Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц хууль, тогтоолыг баталлаа

Н.Алтанцэцэг / Улстөр

Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.

Коронавируст халдварын цах тахлын үед иргэдийн эрүүл мэнд орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх тухай, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэх алдангиас чөлөөлөх тухай Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдрийн чуулганы хуралдаанаар баталсан юм.

Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн байна.

Корона вирусын тархалт дэгдсэн энэ цаг үед төр, хувийн хэвшлийн ажилтан албан хаагчдыг цахимаар ажиллуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах хяналт бүхий цахим худалдааг дэмжих, импортын бүтээгдэхүүнийг орлох дотоодын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор үндэсний үйлдвзрлэгчдээ дэмжих арга хэмжээнд шаардлагатай үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх асуудлыг тогтоолд тусгах талаар Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед хэлэлцэхийг хуралдаан даргалагчаас чиглэл өгсөн тул хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг дэмжлээ.

Хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлах санал хураалтыг нэгбүрчлэн явуулсан бөгөөд гишүүдийн олонхийн дэмжлэгээр хуулиудыг батласан гэж УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

MOGEUH [202.55.188.37] 2020-04-13 10:19:49

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.