргэн А ингэж хандсан байна. “Манайх бизнесийн зээл авсан юм. Зээлээ цаг тухайд нь төлж ирсэн. Гэвч өвчин тахалтай холбоотойгоор нөхцөл байдал хүндэрсний улмаас гуравдугаар сарын зээлээ төлж чадахгүйд хүрч банкинд хүсэлт гаргасан. Хаан банк эхний удаад ямар ч арга хэмжээ авах боломжгүй гэж хариу өгсөн. Дараагийн удаа арай нааштай хариу өглөө. Ингэхдээ энэ сарын зээлийг хуримтлагдсан хүүгийн хамт төлөөд гэрээгээ шинэчил гэсэн байна” гэжээ. Орлого орохгүй, зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн гэж байхад заавал өмнөх хуримтлагдсан төлбөрийг барагдуулж байж гэрээгээ шинэчил гэж дарамт үзүүлж болохгүй.

Зөвхөн арилжааны банк ч биш, банк бус санхүүгийн байгууллага, ломбард гэх зэргээр зээл олгож байгаа бүхий л байгууллагад очихоор манайд албан ёсоор бичиг ирээгүй гэж буцааж байна. Албан ёсны бичиг хүлээгээд ард түмний халаасанд байгаа үлдсэн жаахан мөнгийг сороод авчихлаа. Засгийн газраас зээл хойшлуулах мэдэгдэл хийсэн ч албан ёсны бичиг баримт нь ирээгүй гэсэн шалтгаанаар өнгөрсөн сараас иргэдийн дансанд байсан хамаг мөнгийг татаад авчихсан. Одоо юун зээл төлөх, яаж амьдрах вэ гэдэг асуудал тулгараад байна.

Надад ирсэн мэдээллүүдийг харахад зээлээ төлөөгүй шалтгаанаар банк бус санхүүгийн байгууллагууд барьцаанд тавьсан машиныг нь хурааж авсан 20 давсан тохиолдол байна. Орон байрнаасаа салж байгаа хэчнээн хүн бийг ч тааварлах арга алга. Хүмүүс амьдрал ахуйгаа өөд татаж, үр хүүхдээ тэжээхийн тулд машин тэрэг, орон байр зэрэг байгаа хөрөнгөө барьцаанд тавьж зээл авдаг. Өндөр хүүтэй зээлээ арай ядаж төлж байтал гамшигт өвчнөөс болж орлогогүй болсноор хамаг юмаа банкинд алдаад дуусах нь ээ.

-Төрөөс зээлийн үндсэн төлбөр болон хүүг хойшлуулах шийдвэр гаргасан ч арилжааны банкууд үүнийг өөрт ашигтай байдлаар тайлбарлах оролдлого байх шиг. Энэ талаар танд ямар жишээ байна вэ?

-Байлгүй яахав, байна. Бараг хоёр сая дөхсөн хүн зээлтэй байгааг дээр хэлсэн. Энэ хүмүүс дунд эрсдэлээ урьдчилан харж, юмны наад цаадахыг тооцож байгаа нь аримлжааны банкуудад хүсэлтээ өгч байна. Харин мэдлэг, мэдээлэл нимгэнтэй хүмүүс нь хаана хандах, хүсэлтээ хэрхэн өгөхөө мэдэхгүй сууж байна. Банкуудад очиход “Манайд зээл хойшлуулах албан бичиг ирээгүй” гэсэн үгээр нэлээн хүнийг буцаасан. Дараагийн удаа очихоор “Та зөвхөн хүүгээ төлөөд явчих” гэж байх шиг. Зөвхөн хүүгээ төлж явах юм бол үндсэн төлбөр нь хасагдахгүй, хүүгийн зардал урсаад илүү шулалт явагдаж байгаа юм биш үү. Үндсэн төлбөр, хүүг аль алиныг нь хойшлуулан гэсэн биз дээ. Мөн зарим нь зээлийн хүү, төлбөрийг чинь гурван сараар хойшлуулъя гэж байна. Өө баярлалаа гэхээр урдаас “Та гурван сарын дараа зээлээ төлөөд эхлэх үедээ өмнө нь хойшлуулсан зээлийн хүү, үндсэн төлбөрөө дараагийн гурван сард нь хувааж нөхөж төлөөрэй” гэж байгаа юм. Ийм хачин дарамттай. Хүний хамаг юмыг шавхаж байж л санаа нь амрах гээд байна. Төрөөс гаргасан шийдвэрийг өөртөө ашигтай байдлаар хувиргах гээд ядаад байх юм. Тэгээд ч гурван сарын дараа энэ хүмүүс зээлээ шууд төлөөд явах боломж хомс. Гэнэт өргөс авсан юм шиг санхүүгийн чадамжтай болчихоно гэж байхгүй.

-Ер нь манайд бизнесээ санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэрээс банкнаас өөр байхгүй учир иргэд арга буюу арилжааны банкинд ханддаг. Энэ байдлаас болоод хэт хатуу нөхцөлөөр зээл олгодог гэж шүүмжилж байсан?

-Ер нь мөнгө санхүүгийн бизнес хийж байгаа хүмүүс маш хатуу гэрээ хийж, хүмүүсийн гарцаагүй байдлыг далимдуулан буланд шахаж ирсэн. Тухайлбал, ямар ч гэрээнд давагдашгүй хүчин зүйлийг тусгадаг. Гэтэл арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн гэрээнд давагдашгүй хүчин зүйлсийн талаар ямар заалт байхгүй. Хэрэв ийм заалт байсан бол энэ хүнд үед төрийн гар оролцуулалгүй хоёр талаас гэрээнийхээ дагуу эрх тэгш байдал үүсгээд зохицоод явж байгаа. Харамсалтай нь, хадгаламж эзэмшигч цөөн хүнээ л дээдлээд зээлдэгч нараа тоодоггүй. Зээл авсан хүнд коронавирусээс үүдэлтэй хүндрэл гэлтгүй өөр ямар ч бэрхшээл тохиолдож болно. Бие муудах, осол гэмтэлд өртөх зэргээр зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байх нөхцөл үүсч болзошгүй. Энэ тохиолдолд эрсдэлийг хуваалцах үүрэг, хүн чанарын хэлтэрхий банкуудад байх ёстой. Гэвч тэд үхсэн ч зээлээ төлнө шүү, авбал ав гэж байна.

