Б.Пүрэвдорж: Засгийн газраас танилцуулсан долоон шийдвэр ард иргэдэд бүрэн хүрэх эдийн засгийн арга хэмжээ болж чадахгүй байна

Ц.Анударь / Эдийн засаг

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өчигдөр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ НӨАТ-ыг бууруулах хуулийн төслийг яаралтай хэлэлцэх ёстойг онцлов.

Тэрбээр, “НӨАТ-ын эцсийн татвар төлөгчид иргэд байдаг. Дэлгүүрээс худалдан авалт хийж буй та бүхэн бүгд Нэмэгдсэн өртгийн албан татварын төлөгч. 10 хувийн татвар бол өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдалд тодорхой үр дүнгээ өгсөн. НӨАТ анхнаасаа орлогыг бүртгэх үндсэн үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэж байна. Арванхоёрдугаар сард эдийн засгийн хүндрэл бий болоогүй байхад ч иргэдийн болон жижиг ААН-үүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан ийм татвар.

“ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛТЭЙ ҮЕД ИРГЭД ОРЛОГОГҮЙ БОЛЖ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРҮҮД ХААГДЛАА

Үүнийг таван хувь болгох зайлшгүй шаардлага үүсээд байна. Эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн орлого байхгүй болж, жижиг, дунд үйлдвэрүүд хаагдаж байна. Ажлын байрыг цомхотгож эхэллээ. Энэ үед нь НӨАТ-ы2г буулгах нь хамгийн чухал, эдийн засагт нэн шаардлагатай авах ёстой арга хэмжээ болно” гэжээ.

НЭМЭЛТ: БАЙР СУУРЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журмыг хамтдаа боловсруулъя. Засгийн газраас санал болгосон арга хэмжээнүүдийн ихэнх нь байгаа онохгүй хэмээн шүүмжлэгдэж байна. Компаниуд, бизнес эрхлэгчид орлого, ашиг олохгүй нь нэгэнт тодорхой байгаа тул тэдэнд дарамт болж байгаа Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын хэмжээг бууруулах, эсвэл тодорхой хугацаанд царцаах зэргээр бодитой нөлөөлөл үзүүлэхүйц шийдлүүдийг гаргах хэрэгтэй болоод байна. Одоо санал болгож байгаа долоон зүйл нь аж ахуйн нэгжүүдэд жигд, тэгшээр бодит дэмжлэг үзүүлэх бус тодорхой шүүлтүүрт тэнцсэн 10 хувийг л дэмжих хөтөлбөр болох нь гэсэн шүүмжлэл гарч байна. Аж ахуйн нэгжүүдийг ялгаварлах, тэгш бус хандах нь өнөөгийн нөхцөлд хэрхэвч байж болохгүй зүйл. Одоогоор зарлаад байгаа зээл хойшлуулах, ажлын байранд татаас өгөх шийдвэрүүд амьдрал дээр үл ойлголцол үүсгэж, бухимдлыг өдөөж байгааг анхааралдаа авна биз ээ.

Иргэд төр, хувийн хэвшлийн алинд ажиллаж байгаагаас үл хамааруулан цалин, орлогыг нь Төр хамгаалах, тогтвортой байлгах бүхий л бололцоог эрэлхийлэх хэрэгтэй байна.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Засгийн газар долоон хуулийн өөрчлөлт оруулах цаг зуурын арга хэмжээ авч байна. Цогц арга хэмжээ авахдаа төсвийн тодотгол, мөнгөний бодлогын асуудал оруулж ирээгүй бол үүнийг цогц арга хэмжээ гэж үзэх боломжгүй. Энэ долоон шийдвэр дотроос ганцхан зүйл байгаа нь хүүхдийн мөнгөний 10 мянган төгрөг. Бусад шийдвэрийн хувьд эдийн засгийн хямралаас гарахад ард иргэдэд мэдрэгдэхүйц дэмжлэг огт харагдахгүй байна. Орлого байхгүй бол НДШ, ХАОАТ гэдэг зүйл байхгүй. Иргэд орлогогүй болж, ААН-үүд нь дампуурах шинжтэй болчихлоо. Ийм үед Засгийн газар хариуцлагагүй хандаж болохгүй.

“ЖДҮ эрхлэгчид цалингаа тавьж чадахгүй байх нөхцөл тун ойрын үед бий болох нь”

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээллийнхээ үеэр “Эдийн засгийн хүндрэлтэй үед хүмүүсийн орлого маш бага түвшинд очиж байна. ЖДҮ эрхлэгчид цалингаа тавьж чадахгүй байх нөхцөл тун ойрын үед бий болох нь. Энэ үед нийт ард иргэдэд хүртээмжтэй уг хуулийг яаралтай хэлэлцэх нь хамгийн чухал байгааг хэлье.

