Б.Чулуунтамир: Цахим орчныг ашиглаж, дуудлагаар биеэ үнэлэх явдал ихэссэн

Н.Алтанцэцэг / Хууль

Цахим орчинд үйлдэгдэж байгаа хүн худалдаалах гэмт хэргийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чулуунтамиртай ярилцлаа.

-ЦАХИМ ОРЧИН ДАХЬ БИЕЭ ҮНЭЛЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ДИЖИТАЛ ХЭЛБЭРТ ШИЛЖСЭН-

-Сүүлийн үед цахим орчинд садар самуун сурталчилж, охид эмэгтэйчүүд биеэ үнэлэх тохиолдол цөөнгүй гарч байгаа гэсэн мэдээлэл байна. Та энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Сүүлийн үед цахим орчинд зарын групп, сайтуудаар дамжуулан иргэдээс төлбөртэй зар сурталчилгаа оруулан садар самуун сурталчлах, охид, эмэгтэйчүүд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдад биеэ үнэлэх мөн сониуч зангаасаа болж энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох тохиолдол гарч байна. Тодруулбал, цахим орчинд 30 гаран хаалттай фэйсбүүк групп нээгдэж, урьдчилгаа мөнгө авч оруулдаг секс бичлэгтэй, видео дуудлага хийж, дуудлагаар биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийн дугаар өгөх гэх мэт цахим орчин дахь биеэ үнэлэлт зохион байгуулалттай дижитал хэлбэрт шилжсэн.

Мөн зарын дагуу санхүү авна гэх охид, эмэгтэйчүүдийг клент /үйлчлүүлэгч/ нэрээр гэмт этгээдүүд олзлон авч, гар утас, мөнгө, эд зүйлийг нь дээрэмдэж, хохирогчийг нүцгэлж, дүрс бичлэг хийн тохуурхан даажигнаж, “олон нийтийн сүлжээнд байршуулна, ойр дотны, гэр бүлийн хүмүүст нь тухайн хийсэн дүрс бичлэгийг үзүүлж, биеэ үнэлэгч гэдгийг нь хэлнэ” гэх зэргээр амь нас, эрүүл мэнд, нэр хүнд, хувь хүний нууцтай холбоотой эмзэг асуудлаар нь далимдуулан өөрсдийнхөө эрхшээлд оруулан бусдад хүчээр биеийг нь үнэлүүлэх гэмт хэргийн золиос болгож байна.

-ХУУЛЬ БУСААР САУН, МАССАЖ НЭРИЙН ДООР БУСДЫН БИЕИЙГ ҮНЭЛҮҮЛЖ БАЙСАН 11 ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООСОН-

-Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Хуурамч фэйсбүүк хаягаар иргэдээс урьдчилгаа мөнгө авч, садар самууныг сурталчилсан агуулгатай бичлэг үзүүлэн дуудлагаар биеэ үнэлдэг охид, эмэгтэйчүүдийн утасны дугаарыг өгч, биеэ үнэлэхийг зохион байгуулдаг байж болзошгүй 38 этгээдийг илрүүлсэн.

Садар самуун явдалтай тэмцэх зэрэг холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран үйл ажиллагааг нь зогсоосон. Мөн захиалга авдаг утасны дугаар болон гүйлгээ хийдэг дансны дугаарыг хаасан.

Биеэ үнэлэх, биеэ үнэлэхийг зохион байгуулахтай тэмцэх чиглэлээр энэ оны I улиралд нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг үе шаттай зохион байгуулсан. Мөн хууль бусаар саун, массаж нэрийн доор бусдын биеийг үнэлүүлж байсан 11 газрын үйл ажиллагааг зогсоосон. Цахим орчинд дуудлагаар биеэ үнэлж байсан 98 эмэгтэйг бүртгэл судалгаанд хамруулсан.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАР НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХЭРЭГЛЭЭНД ХЯНАЛТ ТАВИХ ХЭРЭГТЭЙ

-Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэгт өсвөр насныхан голдуу холбогдож байна уу?

