Т.Бадрал: Гадаадад байгаа долоон монгол иргэн халдвар авсан, хоёр нь Москва хотод байна

Н.Алтанцэцэг / Нийгэм

УОК-ийн Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Бадрал "Гадаадын 43 улсаас 6000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд байна. Бага насны хүүхэдтэй гэр бүл 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настан 278, жирэмсэн эмэгтэй 32, бага насны хүүхэд 307, оюутан 973, байрлах газаргүй болсон 400 гаруй иргэн, бусад шалтгаантай 4000 гаруй иргэн байна. Санхүүгийн боломжгүй болсон иргэдийн ихэнх нь Австралид байгаа монгол иргэд юм. Тэднийг хэрхэн татах талаар тус улстай холбогдох мэдээлэл солилцож байгаа.

Гадаадад байгаа иргэд болон ар гэрийнхэн нь тэднийг Монголд авчрахыг хүсэн өргөдөл, хүсэлтээ гаргаж байгаа. Гэвч эх орондоо байгаа зарим иргэн гадаадаас хүмүүсийг битгий авчраач гэсэн асуудлыг тавьдаг. Энэ хайчин дунд Засгийн газар, Улсын Онцгой комисс ажиллаж байна. Гэхдээ гадаадад байгаа иргэдээ авчрахыг хичээн ажиллаж байгаа.

Европ руу нислэг хийх талаар төлөвлөж байна. Эрсдэлийг тооцоолж хамгийн багадаа долоо хоног, дээд тал нь 21 хугацааны зайтай нислэг хийж байгаа. дөрөвдүгээр сарын 17-нд БНСУ-руу нислэг үйлдэнэ. Мөн урьдчилсан байдлаар дөрөвдүгээр сарын 17-нд Сөүл чиглэлд нислэг үйлдэхээр ярьж байна. Европ руу нислэг үйлдэхтэй холбоотой саналаа УОК-т тавина. Гадаадад байгаа долоон монгол иргэн халдвар авсан. Хоёр нь Москва хотод байна. 110 оюутан маргааш өглөө Улаан-Үүд руу онгоцоор ирнэ. Халдвар авсан хүмүүсээ ч гэсэн бид авчирна" гэв.