-Манайд зээлийн хүү хэт өндөр учир үүнийг давж ашиг олно гэдэг хүндрэлтэй байдаг. Ингээд бага зэргийн хүндрэл тохиолдоход зээлтэй хүмүүс нам цохиулж байна. Хоёр жилийн өмнөх судалгаагаар нэг өрх сарын орлогынхоо 90 хүртэл хувийг зээлэнд өгч байна гэсэн дүнг харж байсан ?

-Ерөөсөө л тийм. Монголчууд дээсэн дөрөөн дээр амьдарч байна. Зээл авч бизнес эрхлээд алдаа гаргах л юм бол хадны ирмэгээс унаж байгаа. Өндөр хүүг дагасан эрсдэлийг даван гарч ажил орлоготой болохын төлөө олон жил хичээсээр ирлээ. Төр засгаас санхүүгийн байгууллагуудыг угжсаар байгаад ард иргэд нь ийм байдалд орчихлоо. Зээлээ төлөхийн тулд сүүлийн 2-3 жил шинэ хувцас, гутал авч өмсөөгүй олон мянган иргэн бий. Бүх юмаа зээлэнд өгч байна. Манайд сарын зээлийн хүү дунджаар хоёр хувьтай байна. Жилийн 24 хүртэл хувь болдог. Монгол бол хамгийн өндөр хүүтэй цөөн орны нэг.

Миний сонссоноор 80 орчим улсад зээлийн дээд хязгаарыг тогтоосон хууль байна. Тэтгэврийн зээл, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд өгөх зээлийн дээд хязгаар тэд гэх зэргээр чиглэл чиглэлээр нь тодорхойлж өгдөг. Ингэж үйлдвэрлэл, иргэнээ дэмждэг. Гэтэл манайд ийм зүйл ярихаар эрх мэдэлтнүүд лоббинд орчихсон, хадгаламжийн хүүнээс шалтгаалж байна гээд суучихдаг. Тэгвэл хадгаламжийн хүүг бууруулах ёстой. Нийт хадгаламж эзэмшигчийн тав хүрэхгүй хувь нь 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай. Эндээс хадгаламжийн цаана өндөр хүүгээр орлого хийгээд сууж байдаг цөөн бүлэг байгаа нь харагдана. Тэгвэл энэ мөнгийг бизнес рүү оруулах хэрэгтэй. Өөрөө бизнес хийж чадахгүй юм бол хөрөнгийн зах зээл рүү мөнгөө оруулж, компаниудын хувьцааг худалдаж ав. Мөнгө чинь эдийн засгаа дэмжиж эргэлдэнэ. Бизнесээ ч дэмжинэ, орлогоо ч олно.

-Та төр засагт ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Нийт дөрвөн шаардлага тавьж байна. Юуны өмнө Монголбанкны бодлогын хүүг огцом бууруулах шаардлагатай. Яагаад гэвэл одоо манайх ам.доллар гадагш алдахгүй. Бүх улс орны бизнес хумигдлаа. Долларын эрэлт буурлаа. Тиймээс өмнөх шиг ам.долларын ханш өснө гэж санаа зовох асуудал бага болсон тул бодлогын хүүгээ огцом бууруулж, эдийн засгаа дэмжмээр байна. Хоёрдугаарт, бүх төрлийн зээл олгогч байгууллагын зээл, хүү төлөлтийг 6-12 сараар царцаах шаардлагатай. Мөн төрөөс төгрөгийн зузаатгал хийх шаардлагатай. Түүнчлэн, НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг үндэслэл болгон иргэн бүрт мөнгөн дэмжлэг олгохыг шаардаж байна. Шаардлагын хариуг ирэх сарын 9 хүртэл өгөхгүй бол 24 цагаар өлсгөлөн зарлах болно.

Эх сурвалж: Өдрийн сонин Г.БАТЗОРИГ


Сэтгэгдэл

fred [197.210.55.86] 2022-11-26 07:29:16

Та бизнес эрхэлдэг эрэгтэй эсвэл эмэгтэй хүн үү? Таны мөрөөдлөө биелүүлэх цаг ирлээ, Бид зээлийн компани гэдгээрээ баталгаажсан, бид 2%-ийн бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хувь хүн, компаниудад хүссэн валютаар, фунт, доллар, евро гэх мэт. Шуурхай, баталгаатай зээлийг өнөөдөр манайхаас аваарай дамжуулан бидэнтэй холбоо барина уу Имэйл: (fredlarryloanfirm@gmail.com) Whatsapp дугаар:   https://wa.me/+393510106043

DR ADITYA [197.211.58.17] 2022-06-13 10:02:46

IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

polkm [105.112.126.168] 2021-11-01 19:32:10

Хосе Луис Зээлийн Компани нь дүрмийн сангаар хязгаарлагддаг. Бид бүх төрлийн зээл, санхүүгийн үйлчилгээг санал болгож байна. Манай зээл аж ахуйн нэгжээс хамаарч өөр өөр байдаг хувийн зээл эсвэл таатай хүүтэй урт эсвэл богино хугацааны нөхцөл хувь хэмжээ (2%). Манай зээлийн үйл явц маш хурдан бөгөөд найдвартай баталгаа. Манай үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнд хандана уу Танд шаардлагатай зээлийн хэмжээг мэдэж, зээлийн хугацааг хүсч байна. Бид чамаас сонсох байх гэж найдаж байна. Та имэйл хаяг руу мессеж илгээх боломжтой joseluisloans@gmail.com