-Монгол Улсад биеэ үнэлэх, биеэ үнэлэхийг зохион байгуулах, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа гэсэн тоон мэдээлэл байгаа. Биеэ үнэлэгч гэх этгээдүүд нь гудамж, талбайгаас саун массаж, зочид буудал руу шилжих хандлагатай байсан бол сүүлийн үед цахим орчныг ашиглаж, дуудлагаар биеэ үнэлэх явдал ихэссэн.

ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ НЬ 18-35 НАСНЫ ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД

Ер нь хүн худалдаалах гэмт хэрэгт өртөн хохирч байгаа иргэдийн дийлэнх хувийг хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод сургуульд сурах, ажил хийх зорилготой шилжин ирсэн 18-35 насны охид эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн Монгол Улсын эдийн засгийн бууралт, ядуурал, ажилгүйдэл, ар гэрийн хараа хяналтгүй байдал, бэлгийн боловсрол, эрх зүйн мэдлэггүй зэрэг байдлууд шалтгаан, нөхцөл болж байна.

Мөн энэ төрлийн гэмт хэрэг нь дотоодод төдийгүй гадаад улсад хохирогч охид, эмэгтэйчүүдийг зуучлах хэлбэрээр нууц далд аргаар явагдахдаа цахим орчныг ашиглах хандлагатай байна. Тиймээс иргэд цахим орчны зохисгүй хэрэглээнээс татгалзах, аливаа эрсдэл, халдлагаас өөрийгөө хамгаалах чадвартай байх хэрэгтэй. Ялангуяа өсвөр насны охидод амар хялбар аргаар мөнгө олох сэдэл өгч, садар самуун явдалд татан оруулах замаар эмзэг байдлыг нь далимдуулан цахим сүрдүүлэг, порнографикт ашиглах, бэлгийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгдэж байна. Гэмт хэрэгт өртөж, хохирох нөхцөл бий болгож болзошгүй тул эцэг эх, асран хамгаалагч нар насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийн цахим орчин дахь хэрэглээнд хяналт тавих хэрэгтэй.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД НИЙТДЭЭ 472 ЗӨРЧЛИЙН ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДСЭН

-Энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна гэлээ. Нийтдээ хэчнээн хэрэг бүртгэгдсэн бэ?

-Цагдаагийн байгууллагад нийтдээ 472 зөрчлийн гомдол, мэдээлэл бүртгэгдсэн. Эдгээр гомдол мэдээллээс авч үзвэл 2017 онд нийт 106 зөрчил бүртгэгдсэнээс 106 хүнийг 7.260.0 мянган төгрөгөөр, 2018 онд нийт 201 зөрчил бүртгэгдсэнээс 248 хүнийг 15.450.0 мянган төгрөгөөр, 2019 онд нийт 154 зөрчил бүртгэгдсэнээс 173 хүнийг 11.350.0 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авч ажилласан.

-Эмэгтэйчүүдийн биеийг цахим орчинд үнэлүүлэхийг зохион байгуулсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

- Зөрчлийн хуулиар хариуцлага тооцдог байсан. Одоо бол Эрүүгийн хуулиар нийгмийн аюулын шинж чанараар нь гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэдэг болсон. Тухайлбал, Эрүүгийн хуульд зааснаар бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Харин санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.


