Д.Нямхүү: Туркийн нэг иргэнээс коронавирус илэрч, Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдэж байна
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр хоёр оронд халдвар бүртгэгдэж нийт 211 улсад халдвар гарсан.
1.272.000 хүн халдвар авч 69,000 хүн нас бараад байна. АНУ, Итали, Франц, Их Британи, Турк улсуудад халдвар эрчимтэй тархаж байгаа. Азийн орнуудаас Японд халдвар эрчимтэй нэмэгдэж 4,700 гаруй халдвар бүртгэдэн тус улсын 47 мужаас гуравт нь л халдвар бүртгэгдээгүй байна. Сингапур улсад гадаадын ажилчид байдаг хоёр дотуур байранд 100 халдвар бүртгэдсэний улсмаас 2,000 гаруй хүн хөл хорионд оржээ.
Манай улсын хувьд лабораторийн шинжилгээр батлагдсан 14 тохиолдол байгаагийн хоёр нь эдгэрч сувилалд ажиглалтад байгаа, 12 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.Өнөөдрийн байдлаар 2.075 хүн ажиглалтад байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа. Тэдний дундаас 21 хоногтой нэг хүүхэд халуурч эмнэлгийн тусламж авсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна" гэлээ.
ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ХӨСҮТ-Д 248 ХҮН БАЙНА
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д. "2020 оны дөрөвдүгээр сарын 5-нд ХӨСҮТ-д болон улс орон даяар сэжигтэй тохиолдол илрээгүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байсан гурван иргэнээс коронавирус илрээгүй.
Харин ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдэж байна. Үүнээс 13 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 248 хүн байна.
ХҮН: Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг нэмж, сэхээтнүүдийг доромжиллоо
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, тэд олигархиудынхаа нам руу явж болно
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Ч.Отгочулуу: Монголд пиарчид засаглаж, энтрепренерүүд зүдэрч байна
Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө
Д.Ганбат: УИХ-ын дарга индэр дээрээс "П****" гэсэн. Та нарын явуулж байгаа бодлогыг хараад малчид, ард түмэн ингэж хэлж байна
Р.Базар банкиндаа 6 сая долларыг “төвлөрүүлээд” баривчлагдсан уу
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын санаачилсан хуулийн төсөл: 2025 оноос цэцэрлэг, сургуулийн сурагчдад 11 цагт 250 грамм цэвэр үнээний сүү өгдөг болно
МАШИНД МӨРГҮҮЛЖ ЭРСЭДСЭН ОЛОН БЯЦХАН ЗҮРХИЙГ ИНГЭЭД Л МАРТАЦГААХ УУ?
ХУУЧИН АВТОМАШИНЫ ХУДАЛДАА