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:29:00

Il9Ocs http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:33:37

mn6Y6O http://pills2sale.com/ levitra nizagara

bayrtsetseg [192.82.73.44] 2020-04-12 19:25:24

одоо 4сарын30аас бараас бусад хориго тайвмарай байна 3сар ажилгүй зээл төлөж чадахгүй байна яадаж тоги мөнгө ч өгж чадахгүй тог таслада байна шүү

Зочин [192.82.73.44] 2020-04-12 19:21:20

odo 4sarin30aas ehelch baraas busda vil ajil taimarai baina 3sar horidi baij hetsv baina togin mongonoos ehlvde ogch chadahgvi banh ni zeelch tolch chadahgvi bank zeel tol ged zalga taiwan suulgahgvi baina

Mgl [66.181.161.94] 2020-04-11 00:56:34

Үмхий шуналын хүүдийнүүд дампуурч, шатаж, алдагдалд орж, өрөнд баригдаж, вирустаж далд орооосой. Үнэхээр хүний үнэргүй хүүрнүүд шүү. Гадаадын банк оруулвал арай дээрдэх болов уу

зочин [202.179.13.134] 2020-04-10 05:42:12

Жижиг лангуу түрээслэн худалдаа хийж байгаа, хоолны газар ажиллуулж байгаа хүмүүс үнэхээр хэцүү байна. 1000 нэрийн бараа дэлгүүр түрээсийн үнээ огт буулгаагүй. хүмүүс явахгүй наймаа зогсоод. хүмүүс нь түрээслэгчдээ хэлж чаддагүй хэцүү байна өөө

зочин [202.179.13.134] 2020-04-10 05:37:51

Ипотекын зээл хэцүү байна гээд байгаа зөвөө. Тэрнээс илүү банкүүд идотек рүү шилжүүлэхгүй нэг хэсэг зээлтэй хүмүүс байна. тэд бол гудманд эхнээсээ гарч байна. Шулаач банкны системыг устгах хэрэгтэй. 50 саяаас дээш зээлтэй хүмүүст хүүний мөнгө гэж өгөх хэрэггүй. Найдвартай газар мөнгөө хадгалуулж байгаа нь болоо юм биш үү.

ИРГЭН [202.180.220.172] 2020-04-09 08:11:43

ЭНЭ ТӨР ЧИНЬ АЖИЛГҮЙ ИРГЭДЭЭ БҮР ХӨСӨР ХАЯЖ БАЙГАА ЮМ БИШҮҮ. ТЭД ЧИНЬ БАС Л АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ.

зочин [66.181.161.109] 2020-04-10 00:51:20

Өндөр хүүнд дарлуулаад улам өрийн дарамтад орж бна ядаж цалингийн зээлээ хуучин хэвэнд нь оруулаачээ хугацаа хувь 2 нь багасахаар авах боломжгүй болоод өндөр хүүтэй банк бус ломбардад хамаг юмаа алдаад бна аа

Irgen [66.181.176.69] 2020-04-09 00:33:23

Erun het ih hereglee het ih zeeliig irged uursduu tavidag yadjil gereesee hool hiigeed ajil deeree idedgui coffee uuj gaduur hoolood sursan tegheer yaj tsalin hureh yum be hamgiin untei mashin unaj hamgiin untei utas barin tegeed zeelee tuluj chadahgui urund oron tolgoig n sain zasah heregtei irgediin

зочин [202.9.46.191] 2020-04-08 17:19:50

Банк бол үнэхээр мөнгө хүүлэгч газар мөнөөсөө мөн, Ядаж шударгаар ажиллад өөрөөсөө хүртэл харамлан байж маргаашдаа, үр хүүхэддээ гээд хэдхэн төг банкинд хадгалуулахаар 10 хувь хүү суутгаж авдгаа болиоч!!!! Энэ бол арай дэндэж байгаа мөлжлөг луйвар гэхээс өөрөөр хэлэх ч үг олдохгүй байна. Харин шударгаар хөдөлмөрлөж олсон биш, улсаас хулгайлж, эрх мэдэл, албан тушаалаа ашиглан луйвардаж юм уу хууль бусаар, хээл хахуулиар хөрөнгөжсөн хулгайчуудаас / тодорхой тоо хэмжээ зааж тухайлбал20- 30 саяас дээш хадгаламжтайгаас/ мөнгөний тоо хэмжээнээс хамааран хүү авах хэрэгтэй!!!! Үүнийг ядарсан, шударга иргэд чинь хүсч, шаардаж байна,

Luivarchid nam shaana shuu [103.57.95.243] 2020-04-08 16:42:13

Банк өмөөрд бгаа гүзээ минь цонх нь дээр суусан ялаа минь 500000 хүн нэг л гараар нам шаана шүү

ddd [103.26.195.96] 2020-04-08 12:46:30

Та нарыг гэртээ ангайгаад сууж байхад банк гуйж зээл өгөөгүй. өөрсдөө очиж гуйж гувшиж, материал энэ тэр бүрдүүлж, арын хаалгадаж бөөн юм болж авсан биздээ.. та нар зээл аваад сайхан орон сууцанд ороод амьдарч байна, машин унаж байна. одоо яалгах гэсэн малнууд вэ. зээл авч, эдлэж хэрэглэж байгаа бол хуцалгүй шударгаар төл. чадахгүй байсан бол яах гэж зээл авсын хар малнуудаа. угаасаа төлөх л болно. бизнес бол бизнес, гэрээ бол гэрээ. бүгд насанд хүрсэн хариуцлага хүлээх чадвартай хүмүүс.

