Нэн ховор амьтан болох цоохор ирвэсүүдийн арьсыг өндөр үнээр зарахыг завджээ

Н.Алтанцэцэг / Хууль

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 106 дугаар цэцэрлэгийн урд талын автомашины зогсоол дээр гуравдугаар сарын 26-ны өдөр нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг гурван ширхэг цоохор ирвэсийн арьсыг өндөр үнээр худалдаалахыг завдсан хэрэг гарчээ. Энэ хэргийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлсэн байна.

Цоохор ирвэс нь Монгол Улсын амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Нэн ховор амьтны жагсаалтад багтсан байдаг.

Тэгвэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2-т Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох/нэг нэгж 1,000 төгрөг/, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.


Сэтгэгдэл

z [122.201.21.21] 2020-04-06 18:25:52

xuuliin xatuu xariutslaga xuleelge xyadchixsan yum bna sh dee arai l bna daa

Zochin [202.126.89.45] 2020-04-06 13:20:50

Alah bish,hyadchihsan bna shde

Зочин [119.40.103.6] 2020-04-06 13:11:07

Хуулийн дагуу торгоод, нөхөн төлбөрийг төлүүлэх. Хань хамсаатныг нь илрүүлэх. Ховор ан амьтныг алж устгаж болохгүй юм байна гэж иргэдэд ойогохоор арга хэмжээ авч нийтэд ил тод мэдээлэх. Иймэрхүү мэдээлэл гардаг боловч яг ямар арга хэмжээ авсан талаар мэдээлдэггүй. Хүмүүс асуудлыг мөнгөөр шийдэж байна гэж үздэг, тэгдэг ч байх.

MOGEUH [202.55.188.87] 2020-04-06 11:54:33

Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH

Зочин [59.153.115.35] 2020-04-06 11:18:11

За одоо энэ ирвэсний арьс хэн гэдэг хулгайчийн гараар орох болдоо .

Зочин [103.57.93.162] 2020-04-06 10:48:18

Өө за за нөгөө ховор ирвэсийг чинь алчихсан байна ш дээ, сайн мөрдөөд , гарал үүслийг нь тодорхойлж болно

Зочин [202.21.110.138] 2020-04-06 10:34:15

торгоод бас хорь

Зочин [103.10.23.199] 2020-04-06 10:50:16

Huzvaa. Hun alsan bish


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.