Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

Aдмин / Хууль

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.10) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь тус тус танилцуулав.

Мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, мал эмнэлгийн тогтолцоог чадавхжуулах, малын эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж байгаа томоохон асуудлыг шийдвэрлэх, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжилтийг хангахад тодорхой хувь нэмэр оруулахад ач холбогдолтой Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг Дэлхийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй эээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсныг Сангийн сайд танилцуулгадаа тэмдэглэсэн. Санхүүжилтийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа эхний 5 жил, зээлийн хүү 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны хураамж, 0.5, үйлчилгээний хураамж 0,75 хувь байх аж.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар төслийн зориулалтын талаар асууж, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнийг чадавхжуулахад анхаарах шаардлагатай гэсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн аж.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, С.Батболд, М.Билэгт нар асуулт асууж, хариулт авсан. Ингээд “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

MOGEUH [202.55.188.86] 2020-04-11 10:54:20

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.