Зочиг [66.181.178.123] 2020-04-11 10:31:48

Ямар тэнэг юм бичдэгийн бэ юм уншаад ойлогдоггүй юм уу ийм том хямрал гарна гэдгийг би байтугай дэлхий ч мэдээгүй сөхөр ч байна. Гоншогноод байгаан биш бодит байдал энэ өвчин гараагүй бол авсан зээлээ хариуцлагатай хүлцэнгүй төлөөд явах ухамсартай ард түмэн шүү зовлон мэдэхгүй хүн бэ

Зочин [64.119.25.78] 2020-04-08 08:24:23

mungugui baij Land200 ,unetei utas , unetei bair avahaa l baichihl daa orlogo oosoo ih zarlaga tai sda olon yum hutsah hereggui

Иргэн [203.91.119.42] 2020-04-08 05:35:06

Гадаадын банк оруулж ирээд шударга өрсөлдөөнийг бий болго

Зочин [121.8.34.34] 2020-04-08 04:56:43

banktai hiisen gereegee ug useggui neg buten unshchihaah ehleed. bitgii zalhuur. gereen deer garyin useg zurahiin uridaar teriig ni unshij bai. hen ch ta nariin dagzand buu tulgaj baigaad zeel avahuulaagui. gereen deer "amisgaliin zamiin haldvart ochin garval huu buulgana" zaalt baina u? olood uzuuleedeheech.

Зочин [66.181.178.123] 2020-04-11 10:36:07

Дахин давтагдашгүй хүчин зүйл б, х ёстойл доо ийм гай гарч ирэхийг чи бид нар битхийхэл дэлхий ч мэдээгүй бүгд ард түмнийхээ төлөө чадан ядан тусалж байгаа ямар өнцгөөс хараад байдгийн болоо

Hiree medej amidar [66.181.184.184] 2020-04-07 15:50:36

Hucheer zeel ugsun yum shig aashlah yumaa ene humuus. Uursduu l tulj chadna geed avsiim baigaaz dee. Orlogo chin hurehgui bol haaya 1 matsag barij sur biyed sain shuu. Bi bol zeel avdaggui, zugeer orlogondoo l tohiruulj amidardag. Orlogo hurehgui uyedee matsag bariad honodog. Hezee ch zeel avch bankind shuluulahgui gej boddog. Humuus hudlaa biye biyeneesee davah geed l suuldee terendee oroogdood duusaj baina daa. Nerelheed neree ideh bish busad shig unetei yum heregleh albagui shde, baigaagaaraa l baih heregtei.

zochin [66.181.161.81] 2020-04-07 14:25:31

has bank arai l davraad bhiin hamag mongo tatsan bna ymarch msg int bhgu hulgaich nohoi shig

Зочин [121.8.34.34] 2020-04-08 05:00:25

gereen deer tiim zaalt baigaa, unshij bichij chaddag bol gereegee neg unshaach ain. teren deer tatnaa gesen baigaa. teriig ni haraagui guya algadaad mutryin usgee saraachsan hun ni ta ooroo

Зочин [198.16.66.196] 2020-04-07 08:23:39

Хадгаламжаас 10 хувь хүү татдагаа зогсоох хэрэгтэй

зочин [66.181.161.74] 2020-04-07 07:34:17

Гадны бага хүүтэй банк оруулж ирж өрсөлдөөн бий болгох хэрэгтэй монголд их хурлын гишүүд банк нефть импортлогч гээд үгсэн хуйвалдаж ард түмнийг өндийлгөхгүй байна эд нар эдийн засгийн алуурчид гэж хэлэх хэрэгтэй

Zochin [66.181.176.154] 2020-04-07 02:06:44

Manaihan bugd l tor zasagruugaa buruugaa shaahiimdaa ymar negen ym bolhoor l tor buruutai tor tiim ghiinmaa hunii omnoos amidraagui l bh bi ch bankand zeeltei hun hicheevel tolch bardag l bhgui yu toriin omnoos amidarch baigaa ulsuud shuu manaihan neeree

Зочин [66.181.161.67] 2020-04-07 03:09:16

Bupuu bjl bgaashd ymap c ajilgvv tsalingvv bolood ipheepee cmaig guihgvv bhiig hapnaa cmaas dop amidpaltai ocnoon hvmvvvs bn ajil hiiy gsn c ajil oldohgvv ene niigemiig yah gsiin cm shig iim hacin bodoltoi hvmvvs hol ywkvvde

Зочин [103.10.21.25] 2020-04-06 13:37:21

Банкийг давраасан иргэдийн өөрсдийнх нь л буруу шдээ. Яах гэж өндөр хүүтэй ипотек, өндөр хүүтэй лизингээр машин авцгаагаад байдаг юм бэ? Банкинд хэд дахин нугалж өгөхөө өөрсдөө урьдаас мэдэж л байсан шдээ. Түүний оронд 3 саяар монгол гэр, хашаа авчихаад мөнгөө хуримтлуулаад зүтгэх хэрэгтэй. Тэгвэл 5-10 жилийн дотор л байртай болно, гэхдээ ямар ч өргүйгээр. Эсвэл 10-20 саяар сайхан тохилог хаус бариад сууж болно. Заавал бусдыг дууриаж, гаднаа машин тавих ч талбайгүй, хуурамч материалаар барьсан 20 жил хүрэхгүй байрыг 5 дахин өндөр үнээр авах хэрэгтэй юу?