Сэтгэгдэл

Зочин [103.212.116.52] 2024-01-25 21:12:35

SEKSEER TAICHI80955877

Зочин [103.212.116.52] 2024-01-25 21:06:13

TSAGIN SEKSEER AX NART

S [103.212.116.52] 2024-01-25 21:05:31

80955877SEKSDN ZYGAATSI

АААxfxsoeb [178.158.70.35] 2021-11-02 05:11:00

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)

Зочин [122.201.22.192] 2020-04-21 23:09:40

er ni mongol huuhnuud mash hormoi sultai ,ugui gedeg ni hovor doo,deer ni mungu geheer shuud l umduu tailna

Зочин [103.26.195.187] 2021-03-07 10:26:02

Муу новш чинь юу гэнэ ээ? Монгол хүүхнүүд бүгд хормой султай гэсэн үү? Чиний ээж чинь бас хормой султай гэсэн үг үү? Ээж чинь хэн нэгэнд биеэ үнэлж байгаад, тэрнээсээ жирэмслээд чамайг төрүүлчихсэн юм биш үү?

Зочин [103.80.210.183] 2020-04-22 01:51:56

чи янханы байнгын үйлчлүүлэгч юм чинь байнга л хормойгоо сөхсөн юмнуултай таарах нь дамжиггүй

Зочин [192.82.74.146] 2020-04-21 17:51:53

Bugdiine burtgeld oruulaad passportjuulaad eruul mendiin uzlegt bainga hamruulaad zoriulagdsan gudamj neegeed ogchihvol ovchin,haraa hynaltgui bie unelelt busdiin daramt busad gemt hergees urdachilan sergiilj chadna gadnii hogjiltei ornuudad ene n mash Sain arga bolson .odoo baigaa argaar temtseed nemergui ene bol niigmiin neg uzegdel hechneen ingej temtssench dooroosoo urban gardag zuil ym

Зочин [202.126.89.234] 2020-04-21 12:19:59

цагдаагийн энэ мэтийн муусайн хурандаа нар бол өөрсдөө жинхэнэ садар самууныг өөгшүүлэгч нар байдаг. Цаана цагдаагийн хурандаа эзэнтэй баар тайчих үзүүлбэртэй шөнийн клубууд бол садар самууныг хөгжөөн цэцэглүүлдэг.Одоогийн ЦЕГ-ын замын арын байшингийн ард байсан"Тэнгис" нэртэй бааранд 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үед янханууд цугларч үйлчлүүлэгч нараа олж авдаг байсан.Үе үе хааяа явагддаг баривчлагааны үеэр тэдэндээ хэл өгч баривчлуулахгүй авч үлддэг байсан.Худлаа сүр үзүүлж баривчлангаа тухайн үеийн биеэ үнэлж олсон орлогыг нь халаасандаа хйиж завшдаг байсан.Ялангуяа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн.Тэр Ч гэгч ахлагч.

Зочин [64.53.234.130] 2020-04-21 13:47:38

ter bol yag unen! bie unelegchtei bar-uudiin ard dandaa tsagdaagiin hurandaa nar baidag! ene bol unen

Зочин [139.5.216.32] 2020-04-21 10:36:11

Baliar ynganuudiin savii n ogtolj hay buzariin ynhanuud ail ger uumuulsen novshnuud

Хов [64.119.21.209] 2020-04-21 08:50:05

Овчин тараана, бие унэлэн донтох овчинтэй болно. Худлаа ярина, хулгай хийнэ гээд муу зуйлийг дагуулна

Зов [64.119.21.209] 2020-04-21 08:46:17

Биеэ унэлэх хуний наймааг наад хуухнууд чин хуулийн хувьд сайн мэддэг оорсдоо дуртай ийм охид бусгуйчуул оролцож байна . Баригдвал олон тайлбар хэлэн, мэдэн будилдаг . Ийм амьдралыг сонгосон хуухнууд байна. Энийгээ гэмт хэрэг гэж уздэггуй.

