“BTS” хамтлаг дэлхийг тойрсон аялан тоглолтоо хойшлуулжээ
БНСУ-ын “BTS” хамтлаг коронавирусний цар тахал дэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийг тойрсон аялан тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа мэдэгджээ. “Map Of The Soul Tour” нэртэй энэхүү тоглолт нь 4 дүгээр сард эхлэх ёстой байсан аж.
Өмнө нь “BTS” хамтлаг Сөүл хотод хийхээр төлөвлөж байсан тоглолтоо цуцалж, хожим нь Хойд Америкт болох ёстой байсан тоглолтоо мөн хойшлуулсан байна.
Коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор тоглолтыг зохион байгуулагчид төдийгүй үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хамтлаг аялан тоглолтоо ийнхүү хойшлуулж байна. Түүнчлэн цар тахлын улмаас улс хоорондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа нь тоглолтыг хойшлуулах шалтгаан болжээ.
Хөвгүүдийн “BTS” хамтлагийн уран бүтээл Америкийн “Rolling Stone” сэтгүүлээс гаргасан хөгжмийн ертөнцөд сүүлийн арван жилд тохиосон хамгийн чухал 50 үйл явдлын жагсаалтад багтаж байсан юм. Хамтлаг анх 2013 онд 7 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагджээ.
Эх сурвалж: Монцамэ
ХҮН: Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг нэмж, сэхээтнүүдийг доромжиллоо
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, тэд олигархиудынхаа нам руу явж болно
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
ЛУУСНЫ ХЭРЭГ БУЮУ АРАН 1
Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна
Ээлжит баривчилгаа эцэстээ замхраад дуусах уу эсвэл олсны үзүүрээс атгасан уу?
Ч.Отгочулуу: Монголд пиарчид засаглаж, энтрепренерүүд зүдэрч байна
12 настай охиныг хөнөөсөн Г-д бүх насаар нь хорих ял оноолоо
Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө
Нулимс асгаруулагч хийд хордсон 147 дугаар сургуулийн 30 гаруй сурагчид хордлого тайлах эмчилгээ хийж байна