Зочин [202.9.46.167] 2020-04-07 14:55:37

zov. ooroo guij avchaad daraa n gonshignohoo bolimoor yum . ersdelee tootsoj sur

Зочин [66.181.161.63] 2020-04-07 08:46:19

Яг үнэн

Зочин [103.212.116.242] 2020-04-06 12:59:12

Omhii luivarchin naimaachid chenjuud ta nar tegvel 2 3 nugarch zardag baraaniihaa uniig buulgaach muu lalaruud. Chi muu avgai

Зочин [192.82.74.224] 2020-04-06 12:54:31

МОНГОЛЧУУД БИД НАСААРАА ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛТЭЙ ЯВЖ БҮХ НАСАА БАРЛАА ОДОО Л ТӨР ЗАСАГ МИНЬ ДОРВИТОЙХОН ЯДАРСАН АРД ТҮМНЭЭ БОДОЖ ЭНЭ ТАХЛЫН АРД ГАРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ҮНЭХЭЭР АРД ТҮМНИЙ ДАРХЛААГ СУЛРУУЛЖ ЯДУУРАЛ ГАЗАР АВЧ БАЙНА.МОНГОЛООС БУСАД ОРОН ИРГЭДЭЭ БОДСОН БОДИТ ШИЙДВЭР ГАРГАЖ ШУУРХАЙ ЦАГ АЛДАДГҮЙ АЖИЛЛАЖ ЭДИЙН ЗАСАГТАА АНХААРЧ БАЙНА.ЦАР ТАХАЛ ДАЙНЫ ХЭМЖЭЭНД ХҮРЭЭД БАЙХАД ЗАСГИЙН ГАЗАР МУУ АЖИЛЛАЖ БАЙНА .АРД ТҮМЭНДЭЭ БЭЛЭН МӨНГӨ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. АРД ТҮМЭН МОНГОЛЫН ӨМЧ.ТӨР ЗАСАГ МИНЬ ӨМЧӨӨ ЭРСДЭЛ ЯДУУРЛААС ХУРДАН АВХРАХ ХЭРЭГТЭЙ БАНКНЫ ЗЭЭЛ НЭХЭГДЭЭД НОЙР ХҮРЭХГҮЙ ӨДӨР ХОНОГ ӨНГӨРЧ АМЬРАЛ ТУЙЛДЛАА.ХЭРЭГЖИХГҮЙ ХООСОН АМЛАЛТ ХИЙ ХООСОН ЯРИА БИДЭНД ХЭРЭГГҮЙ ЖААХАН СЭТГЭЛ Л ДУТААД БАЙНА З САЯ ГАРУЙХАН ХҮН АМЫН МИНЬ ИХЭНХ ХҮНИЙ НУТАГТ ӨРХ ГЭРИЙНХЭЭ АМЬДРАЛЫГ БАГАХАН Ч ГЭСЭН ДЭЭШЛҮҮЛЭХ ГЭЖ АЖЛЫН ХҮНДИЙГ ХИЙЖ ХАЙРТАЙ ГЭР БҮЛЭЭ ТЭЖЭЭХ ГЭЖ ЯДАРЧ ЗОВЖ ЯВДАГ Л БАЙЛГҮЙ ӨРӨВДӨХ ЮМ ЭХ ХҮНИЙ ХУВЬД ЗАСАГ ТӨР АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛ БОЛСОН УИХ.ЫН ГИШҮҮД АРД ТҮМЭНДЭЭ ӨЧҮҮХЭН Ч СЭТГЭЛ АЛГАДА

Зочин [202.55.188.92] 2020-04-06 11:23:15

Has bank.aldanga tootsoj avch baihad yun tsartsaah hudlaaa

Зочин [64.119.18.119] 2020-04-06 07:39:41

Би Капитрон банкинд 39.000.000. Төгрөгийн зээлтэй Одоо надад зээлээ төлөх ямар ч мөнгө алга Банкныхаа зээл хүүг төлөх гэж яНачин заан ломбарднаас авсаар байгаад 36 - сая төгрөг авсан ч түүнийхээ хүүг нь төлж чадахгүйн улмаас бүх юмаа алдах дээрээ тулаад байна

Зээлтэй боол [66.181.169.70] 2020-04-06 03:50:10

Ипотекийн зээлийн хүүг 3% болгочих нам, тэргүүнүүд байхгүй л бна. Тэгэхээр улс төрчид, намууд бүгд банкуудтай ашиг сонирхол нэг , цаанаа бүгд холбоотой гэдэг нь үнэн болох нь. Соц үед иргэдэд үнэгүй орон сууц өгдөг бсан биздээ. Бид үнэгүй авна гэхгүй э ядаж ззэлийн хүүг 3% болгочихвол бид арай л нуруу тэнийх гээд бнада Төр засаг, удирдлагуудаа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [202.126.88.214] 2020-04-08 13:06:34

Яг зөв. Ипотекийн зээлийн хүүг бууруулаад 3. хувь болгох хэрэгтэй. Урт хугацааны их хэмжээний зээлийг өндөр хүүтэй блгана гэдэг иргэдийг ядууруулах бодлого шүү дээ.

Зочин [66.181.189.60] 2020-04-06 10:56:34

Зээлийг 3 сар хойшлуулах биш 3 % болгох буян байхгүйн байх даа.

Зочин [150.129.140.27] 2020-04-06 03:01:20

Хүрэлсүх бол жинхэнэ шоучин худлаа гар. Поп шаахаа боль

Зочин [66.181.161.122] 2020-04-08 02:23:02

ystoi danda xudla shaani

Зочин [66.181.189.60] 2020-04-06 11:00:40

Төр засаг минь энэ муухай банк , Банк бусуудыг далд оруулаач. Гадны банк оруулж мөнгө хүүлэгч шулаач хулгайчуудыг нам дараач.