Өнөөдөр жирийн иргэн 100 мянган төгрөгөөр худалдан авалт хийлээ гэхэд 10 мянган төгрөгийн татвар нэмж төлөн 110,000 төгрөгөөр худалдан авалт хийж байна. Энэ хуульд өөрчлөлт орсноор 105 мянган төгрөгийн бараа аваад хоёр мянган төгрөгийг буцаан олголтоор авч, үндсэндээ 103 мянган төгрөгөөр худалдан авалт хийнэ гэсэн үг. Тодруулбал, НӨАТ-ын татварыг таван хувь болгон бууруулсанаар иргэд буцаан олголтоор хоёр хувь, НӨАТ-т гурван хувийг төлөх боломжтой болно.

Засгийн газар эдийн засгийн хямралтай үед шаардлагатай долоон арга хэмжээг танилцуулсан. Гэвч энэ нь ард иргэдэд бүрэн хүрэх эдийн засгийн арга хэмжээ болж чадахгүй байна. Иймд Нэмэгдсэн өртөгийн албан татварын хувийг бууруулах ёстой” гэв.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:09:22

9hSzPW http://pills2sale.com/ levitra nizagara

zochin [66.181.178.109] 2020-04-08 05:17:20

ENE AN- YN KHEDEN ORKUUD SHUUMJLEKHIIN ODOND TURSUN BULGUU

zochin [66.181.161.127] 2020-04-08 04:08:18

iim hund hetsuu yed baitugai nen taalamjtai yed ard tumniihee amidraliig uud n tataj chadaagui bj odoo yu yarihav dee uls turchuu

Zochin [202.131.243.118] 2020-04-08 03:27:14

Эдийн засагт ямар ч нөлөө үзүүлэхгүй байна шүүдээ, Орлогогүй, цалингүй олон иргэд аж ахуйн нэгжүүд татан буугдаж дампуурах нээ, Орлогогүй юм чинь чөлөөлнө гээд байгаа НДШ, ХАОАТатварууд байхгүй шүүдээ, үүний оронд Орлогогүй болсон хүмүүст яадаж 3-4 сарын хугацаанд 200000 төгрөг өгөх хэрэгтэй байна шүүдээ.

Зочин [202.9.46.6] 2020-04-08 02:58:14

Ardiin namiin tuswuus zulgaadag lalaruud hun uruu goy dairah yumaa.Sangiin said Hurelbaatar chini mongoliin uildwerlegch nariig dampuuruulah bodlogo bariad udaj baina.AMNAT dawharduulj awaad nuurs bolowsruulah uildweruud zogsson.Mun odoo tusuwt todotgol hii buh uls tegj bna geed baihad hiihgui guriigeed baigaa yum.Tagnuuliinhan hurelbaatariig shalgah heregtei.

Zojin [202.126.88.53] 2020-04-08 02:44:48

Zail

Зочин [202.179.24.183] 2020-04-08 02:36:58

Танай ардчилсангийхнийг бодвол харинч юм хийж байгаа шүү монгочууд азтай юм. Та нарыг засаг барьж байхад энэ өвчин гарсан бол өнгөрсөөн наад яриад байгаа юмнуудаа засаг барьж байхдаа хийгүй юу хийж байсийн худлаа тэнэгтэж байхаар

Зочин [59.153.87.170] 2020-04-08 02:35:26

ЭЛБЭГДОРЖИЙН БӨӨС ХОЛ ОЧИЖ ХУЦ

zochin [122.201.31.130] 2020-04-08 02:07:05

vg xeregtei xesegt ni NOAT vmarch noloogvi zowxon ochnoon kamfani ezemcsdeg tomchyyd l achaagaa xongolj nogoo xvmraliig bolomj bolgono gedeg ni bolno Tatwar bagasgalaa geed naadyyl chini vnee byylgax yy

zochin [122.201.31.130] 2020-04-08 01:55:06

ZG iin awch byi arga xemjee ni vg vdarsan oorsdoo xywiaraa amia atgalaad vdaj vwaa zesegt ogt xvrteelgvi zowxon oorsod csig ni 20 30 kamfanitai yls l xvrtex zvil

Tenegvvdee [202.9.46.16] 2020-04-08 01:44:32

Irgesaind yadarch baina yumny vne ets vssvn baina popchd

Ve;lggx [64.119.24.206] 2020-04-08 00:33:37

Хүн ажил хийлгэдэггүй хулгайч нар шоронд очих бэлтгэлээ хийгээд дуугүй сууж бай. Энэ Пүрэвдорж, Халзан нохой хоёр бол зүгээр л яршиг байна даа.

Зочин [64.53.234.130] 2020-04-08 02:13:15

tiimshuu beltgelee bazaa luivarchidaa

Зочин [103.212.119.189] 2020-04-08 00:28:42

3 хувийн татвартай болбол гаалийн, татварын авилга байхгүй болноо

Зочин [192.82.73.140] 2020-04-07 23:57:45

Энэ залуу дуугүй сууж сууж байгаал хүмүүс ажил хийх гэхээр л эсэргүүцэнэ ямар ёрийн залуу хүн гэж ийм бнаа аан.

Зочин [150.129.140.225] 2020-04-08 05:42:21

Амилсан чөтгөр гэж ийм байдаг байх.

Зочин [64.53.234.130] 2020-04-08 02:13:46

bosoo oroolon gedegdee iim humuusiig


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.