Мол [66.181.161.113] 2020-04-21 07:26:39

Цагдаа нар өөрсдөө энгийн хүн шиг дуудлага өгөөл ирснийг нь баривчлаал хэсэг зохион баыгуулалттай ажиллахад болно ш дээ дандаа гоншгонсон юмууд цагдаад ажиллахын гайхаад байхын

Zochin [88.123.12.143] 2020-04-21 07:21:20

Ene yamar gemt hereguu

Зочин [202.21.113.146] 2020-04-21 07:53:16

bish ymu tgd

Irgen [139.5.216.32] 2020-04-21 06:42:19

Yanhan huuhnuudiig tsegtsleechee archaaguidee l ajil hudulmur hiihgui l biee buzarlaj yvaashd novshnuudiig ustgald oruul

Эр хүн [148.252.128.138] 2020-04-21 05:53:01

Өө мөнгийг нь л өгчихвөл гоё гоё юм хийж өгдөг яагий нартаа баярлаж авдаг шүү, эхнэрийг царай алдаад байх шаардлагагүй. Хаха

Butehgui MGL [43.250.126.162] 2020-04-21 04:57:34

Yanhanuudiig muulaad baidag, yanhan avsan hun n uuruu end Undur Gegeen Zanabazar shig ariuhan yum bicheed haha. Ta nar, tanai ah, aav, naiz nar avahaa l bolichihvol taarna shdee

зочин [103.212.116.103] 2020-04-21 03:49:18

одоо саун нээгдчихсэн амар болсон байхөө.цахим сүлжээгээр болисон байхөө

Зочин [202.126.89.225] 2020-04-21 02:27:48

Иймэрхүү юмаа ил тод яриад

Зочин [172.58.140.181] 2020-04-21 04:40:17

Harin tiim zondoo zuil medej avlaa

Зочин [50.7.142.181] 2020-04-21 02:02:09

биеэ үнэлээд хэнд ямар хохирол учруулав. 2 хүн тохиролцоод жам ёсны ажил хийхэд болох л мэт. Нэг нь орлого олж нөгөө нь сэтгэл ханаж. Харин ч хүчин хүчэрхийлэл гарахгүй байхад нөлөөтэй шүү. Энэ талын судалгаа байна уу Цагдаад. Наанатай цаанатай бодож үзээрэй. Дуугай хэлбэрээр хүлээн зөвшөөрөх гэж бас байдаг.

Butehgui MGL [43.250.126.162] 2020-04-21 04:55:52

Haha ene mongol irgen uuruu jinhene gulgaa massajnii baingiin uilchluulegch baigaa daa. Yadag yaadag tsustai genee? Yu yu genuu? Oir dotnii ohid emegteichuudiigee chi medehguu l bna daa

Монгол иргэн [59.153.87.179] 2020-04-21 03:37:01

битгий хуц жингэр минь би аргагүйн эрхэнд чиний энэ тэнэг ярианд хараал хэллээ Бид ямар улсын иргэд билээ Монгол Монгол Монгол мэдүү энэ улсын иргэд бохир заваан зүйлийг хийж болохгүй бидний цусаар хүчирхэг хүмүүсийн цус урсаж Дэлхийн хамгийн агуу Их Монголыг байгуулсан хүний улсад амьдарч байна дахиж ийм үйл явдал гарсан гэдэг сураг дуулдвал тэр газар дээр нь очоод эр эмгүй цааш нь харуулах болно шүүү!!!!!!!

mongol hun baina oo [114.253.76.154] 2020-04-21 01:19:08

yanhanchuud zohion baiguulalttai barag ajillahgui dee! yag huviaraa taxi -r uilchideg joloocj nar shig, esvel languuchinguud shig, hend ch zahiragdahiig ul husne hentei ch huvaaltsahiig ul husne, buzar hog shaarnuud!

mongol hun bnoo [114.253.76.154] 2020-04-21 01:14:18

argaguiee, china-d amidarch baisan buh yanhanuud irsen bolohoor, ted dontoi oor yum hiij chaddaggui hamgiin buzar muuhai gichiinuud! niigmiig buzarlagch, bugd har tamhi heregledeg! ajil hudulnur hiih sonirholgui hungun amidral haigsad, niigmiin hog sharrnuudtai TEMTSEECHEE!

MOGEUH [202.55.188.87] 2020-04-21 01:10:29

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.