Цахим сүлжээгээр хуурамч зураг ашиглан залилан хийжээ

Aдмин / Хууль

Цахим сүлжээгээр хуурамч зураг хөрөг ашиглан иргэдийг залилсан ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, орон дээр эмчилгээ хийлгэн хэвтэж буй бяцхан охины зургийг тавиад өнгөрсөн хоёрдугаар сарын 16-ны өдрөөс гуравдугаар сарын 06-ны өдрийн хооронд олон нийтийн сүлжээ фэйсбүүк орчинд Цастболор, Мөнх Учрал гэх цахим хаягаар “Миний дүү зүрхний тосгуур хоорондын цоорол оноштой Солонгос улсад хэвтэн эмчлүүлж байна 5 сая төгрөг шаардлагатай байгаа тул та бүхнээс тусламж хүсэж байна” гэх хандивын аян өрнөсөн.

Уг мэдээллийг шалгахад 1997 онд төрсөн “М” гэгч нь цахим орчинд худал мэдээлэл оруулж, Хаан банкны дугаартай 5953052540 данс, Голомт банкны дугаартай 1705155705 данс ашиглан бусдаас 400 орчим удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлэн авч залилан мэхэлсэн байна.

Мөн 2000 онд төрсөн эмэгтэй “М” гэгч нь 2020 оны гуравдугаар сарын 04-ний өдрөөс гурав дугаар сарын 18-ны өдрийн хооронд Tungalag Tungaa, М.Гантунгалаг, ТЛМН С, гэх цахим хаягаар “Миний дүү Зүрхний тосгуур хоорондын цоорол оноштой Солонгос улсад хэвтэн эмчлүүлж байна 5 сая төгрөг шаардлагатай байгаа тул та бүхнээс тусламж хүсэж байна” гэх утга бүхий хуурамч мэдээллийг оруулж, Хаан банкны 5053102834 дугаарын дансыг байршуулан бусдаас 1500 орчим удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлэн авч залилан мэхэлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн байна.


Сэтгэгдэл

Zpchin [202.126.88.135] 2020-04-30 07:22:16

Yamar novshin baliar hog ve. Huuli sul uchras hulgaich nar aihgui bnshde!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.