Зочин [103.10.21.30] 2020-04-06 03:00:30

Зээл зээлийн хүү үнэхээр дарамт болж байна ВИРУС ХӨЛ ХОРИОноос өмнө ямарч байсан зээлээ хүүтэй нь төлөөд барьцаанд тавьсан юмаа авчихдаг байлаа ББСБ өнгөрсөн сарын зээлээ хүүтэй нь төл гэнэ уулзсан өдрөөс зээлийн хүүг зогсоох боломж байна уу гэсэн чинь ТИЙМ БОЛОМЖ ҮГҮЙ төлөхгүй бол хүү чинь нэмэгддэгээрээ хоногоороо тооцоод явна гэв 2 3 4 сарын зөвхөн хүү 420000 төг одоо өдрөөр нэмэгдэж байна ББСБ н зээлээ төлөх гээд байгаа юмаа ломбарданд тавьсан ЛОМБАРД ууд болохоор сараар биш 14 хн.оор хүүгээ тооцож авдаг Нэгээс нь авсан зээлээ дараагийнхаар нь төлөх гэж оролдоод л явж байна даа ББСБ сарын хүү 3.9 хувь ......Ломбард 14 хн.т 8хувь сард 16 хувь тус тус тооцдог Томчууд аа Дарга нар аа ЦАЛИН ТЭТГЭВЭР хангалттай бол ард түмэн чинь банк ломбардуудад ингэж шулуулж мөлжүүлж амьдрахгүй шүү дээ Аргагүйн эрхэнд л ингэж амьдарч байна 1 940 000 зээлдэгчид зээлийн хүүгийн дарамтанд амьдарч байна гэсэн үг ЗЭЭЛИЙГ ТӨЛӨХГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ ЗЭЭЛИЙН ХҮҮГ ДООД ТҮВШИНД БУУРУУЛ....

иргэн [59.153.112.253] 2020-04-06 02:59:53

Санхүүгийн салбаруудын ард манай дарга нар байгаа биздээ. Тэд байгаа цагт ард түмэн хэзээч нар үзэхгүй. Өөрчлөлт шудрага ёс тогтож байж

Иргэн [59.153.115.148] 2020-04-06 02:56:30

Ипотекийн тухай тогтоол гарахаас өмнө орон сууцны зэээлтэй байсан. Гэтэл 13 онд ипотекийн тухай тогтоол гарч орон сууцны зээлээ шилжүүлье гэхэд орлого багатай эрсдэлтэй зээлдэгч байна гээд шилжүүлэхгүй одоо болтол 20 хувийн хүү төлүүлж байна. Ийм байж болох уу. Монгол улсын иргэд ижил тэнцүү эрхтэй гэж үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл илэрхий эд хөрөнгөөр ялгаж ипотекийн бага хүүтэй зээлд шилжүүлэхгүй өндөр хүү төлүүлж байгаа нь үндсэн хууль зөрчсөн явдал мөн үү.

зээл төлөгч [202.131.225.197] 2020-04-06 02:34:02

Ноднин байр авах гээд ипотекийн зээл хүссэн боловч өгөөгүй харин голомт банкны зээлийн журмын дагуу зээл авахаас өөр аргагүй тул авсан. Бусад банкууд ч адил ипотекийн зээлд зөвхөн м2 нь өндөр байр санал болгоод өөр төрлийн байр авахад сарын хүү нь өндөр зээл өгч байсан ба хамгийн бага санал өгсөн нь голомт байлаа. Төрийн шийдвэр ингэж л хэрэгжиж байна даа.

зочин [202.21.102.226] 2020-04-06 02:29:09

банкны хүүг царцааснаас гадны банкаа оруулж ирж зээлийн хүүг бууруулсан нь илүү дээр байхаа

zochin [202.126.88.151] 2020-04-06 23:04:44

Banknuud vnen shunalin tulmud.ter dundaa haan bank.ed naras guij bsnas shuud gadni bank oruul

Зочин [202.170.80.25] 2020-04-06 02:19:29

Гадаадын хүү багатай банкууд оруулж ирвэл л бид нар хөгжинө гэцгээгээл бөөн баяр байцгаахын. Тэд нар та нарт зээл өгөхгүй ш тэ. Том том компаниудхд чинь зээл олгоод л хүүлээд сууна. Манайхан өөрсдөө жаахан санхүүгийн сахилга баттай болох хэрэгтэй. Ядаж л цалингаасаа хэдэн төгрөг цаашаа хийдэг сэтгэхүйгээ урьд нь тависан цагт хөгжинө шүү. Юм л бол зээл авна л гэсэн хүмүүс байхын. Ажиглаад байхад хүмүүсийн ихэнхи нь маш их өртэй. Хувь хүн, ломбард, ББСБ, гар утасны компаниуд гээл явж өгнө. Тэрийгээ л банкны хүү төлж байгаа гэдэггүй байлгүй дээ. Банк орлогод чинь тааруулсан л зээл өгнө. Бусад нь бол барьцаанд чинь үндэслээд л зээл өгнө. Ялгаатай шүү. Бараг л зээл олгож болох бүх л газар зээлтэй явахын. Санхүүгийн хариуцлагатай байцгаах хэрэгтэй. Ядаж тулсан үед хэрэглэх хэдэн төгрөг цаашаа хуримтлуулцгаа л даа.

Зочин [202.170.80.25] 2020-04-07 02:12:52

Ялгаагүй би ч өөрөө зээлтэй. Зээл төлдөг. Гэхдээ би олон газраас зээл авахгүй байхыг хичээдэг. Би өөрийн цалингийнхаа бараг 70 хувийг зээлэнд төлдөг. Тэглээ гээд энэ миний л асуудал болохоос төр засгийн ч юм у банкны ч юмуу буруу биш ш тээ. Би хүлээн зөвшөөрөөд гэрээ байгуулаад зээл авсан. Иргэний эрх л гэж яриад байдаг. Иргэний үүрэг гэж байдаг юмаа. Энэ 2 чинь хамт байх ёстой зүйл юм. Миний цалин амьдралд хангалттай хүрэлцдэггүй ч хуримтлал үүсгэхийг хичээдэг. Би ихэнхи иргэн гэж хэлсэн. Өчнөөн зээлтэй байдаг юмаа.Зээл олгоно гэсэн бүх газраас л зээл авдаг. Тэрийгээ л больчих хэрэгтэй. Бүгд л том том жийп, том том хаус, орон сууц авч нэг нэгнийхээ дээр гарах гэсэн хүмүүс. Орлогодоо нийцүүлж амьдарцгаа л даа.

