Д.Цогтбаатар: Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээс визний зөрчилтэй, торгуультай маш их иргэд байсан боловч нэгийг нь ч хил дээр гацаалгүй эх оронд нь авчирсан

Ц.Анударь / Нүүр

Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Нийтдээ 10-аад чартер нислэг хийсэн байна. Эхний бүртгэлээр 500 гаруй иргэнийг бүртгэсэн байсан. Эхний ээлжний 250 хүн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсний дараа үлдсэн 250 хүн дараагийн онгоцоор ирсэн гэсэн үг. Өчигдрийн нислэгийн хувьд өдрийн хоёр цагийн байдлаар 160 хүнээ бүртгээд дууссан. Иймд худал хүлээлт үүсгэхгүйн тулд бүртгэлээ зогсоосон. Европын нислэгийн тухайд өөр байв. Солонгостой харьцуулахад эмчилгээгээр европыг зорих иргэд харьцангуй бага байсан учир олон хүн билетээ нэмүүлж бичүүлсэн. Истанбул бас тийм жишигтэй байсан. Транзитаар бас адилхан замаар бүртгэж байгаа. Иймд оюутан залуус ганц нэгээрээ ирж байгаа тохиолдол байна. Элчин сайдын яамдууд дээр бүртгэлээ хийгдэж байна. Энэ хугацаанд 1800 орчим иргэнээ татаж авсан байна. Газрын зам, төмөр замыг оролцуулан нийт 6000 гаруй иргэдээ эх орондоо буцаан аваад байна. Визний зөрчилтэй, торгуультай иргэд маш их байсан боловч нэгийг нь ч хил дээр гацааж, торгуулаагүй. Иргэдээ аль болох боломжоороо авчирна. Бидний хувьд хоёрхон онгоцтой байгаа. Иргэдийн зүгээс олон орон руу нисэх хүсэлтийг тавьж байна. Нислэг үйлдэхэд тодорхой хүндрэлүүд гарч эхэллээ. Улс орнууд хилээ хааж байна, транзит нислэгүүд үйлдэгдэх боломжгүй байна. Энэ нөхцөлд нислэг хийх нь амаргүй, нэмэлт зөвшөөрөл шаардлагатай байгаа” гэв.