Зочин [66.181.161.9] 2020-04-06 14:01:41

Монголчуудыг хэдэн төгрөгний цалин авдаг гэж бодоод хуримтлал үүсэг гэж хэлээд байгаа юм бол тэр цалингаар хичнээн ам бүл тэжээдэг гэж бодсон юм бол доо хэн ч зээл тавиж өр шир тавихыг хүсэхгүй

Иргэн [59.153.115.148] 2020-04-06 03:19:20

Санхүүгийн сахилга батгүй байна гээд шударга бусаар шулж байх нь зөв юм у. Гадны банк зөвхөн том компануудад зээл өгдөг гэж битгий толгой эргүүл. Ямар ч зээл олгож болно. Одоо байгаа банкууд чинь бүгд л гадаад эзэнтэй биз дээ. Эдэнд өндөр хүүтэй шулуулснаас гадны банкинд бага хүү төлсөн нь хамаагүй дээр. Хаврын доройтсон малын нүдийг амьдаар нь тоншчихдог хар хэрээ шиг, ард түмнийг туйлдуулан тоншиж идэж байгаа энэ бузар банкуудын үйлдлийг хязгаарлах цаг болсоон.

Нараа [103.136.254.8] 2020-04-06 02:18:06

Банкны хүү ББСБ-ын хажууд хамаагүй бага. Энэ ББСБ-тай сайн тохиролцож хүүг яримаар байгаа юм. ББСБ-ийн жилийн хүү дунжаар 48 хувь!

ХЭЦҮҮ [202.55.188.40] 2020-04-06 02:08:45

БАНКНЫ ӨР, ТҮРЭЭС 2 ЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ ДАРАЛТ НЬ ИХСЭЖ БАЙГАА ОЛОН ИРГЭН БИЙ ДЭЭ. КОРОНАГААР БИШ СЭТГЭЛ ЗҮЙГЭЭР ҮХЭХ НЬ

ЗОЧИН [202.126.88.184] 2020-04-06 01:56:03

ТӨРӨӨС ГАРЧ БАЙГАА БҮХ МӨНГИЙГ ТӨРИЙНХӨӨ БАНКААР ДАМЖУУЛЖ ӨГ ТӨРӨӨС ГАРЧ БАЙГАА БҮХ ЗЭЭЛИЙГ ТӨРИЙНХӨӨ БАНКААР ДАМЖУУЛЖ ХҮҮ БАГАТАЙ ГАРГАХ БОЛОМЖ БАЙГАА ҮҮНИЙГЭЭ ТӨР ОДОО ХИЙХ ЦАГ БОЛСОН ХУВИЙНХАНТАЙ ХАМТАРЧ ИРГЭДЭЭ ШУЛАХАА БОЛЬ

Зочин [64.119.25.78] 2020-04-08 08:26:02

huts pizda odoo turiin bank dampuuluulah ni teneg sda

Irgen [122.201.24.132] 2020-04-06 01:40:39

Чоно борооноор гэдэг шиг банк коронагаар гэдэг юм болж байндаа. Банкууд та нар ичидгүй юм уу, хүн чанар гэж байхгүй юу? фашизмын үеээр бас иргэдийн алт мөнгө бүх юмыг хураадаг шиг. Хүү мүү зээл төлөлтийгөө түр зогсоогооч.

1029 [49.0.171.112] 2020-04-06 01:17:42

Манайх шиг өндөр хүүтэй зээл олгодог орон байхгүй , үүн дээрээ зохицуулалт хийгээч ээ , ард түмэн чинь сөхөрч гүйцлээ ,,,

Зочин [202.131.244.210] 2020-04-06 01:14:55

ГАДААДЫН ХҮҮ БАГАТАЙ БАНК ОРУУЛААД ИРВЭЛ ЖИНХЭНЭ ИРГЭДЭЭ ДЭМЖСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛНО ДОО

Зочин [202.9.46.21] 2020-04-06 03:42:05

Гадаадын банк бага хүүтэй зээл өгч өөрсдийгөө хохироож дампууруулахыг хүсэхгүй

Зочин [64.119.18.7] 2020-04-06 01:12:45

Umchiig ezmees n amarhan salgadag gazar bol yalt ch ugui tenger zayat Mongol uls. Banknuudaa l hairalj yavdiim shuu tenger zayat chingisiin udmynhaan...

Zochin [178.128.21.224] 2020-04-06 01:02:38

Ariljaanii bankuud jaahan uyan hatan bodlogo barih estoi gej bodoj bna. Huvi hunees shaltgaalahgui delhii dayar tarhaj bgaa ene tsar tahliin ued irgedee bodoj horio tseer togtooson hugatsaanii zeeliin huug tegleh bolomjtoi. Ard irged AAN-uud baij l bank mongoo huuleh bolomjtoi sh dee. Zovhon oorsdiin ashigaa bodoj bolohgui.

Зочин [64.119.18.7] 2020-04-06 01:14:32

Zeeliin gereendee force majore oruulaagui bol arga baih ugui

Зочин [202.21.100.210] 2020-04-06 01:00:21

gadaadiin bankaa oruulj ireechee. Er ni odoo uil ajillagaa yavuulj baigaa bankuudiin ekhenh huvi ni gadnii humuus baigaa. Zeeliin huunii daramtnaas salah tsag bolsoon

Зочин [202.9.46.21] 2020-04-06 02:24:14

Гадаадын орж ирж өөрсдийгөө дампууруулахыг хүсэхгүй.

Зочин [124.158.74.120] 2020-04-06 00:59:42

ТИЙМДЭЭ ГОЛОМТ БАНК ГЭХЭД ЗЭС ГАН ГЭЭД ГОЁ НЭРТЭЙ КАРТ ГАРГААД ГУЙХ ШАХАМ Л ӨГСӨН ОН ГАРААД МЭДЭГДЭЛ МЕССЕЖ ҮГҮЙ ШУУД 20% НЭМЭЭД ОДОО 500-Н ХҮҮ НЬ 100 ГАРААД ХЭЛЭХЭЭР ЦААНААСАА НЭМСЭН ТА ТӨЛ ГЭХ ЮМ САР БОЛОХОД 100-Р НЭМЭГДЭЭД ОДОО 500+ 285 БОЛООД ХЭЦҮҮ БАЙНА ББСБ-С ИЛҮҮ БАЙНА ЭНЭ ЛУЙВАР УУ.............БАНК ИНГЭЖ ЯВБАЛ УДАХГҮЙ ШҮҮ ЯГ ХОТШ ШИГ

Иргэн [103.229.120.205] 2020-04-06 01:19:20

Тэр зэс картыг нь яах гэж авсан юм бэ, шунал л шүү дээ, хэрэггүй баахан юм аваа биз, наад банкууд чинь жинхэнэ шулаачид.

zochin [202.9.40.160] 2020-04-06 00:54:51

Zeel hoishluullaa gj bitgii hoshgor.Daraa bur ih huutei telne.Harin zeeliin huu buuruulah gj duu negtei temtsie.

irgen [202.9.40.160] 2020-04-06 00:52:32

Bid nar uneheeriin nomhon.hultsengui ard tumen uom.Baga ch gesen bankind bga hadgaljaa bugdiig tatahad naad shunaluud chin amitan bolno.Baychuudiin munge opshort bga.Bugd neg sanaatai baimaar bn Delhiid bhgui ender huutei zeel 30 jil tulj bn.76 bol eersdiinh n erh ashigt neleegui bolhoor duugarahgui.Ard tumeen baga ch gesen mungee banknaas avch zeeliin huug bagasgay.

Зочин [139.5.216.251] 2020-04-06 00:48:22

ЗОВЛОН БОЛОХОД НОХОД ЗООЛНО КОРОНА БОЛОХОД БАНКУУД ЗООЛНО. ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ТҮР ХОЙШЛУУЛАХ НЬ ЯМАР Ч НЭМЭРГҮЙ. ХАРИН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ 5 ХУВЬ БОЛГОЖ БУУЛГА. 5 ХУВЬ БОЛГОЛОО ГЭХЭД ДЭЛХИЙН ЖИШГЭЭС ТАВ ДАХИН ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛ БОЛНО. ЕР НЬ ТЭГЭЭД ЭНЭ ОРОНД ТӨР ГЭЖ БАЙДАГ ЮМ БОЛ ОЙРЫН ХУГАЦААНД ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЖИЛИЙН 8 ХУВЬ БОЛГОЖ БУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ГАДНЫ БАНК ОРУУЛЖ ИРЭХ НЬ ЗӨВ ГАРЦ ӨӨР АРГА АЛГА. УЛС ТӨРЧИД ӨӨРСДӨӨ 2 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЖДҮ ЗЭЭЛ АВЧААД АРД ТҮМНЭЭ ЖИЛИЙН 20 ГАРУ ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛД ДАРЛУУЛАХ ЧИНЬ ШУДАГА ЯВДАЛ УУ. ЭНЭ БОЛ МАНЖИЙН ДАРЛАЛ ЛУГАЙ АДИЛ ЗҮЙЛ ШҮҮ БИД МАНЖИЙН ДАРЛАЛД АМЬДРААГҮЙ

Зочин [202.179.27.79] 2020-04-06 00:45:55

Хадгаламжийн хүүнээс 10% татдаг энэ бол их мөнгө шүү. Дуугаа л татуулдаг.

Зочин [121.8.34.34] 2020-04-08 04:57:40

orlogiin alban tatvar gedeg yum huu min

zochin [202.9.46.31] 2020-04-06 00:43:39

uls orniig iim boltol ni deeremdsen khulgaichuudtai khatuu khariutslaga tootsokh tsag irsen.

MOGEUH [202.55.188.94] 2020-04-06 00:41:25

Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj ariutga MOGEUH

m [202.9.40.117] 2020-04-06 00:35:10

хадгаламжийн хүүнээс сар бүр 10 % авдаг тэрийг мэдэх үү хуруу хумсаа хугалах шахам Тамирын мөсийг долоох шахам илүүчилж цуглуулсан хэдэн төгрөгтөй хүүнээс нь 10 % авдаг олон зуун сая тэрбум төгрөгийн хадгаламжтай хүмүүс өөр байх л даа жирийн иргэдийн хадгаламж руу бүү өнгөлз

Зочин [103.212.116.242] 2020-04-06 12:57:28

Tiim shyy. Omhii lalriin or zeelend durtai ta nariin toloo huruu humsaa huihalj ooroosoo haramlan baij tsugluulj bgaa hadgalamjaa ogoh uu mai shuu. Humuus hadgalamjaa tataad avchihval ta nart buur yamar zeel oldohgyi bolno doo. Gadaadiin bank irgeded zeel olgon gej bodoj bgaa bol joohon yu munsh. Haana yamar orond gadaadiin bank irgeded zeel olgood bgaa

Зочин [202.9.46.21] 2020-04-06 00:28:58

Өндөр хүүтэйг нь мэдсээр байж зээл авчихаад дараа нь гоншигноод байх хэрэггүй

Зочин [202.126.89.58] 2020-04-07 10:03:34

Авхаас өөр аргагүй бна гоншигноогүй ард түмний мөнгөөр баяжсан та нар мэдэхгүй

Иргэн [59.153.115.148] 2020-04-06 02:46:28

Хуц муу малаас доор амьтан минь

Mongol [172.58.191.85] 2020-04-06 00:49:02

Bitgii tenegteed bai tsag ueiin baidal ard tumniihee amidraliig boddoggi yum uu Mungu khuulegchidiin gar khul bolcon nowshoo


79 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
79 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.